sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Reuters/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, НҮБ, АНУ-ын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.
 
А.Гутерреш Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ж.Байден, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис нарт баяр хүргэхийн ялдамд АНУ, НҮБ-ын түншлэл нь дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг зохицуулахад шаардлагатай олон улсын хамтын ажиллагааны гол тулгуур юм гэж хэлснийг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилсан байна.
 
Ж.Байден өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарласан бөгөөд дэлхийн олон орны удирдагчид түүнд баяр хүргээд байгаа юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг