sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Аризона муж улсад 75-80 мянган санал хуудас тоолох дутуу байна гэж тус муж улсын захирагч Дуг Дьюси мэдэгджээ.
 
“Санал өгөхөд хялбар, булхайцахад хэцүү нөхцөлийг бүрдүүлж байгаа нь цаг хугацаа хойшлоход нөлөөлж байна” гэж Д.Дьюси хэлсэн боловч саналын хуудасны тооллого хэзээ дуусах талаар дурдаагүй байна.
 
Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр “Ерөнхийлөгч бусад хэн нэгэн нэр дэвшигчийн адил зарга мэдүүлэх эрхтэй бөгөөд тэдгээрийг хууль ёсны дагуу шүүн шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж нэмж хэлжээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг