Зуу шахам жилийн түүхтэй МҮЭ-ийн үйл ажиллгаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе шат болгонд өөрийн гэсэн онцлогтой явж ирсэн. 1990 он хүртэл МҮЭ төрийн төв дөрвөн байгууллагын нэг гэгдэж төрийн зарим чиг үүргийг тухайлбал нийгмийн даатгал, амралт сувиллын асуудлыг бүрэн хариуцаж, ажилчдын шагнал, шийтгэл гээд ажилчин хүнтэй холбоотой бүхий л асуудал ҮЭ-ийн байгууллагаар дамждаг болоод ч тэр үү ҮЭ-ийн нэр хүнд их өндөр байсан.
Харин 1990-ээд оноос нийгэм эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтөөр ҮЭ-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гишүүнчлэл эрс буурсан ч нийгмийн түншлэлийн харилцааны суурийг тавих, түүнийг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажлыг хийж ирсэн байдаг. Гэвч ажилгүйдэл, ядуурал бодитой нүүрлэж, эдийн засагт хувийн хэвшил давамгайлж, албан бус эдийн засаг тэлэх болсон ийм цаг үед “ҮЭ унтаа" гэсэн хочийг зүүх болсон.
Ийм үед буюу 2007 онд ҮЭ-ийнхэн Оюутолгойн асуудлаар иргэний тэмцэл хийж байсан С.Ганбаатарыг МҮЭХ-ын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн сонгосон. Ийнхүү гэрээ, хэлэлцээр төдийнхөөр цаасан дээр явагдаж ирсэн нийгмийн түншлэлийн харилцааны зарим асуудал бодит ажил болж ҮЭ-ийн нэр хүнд нийгэмд өссөн.
Үүнийгээ улам бататгаж ҮЭ-ийнхэн улс төрийн хүчинтэй эн зэрэгцэн асуудлыг ярих, шийдэх түвшинд ажиллахын тулд 2012 оны УИХ, орон нутгийн сонгуульд ҮЭ-ийн удирдлага, идэвхтэн сонгуультнуудаасаа нэр дэвшүүлсэн. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар Дарханчуудын сонголтоор УИХ- ын гишүүн болоод хагас жил болж байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч УИХ-д суугаад хагас жил боллоо. Хийхийг зорьсон ажлаа хэр амжуулж байна вэ?
-ҮЭ-ийн олон зуун мянган гишүүн, Дархан-Уул аймгийн сонгогчид маань намайг сонгосон. Ямар ч гэсэн тэднийхээ итгэлийг дааж чин сэтгэлээсээ ажиллаж байна. Дархан-Уул аймагт сардаа 1-2 удаа очиж ажиллаад тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Өнгөрсөн зургаан сард УИХ, Засгийн газраа бүрдүүлэх, орон нутгийн сонгууль гээд нилээд цаг хугацаа авсан.
Энэ хооронд хийсэн ажил гэвэл Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өргөн барилаа. Энэ бол үнэхээр чухал ажил, хуульд олон эрдэмтдийн санаа бодол туссан. Өнөөдөр эмнэлэгт үзүүлээд явж байгаа өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байж Монгол орон хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж ярьж болохгүй. Өвчин туссан хүний эрх ашиг хөсөр хаягдаж байна.
Эмнэлэг тойрсон эрүүл мэндийн тогтолцоо биш өвчтөнөө тойрсон эрүүл мэндийн тогтолцоотой болмоор байна. Эрүүл мэндийн даатгал төлсөн мөнгөнийхөө төлөө хариуцлага тооцдог, түүнтэй дүйцэх хэмжээний үйлчилгээ авдаг тогтолцоо хэрэгтэй байна. Эрүүл мэндийнхэн илүү сайн ажилпах, сайн ажилпаж байгааг нь урамшуулдаг тогтолцоог бий болгох гэж л энэ хуулийг өргөн барилаа.
Үүний үр дүнд гишүүд даатгуулагч сонгогчид маань эмнэлгийн үйпчилгээг сайн авдаг болно, эрүүл мэндийн салбарын ажилчид сайн үнэлэгддэг болно, эрүүл мэндийн салбараас тендэр болон бусад замаар мөнгө хожиж идэж уудаг дарга нар, эрхтэн мяндагтны шахааны бизнес зогсно. Ийм эрх зүйг бий болгох гэж мэрийж ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, энэ зургаан сарын хугацаанд Оюутолгойн гэрээ болохгүй байна, энэ гэрээнд анхаараач ээ гэдэг үүднээс гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгөхийн төлөө ажиллалаа. УИХ-ын гишүүн бол иргэдийн олж авч чадахгүй байгаа тэр мэдээлпийг олж аваад иргэддээ өгөх үүрэгтэй. Оюутолгойн гэрээний талаар “но”-той зэсийг нь цухуйлгасан асуудал дээр манай “Хөдөлмөр” сонин уншигчдад маань цэгцтэй, мэргэжлийн түвшинд мэдээллийг өгч байгаад баярлаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн Баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Бид энэ бүтээн байгуулалтын эсрэг биш. Харин энэ бүтээн байгуулалтаас Монголын ард түмэнд ирэх ашгийг л баталгаажуулах гэж тэмцэж байгаа. Хятадаас цахилгаан эрчим хүчээ авч байгаа. Ямар үнээр, хэдий хэмжээний эрчим хүч авч байгааг монголчуудад хэлэхгүй байна. Энэ яагаад нууц байгаа юм.
Өнгөрсөн хоёр cap гаруй хугацаанд Засгийн газраас албан ёсоор бичгээр асуулаа. Яагаад хариу хэлэхгүй байна. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо гээд хөөрцөг болоод байна Энэ баяжмалыг ямар үнэтэй, ямар нөхцөлтэй борлуулах гэрээ хийсэн бэ гэдэг яагаад тодорхойгүй нууц байгаа юм. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ямар үнээр ямар лизингээр авсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.
Зарим мэдээллээр “нэг долоо хоногт 3.0 сая долларын цахилгаан эрчим хүч худалдаж авч байна" гэж бичсэн байна. Энэ бүхэн оньсого шиг, хов шив шиг явах ёстой юм уу. Бид 1.5 тэрбум долларын хөрөнгө босголоо гэж хөөрцөглөөд байдаг, гэтэл нөгөө тал бидний баялгийг барьцаалаад олон сая долларын цахилгааныг гаднаас худалдаж авч байна. Бид энэ цахилгааныг нийлүүлж болохгүй юм уу. Энэ бүгдийг олны анхаарлын төвд оруулах гэж ажиллалаа. Бас ч гэж хоосонгүй.
-Өмнө нь та УИХ-ын гадна талаас нь тэмцдэг байсан. Дотор нь ороод ажиллахаар хэр байна. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаад больсон зарим хүмүүс “ганцаарддаг, үг дуугаараад ч нэмэргүй” гэсэн яриа гаргаж байсан.
-УИХ-ын гишүүн ямар чухал юм бэ гэдгийг улам их мэдэрч байна. Ер нь түмний төлөө зүтгэж байгаа хүн болгон УИХ-ын гишүүн болохын төлөө ажиллах ёстой юм байна шүү гэдгийг уриалмаар байна. Өмнө нь би ийм чухал гэдгийг мэдэхгүй байсан. Энд орж ирэхдээ Иргэний ЭМД-ын хуулийг батална. Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг л хийж өргөн барина гэж орж ирсэн.
Гэтэл Оюутолгойн гэрээний төлөө ажиллаж байгаа тэмцэл маань олон хүний анхаарлыг татаж, олон хүний дэмжлэг авч байгаад баярлаж байна. Мөн мэдээлэл олж авах, ерөнхий сайд болон бусад сайд нараас асуулга авах зэрэг олон механизм байдаг юм байна. Би үүнийгээ ашиглаж байгаа. Хоёр cap гаруйн өмнө Оюутолгойн талаар асуулга асуулаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийхээ талаар асуулга тавиад явж байна.
Гэхдээ асуунгуутаа тэмцнэ гэсэн үг биш шүү дээ. Хуулийн хугацаа байдаг. Ер нь хуульд иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлж санаа бодлоо оруулах болсондоо баярлаж байгаа.
-ҮЭ-ийн ажлаасаа жаахан хөндийрөөд байна уу даа?
-МҮЭ гишүүдийнхээ төлөө юу хийж байна тэр болгонд ерөнхийлөгч миний бие хамтдаа явна. УИХ-ын гишүүн боллоо гээд гадаа гудамжинд жагсах эрхээ хасуулчихаагүй байна. Бид улам хүчтэй тэмцэх ёстой, Харин МҮЭХ дээр ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар бусад холбоодын дарга нар маань олон ажлыг санаачилж байгаа.
Өнгөрсөн зургаан жил ерөнхийлөгчийн хувьд дэндүү олон ажил руу орж ажилпасан. Одоо бодлогын хувьд чиглэл өгөөд хууль санаачлах, сонгогдсон тойрогтоо ажиллахад илүү цаг зарцуулж байгаа. ҮЭ-ээ дэмжих байдлаар ойрын хоёр жилдээ ийм байдлаар ажиллана. Үүний дараа хэрхэн ажиллахаа шийднэ.
-Та өмнө нь мягмар гараг бүрт МҮЭХ-ны төв байрандаа иргэдийг хүлээн авч уулздаг байсан.
-Дархан-Уул аймаг руугаа явахад цаг зарж байгаа тул долоо хоног бүр амжихгүй болсон. Харин cap бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүрт 11-14 цагийн хооронд иргэдтэй уулзаж байгаа. Заримдаа МҮЭ-ийн төв байранд, заримдаа төрийн ордны иргэдтэй уулзах танхимд нээлттэй уулзалт хийж байна.
-Өнгөрсөн жил оны эхэнд л МҮЭ-ийнхэн үнийн хөөрөгдлийн эрсэг хүчтэй тэмцэл хийж байсан. Юмны үнэ, эрчим хүчний үнэ өссөн хэвээр байна. Энэ хүчтэй, эрчтэй тэмцэл Ганбаатартай цуг алга болж гэх яриа байна?
-МҮЭХ бол Ганбаатар биш шүү дээ. МҮЭ бол туршлагатай, хүний төлөө сэтгэлтэй олон идэвхтэн сонгуультны нэгдэл, хамтын байгууллага. Манай байгууллагаас иргэдээ хамгаалсан хүчтэй акц, тэмцлүүд ойрын үед хийхээр төлөвлөж байгаа. Миний зүгээс мэдээж дэмжиж тусалж хамтарч ажиллаж байгаа Мөн ШӨХТГ, хэрэглэгчдийн төлөө газартай хамтран ажиллах гэрээ хийсэн. ШӨХТГ-ын удирдах зөвлөлд нь манай төлөөлөл байгаа.
-Дарханд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил ямар явцтай байгаа вэ, 1,5 тэрбум ам.доллараас хөрөнгө хуваарилуулж байгаа юу?
-Маш сайн явж байгаа. 1,5 тэрбумаас арьс ширний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа. Дархан минж, Дархан нэхий үйлдвэрт хөрөнгө оруулалт хийлээ. Үүний төлөө ҮХАА-н сайд Х.Баттулгатай ойрхон ажиллаж тойргийнхоо үйлдвэрлэгчдийг сайн ойлгуулж ажиллалаа. Манай үйлдвэрлэгчид ч сайн ажилласан. Одоо Засгийн газар дээр төмөрлөг, нефть боловсруулах үйлдвэрийн талаар ид ярьж байна.
-Орон нутгийн сонгуульд танай тойрог дээр олон хүн бие дааж нэрээ дэвшүүлсэн. Сонгогчид итгэл үзүүлсэнгүй юу даа?
-Орон нутгийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн нийт хүмүүстээ тэр дундаа сонгогдож гарсан Б.Даваасамбуу, Г.Ганбат, Г.Агиймаа нартаа их баярлаж байгаа. Одоо очихдоо тэдэнтэйгээ уулзна. Ер нь орон нутгийн сонгуульд намууд хүчтэй бэлдэж орсон. Хүйтний улиралд болж иргэдийн идэвхи харьцангуй сул байлаа. Нэг баг дээр сонгогчийн тоо цөөхөн, хатуу гишүүнчлэлтэй намуудын сүлжээ үнэхээр хүчтэй ажилладаг юм байна гэдэг нь харагдлаа.
Гэхдээ ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж байна. Хэн нь ч гарсан иргэдийнхээ л төлөө ажиллана. Харин орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн энэ үед иргэд төсвөө маш сайн хянах ёстой. Тийм ч учраас Дархан-Уул аймгийн Засаг даргатайгаа хамтарч төсвийн ил тод байдлын талаар журам гаргаж ажиллаж байгаа. Нэгдүгээр сарын 14 гэхэд төсвийн бүх байгууллага 1.5x1.5 метрээс багагүй самбар дээр төсвөө хэрхэн зарцуулж байгаагаа ил тод тавих ёстой. Одоо очихдоо энэ ажил хэр явж байгааг газар дээр нь шалгана.
Б.Жаргал
Эх сурвалж: “Хөдөлмөр”
Сэтгэгдэл0
ERCH HUCH EE ALDAJ BOLOHGUI SHUU ,CHAMAIG DEMJDEG SHUU GANBAATAR AA ,AMJILT HUSIE
Монголчууд Халтар Царайт үзэж хууртсан, Эрээний барааг бас баахан авч хулхидуулсан, Солонгос сериалд уусаад хамаг залуучуудаа тавиад туучихсан, одоо Ганбааг дагаад улсаа тавьж туух нь дутуу байгаа малууд шүү дээ.
ZA HUTSOO CHI BALDAN OVGON BALDAGNAJ ,BALDANGIIN DOORH SANJIGNANA ...HUTSALGUI TER SELENGIIN HUJAATAIGAA TONIL PSDAA
taniig demjij bgaa shuu.tanii esreg muu luiwARCHID YU CH HIIJ MAGADGUI SHUU .BITGII AIGARAI .ILUU HUCHTEI BGAARAI .ARD CHIN ARD TUMEN CHIN BGAA
oyutolgoin holsnii bicheech mongolchuudaa dawarch hutsaad bh yumaa...
enGanbaatar shig 76n hun olddog ch boloosoi tegvel bidni tuluu uls eh orniho tuluu deer maan humuus baiga shuu geed yadaj joohon ch gsn taivan baihsan tgtl ihenh mungu geheer nud ulaasan Genko Battulga metiin amtad bna daa ediin sonirhloos uurigu deesh tataj chadsan surhii hun shuu nas n tohitrch baival runhiilugchid zaaval neree devshuuleerei bid 100% demjin shuuuuu
ajiliig uneheer setgeleesee hiij bgaa huniig ard tumen demjdeg harin shou talruugaa yvaad ehelvel ard tumen dorhnoo tariig n tanidag bolson shuu ! Hiih ymaa l sain hii oyutolgoig odoo orhij uz ter chinii hiih ajil bish gedeg n haragdsan Harin uneheer uls tor hiimeer sanagdaad bfaa bol oyutolgoin gereenii heregjiltiig saijruulah ral deer l ajilla oyutolgoigoos undsen hurungu oruulagch undsen gereegee tcutcluulahiig bus harin gereenii heregjiltiin talaar iluu anhaar gleb ganbaa min !
Irgenii Nisehiin Eronhii Gazariig xuvichilj avsan shuu dee xumuusee.Odoo neseh Ganbaatarii hamaatan Uilverchnii evleliinhneer duurne.Mongoliin ongocond suultgui.Uildverchnii evlel udirddag nesehtei bolson.Hudlaa gevel nesehiinhnees asuu.Bas ganbaatar ene zasagt suuliin ued ih hairtai bolj yu ch helj chadahaa baisniig anzaarh baina uu humuusee
Iim l novshnuudddaa.Ter Uyangagiig har.Neg l ih shudarga huuhen baisan odoo tag
Хоёр газар дарга хийгээд байж болж байгаа юм үү. хуулиараа болдоггүй биз дээ Гамбаа:)
uneheer mash chuhaL chuhaL huuLiudiig batLuuLah gej bas sanaachiLj boLoBsruuLj baigaa yum bna. yamar negen yum bosgohdoo bish iim L chuhaL zuiLiig hiisen baihad L uLs ornii hugjiL ,ard tumnii aj amidraLd asar ih heregtei zuiL yum sh dee. Uneheer medLegtei boLoBsroLtoi ,zutgeLtei hun gej uur baih yum . GeteL durBun jiLd yu hiisen ni medegdehgui nuhduud oLon baidag sh dee. Hoishid erdemten ,mergedee , uhaantanuudaa iLuu songoj tedniihee oyun uhaaniig ashigLaj baih ni sain yum sh dee. CHinges haan ch bas ingej zahij heLsen baidag busuu
Хоёр дүрд зэрэг тоглодог сайн жүжигчин байна, Гуравдах дүрээ авчихаад байгаа юм уу гудамжинд жагсдаг дүр тэр нь илүү зохимжтой харагддаг юм билээ
buduuleg setgegdeL bichigchid denduu oLon bas yu unshij baigaagaa ch oiLgoj meddeggui utgiig ni unshij oiLgodoggui huneer ni ,ter hunii taLaar hudaL tsuu ug , hoB jiB garsaniig ni unshij tuugeeree dugnedeg tuunees tsaash dugnej chadBar ,chadamjgui yumnuudaas boLj setgegdeL bichigch nart zoriuLsan huuLi durem gargaj murdhuur boLood baina sh dee.yu unshina ter ni amaar ni garch baidag gedeg dee...
УИХ гишуун ээрээ хуулиа зэрчихеер ер нь хен хууль хэрэгжуулэх вэ дээ?fucking jockers
GANBAATAR BOL UNEHEER CHIN SETGELEESEE MONGOL GAZAR SHOROO ERDENES BAYLAG MONGOL HUNIIHEE TOLOO DUUGARCH TEMTSEJ AJILLADAG SAIN EDIIN ZASAGCH BOLVSROL MEDLEG CHADALTAI HUN SHUU. URGELJ DEMJIJ YAVDAG SHUU.
Улс орныхоо эрх ашгийн төлөө олон хэлбэрээр зүтгэж тэмцэж байгаа Ганбаатар гишүүндээ санасан бүхэн нь бүтэх болтугай гэдэг ерөөл дэвшүүлье. Монгол орныг зөв замд нь оруулж чадах цөөхөн зүтгэлтний нэг нь та шүү. Бүү шантрагтун.
Ãàíáàà ìèíü áèä ÷àìàéãàà ë åðºíõèéëºã÷ áîëãî¸ äîî.×àìààñ ººð ýíãèéí áèäíèé òºëºº ñàíàà òàâüæ áàéãàà õ¿í ÓÈÕ-ä ÷ àëãà,ÌÀÍÀÍ á¿ëýãëýëä ÷ àëãà.Áàò-Ýðäýíý àâàðãûã ýñ òîîöâîë ø¿¿.×è ìèíü íýãýí ¿ç¿¿ðò ñýòãýëýýð ç¿òãýýðýé.Áèä ÷àìàéã äýìæèå.
ERUUL MENDIIN DAATGAL-G MUNGU-G MAH , MAN 2 YAJ HUVAAJ IDSENG MEDEHGUI , END BIDNII TULUU YAVJ BAIGAA HUNIIGEE MUULHIIMDAA. ENE HUMUUSEES UNEHEER ICHIJ BAINA AA GANBAATAR-AA ERUUL MENDIIN DAATGALIIN HUULIIG L ZEGTSLEED UGCHIH , ULSAD MUNGU TULUUD L SALBARIINHAN SAID NAR IDCHEED BHIIN.
zalitai gar baina gej boddog bolood baigaa.
Ganbaatar gishuundee eruul enhiig husie,ajliin amjilt husie, ard tumenii huu shuu amjilt Eronhiilogch bolvol bur sain,
Ìîíãîëûí ñîíãîã÷äûí äîòðîîñ Äàðõàí÷óóä ë äºìºã íü þì áàéíà.Õàðèí Ñýëýíãèéíõýí áîë Ìîíãîë óëñûã ñ¿éòãýã÷èä ãýæ õýëüå.ßàãààä ãýõýýð Äàðõàíààñ Ãàíáààòàð ãàð÷,Ñýëýíãýýñ áàÿðöîãò ãàðñàí.Ñýëýíãèéíõíèéã õ¿ì¿¿ñ õóæàà ãýýä áàéõààð íü èòãýäýãã¿é áàéñàí þì.Òýãñýí ÷èíü óãøèë íü òèéì áîëîõîîð Ìîíãîëûí äàéñíûã ë ñîíãîîä áàéäàã íü ¿íýí þì áàéíà ãýæ îéëãîõ áîëñîí.
ерөнхийлөгчид бие дааж нэр дэвшүүл ард түмэн дэмжих болно харин монголын гадаадынхны гар хөл бологч феодалууд тоолох машинтайгаа хамтарч чамайг эсэргүүцэнэ. долдойчууд иргэдийг дагана
Irgenii Nisehiin Eronhii Gazariig xuvichilj avsan shuu dee xumuusee.Odoo neseh Ganbaatarii hamaatan Uilverchnii evleliinhneer duurne.Mongoliin ongocond suultgui.Uildverchnii evlel udirddag nesehtei bolson.Hudlaa gevel nesehiinhnees asuu.Bas ganbaatar ene zasagt suuliin ued ih hairtai bolj yu ch helj chadahaa baisniig anzaarh baina uu humuusee
МОНГОЛД ШУДАРГА ХҮН БАЙГААГҮЙ ОДОО Ч БАЙХГҮЙ ЕР ХОРВООД ШУДАРГА ХҮН ШУДАРГА ТӨР ЗАСАГ БАЙГАА Ч ҮГҮЙ БАЙХ Ч ҮГҮЙ