sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа зургаан муж улсын тавд нь тэргүүлж байна.
 
 
 
Трамп саналын тоогоор илүүрхэж буй муж улсууд:
 
Сонгогчдын коллеги нь 20 гишүүнтэй Пенсильвани муж улсад саналын хуудсын 64 хувийг тоолсны дараах байдлаар 56.1 хувь
Сонгогчдын коллеги нь 16 гишүүнтэй Мичиган муж улсад саналын хуудсын 71 хувийг тоолсны дараах байдлаар 75 хувь
Сонгогчдын коллеги нь 15 гишүүнтэй Хойд Каролина муж улсад саналын хуудсын 94 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 50.1 хувь
Сонгогчдын коллеги нь 16 гишүүнтэй Жоржиа муж улсад саналын хуудсын 80 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 56 хувь
Сонгогчдын коллеги нь 10 гишүүнтэй Висконсин муж улсад саналын хуудсын 91 хувийг тоолж дууссаны дараа байдлаар 51.3 хувь
АНУ-ын одоогийн төрийн тэргүүн мөн Мэн муж улсад Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденаас саналын тоогоор илүүрхэж байна.
 
 
 
Харин Байдены хувьд саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа муж улсуудаас ганцхан Невада муж улсад тэргүүлж байна. Тус муж улсын сонгогчдын коллеги 6 гишүүнтэй юм. Невадад тэрбээр саналын хуудсын гуравны хоёр орчмыг тоолсны дараах байдлаар 50.3 хувийн санал авчээ.
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг