Батлан хамгаалах яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020-2024 онд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын үзэглэсэн уг санамж бичгийн хүрээнд нийслэл хотыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиудыг татан оролцуулах талаар тусгажээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх дөрвөн жил нийслэлд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн замын түгжрэл, нийтийн тээвэр, дулаан хангамж, цэвэр усны шугам, эрчим хүчний дутагдлын асуудал зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхэд батлан хамгаалахын салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн хамтран оролцож, шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр “Санамж бичгийн хүрээнд мөн батлан хамгаалахын салбарт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг нээлттэй сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид мэргэжил олгох, ажлын байраар хангах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд хамтран ажиллах болно” гэв.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Сэтгэгдэл0
Гарчигийг нь хараад муу хөдөөний хэдээ буудах нь дээ гэж бодлоо.
Харин тийм буудуулж магадгүйл болж б а
Цэвсэгт хүчнийг татан оруулна гэж мөн мундаг аа. Түгжрэлд орсон машинууды дугуйг хага хага буудуулахад түгжрэл арилнаа.
Энэ махан толгойт маанаг бөх баас үнэртсэн юм шиг дандаа ярвайж байх юм.Хэнийхээ өмхийг үнэртчихээд ингэдэг юм бол?
Энэ хүний ярьж сэдэж байгаа арга барил ч явцгүй шинжтэй харагдаад байна даа
Ulaanbaataraa tsergeer hamgaaluulah nii erguu tulug chini Nerteigeer ni tusgaar togtnuulaad visa ugdug bolgochih.
энэтхэгчүүд шиг зодоод шаачих юм биш биздээ сдакууд чинь
Гарц уулзвар болгон дээр буутай цэрэг зогсоох юм байх даа
Бүтээн байгуулалт хийх нь зөв шүү Сумьяабазараа ойлогтойхон шиг байгаарай дөмөгхөн эр болий гэвэл бөхөөр хичээлэл гэдэг шиг л оюунаа бодлоо цэгцэл
Санаа нь зөв байх шүү. Ажил хэрэг болгох нь л чухал. Шоронгийн хоригдлуудаар Монголоор нэг тарсан нийлэг уут, усны сав, архины лонх бас бусад хогийг жилийн туршид түүлгэж байх хэрэгтэй. Хөл,гар, хүзүүнд нь зүүдэг аппарат байрлуучихвал оргуулж алдана гэсэн ном байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ хулгайч, алуурчин, дээрэмчдийг тэжээж байх нь буруу.
Биеийн хүчээр нэгийг дийлнэ. Оюуны чадавхиар олныг дагуулна.
Army otoltsohgui ajil baihgvi boljdee hoorhii awdag tsalin n baga hiideg ajil.n hyzgaargui nolhiim bnl doo
Баримт бичгийг үзэглэсэн гэж бичжээ. Тийм учраас хэрэгжихгүй гэсэн үг. Үзэглэнэ гэдэг үг хуулийн хүрээнд авч үзвэл аливаа баримт бичгийг хоёр тал тохиролцож дууссаныг баталгаажуулж баримт бичгийнхээ хуудас болгон дээр уг баримт бичгийг тохиролцсон хүмүүсийн ахлагч овог,нэрнийрээ эхний үсгийг тавихыг хэлнэ. Үүний дараа хоёр талын эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж байж уг баримт бичиг хүчинтэй болно.
Ард Түмэн (64.119.16.88) 2020-11-04 үнэн шүү дээ Том ЗАХ, том дэлгүүрүүдын үүдэнд наймаачид л машинаа өдөржин үнэгүй тавиад түгжээ үүсгэдэг дээ. Тэднээс Хотын Захирагч Сумьяабазараа зогсоолын өндөр татвар ааваад түгжээ багасгах аргаа олоо Тэд чинь өглөө эрт ажилдаа очиж машин тавиад өдөржин зогсож байж байгаад орой, өглөө бөөн түгжээ бас үүсгэдэг дээ
Цэргийн алба огт хаагаагүй....цэрэг татлаганаас бултаж зугтаасан баагийнууд юм л бол цэрэг армийг дайчилна гэж улин хуцалддаг болж дээ....Цаана чинь 21-р зууны арми яаж байлддагийг харуулж байна шүү
Орос Америкаас аль мууг нь аваад хольчихсоныг Монгол гэдэг юм чинь.
Мөрдөс зүүгээгүй хүмүүс ерөнхийлөгчөөсөө эхлээд ийм байгаа юм. Оросууд л барилга төмөр замдаа багуудаа зарцалж шугамын ангиуддаа Орос слав Грузин Армени дэээд төрөлтнүүдээ алба хаалгадаг.
Ажил бүтээх гэж байгаа хотын удирдлагуудыг дэмжиж бна. Түгжрэл бууруулахад явган хүний зам. Дугуйн замыг сайжруулан өргөн болговол энэ ковидтой үед 4өөс 5км замыг явж ажил сургуульдаа ирж очоод байх бүрэн боломжтой
Энэ цэргүүдээр зам барилга бариулаад төсөвт өртөгөөс нь их хэмжээгээр өөртөө авдаг жонхуугийн аргыг хэрэгжүүлэх нь дээ.
Буудуулах нь үү мань хэдийгээ
Хотод байгаа бүх хужааг гаргачих Түгжрэл арилна
Энэ махан толгойт маанаг бөх баас үнэртсэн юм шиг дандаа ярвайж байх юм.Хэнийхээ өмхийг үнэртчихээд ингэдэг юм бол?
Яамны сайд нийслэлийн захирагч 2 адил зиндааны албан тушаал мөн үү, хэн нь жижигрэв
Olon ih deed surguuliig aimagiin tovrvv garga, tegvel tvgjrel buurna, 2 t, aimag sumuud ni dagaad hogjin!!!
Zuv