sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Сонгуульд ялахын тулд авах шаардлагатай сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авна гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр Делавэр мужийн Уилмингтонд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
 
“Саналын хуудсуудыг тоолсон урт шөнийн дараа ерөнхийлөгчөөр сонгогдоход шаардагдах коллегийн 270 гишүүний саналыг бид хангалттай тоогоор авч ялах нь тодорхой болно. Санал тоолж дууссаны дараа өөрийгөө ялна гэдгийг бус бид ялна гэдгийг мэдэгдэхээр энд би зогсож буй” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэжээ.
 
Тэрбээр дийлэнх мужид олонхийн саналыг аваад байгаа гэдэгтээ итгэлтэй буйгаа мөн илэрхийлсэн байна. Хэд хэдэн мужид түүний үзүүлэлт өрсөлдөгч Дональд Трампын 2016 онд сонгуульд өрсөлдөх үеэр гаргасан үр дүнтэй харьцуулахуйц эсвэл давсан гэдгийг Ж.Байден мэдэгджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг