sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ABC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны буруу тооцооллын улмаас дэлхий дахины АНУ-д итгэх итгэлийн түвшин буурсан гэж үзэж буйгаа ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Филадельфид болсон сонгуулийн өмнөх арга хэмжээний үеэр мэдэгдэв.
 
Д.Трампын засаг захиргааны гадаад бодлогод баримтлах чиг хандлага итгэл төрүүлдэг эсэхийг түүнээс асуухад, бид өмнө нь байгаагүйгээр тусгаарлагдсан хэмээн Ж.Байден хариулж, "Америкийн эрх ашиг бүхний түрүүнд” гэх зарчим Америкийн ганцаардалд оруулсан гэжээ. Иранд цөмийн бөмбөг үйлдвэрлэх цөмийн материалууд хангалттай бий бол БНАСАУ-д пуужингийн зэвсэглэл нэмэгдсэн гэж Ж.Байден үзэж байна.
 
“Одоогоор АНУ өмнөхөөсөө илүү аюултай байдалд байна. 17 улс орны иргэдээс хэнд илүү итгэдэгийг нь асуухад одоогийн ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын араас орсон билээ” хэмээн Ж.Байден мөн ярьжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг