sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штаб болон Бүгд Найрамдах намын төлөөлөгчид дор хаяж таван муж улсын санал тоолох үйл явцыг маргаантай гэж үзэн шүүхэд хэд хэдэн гомдол гаргажээ.
 
Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд гомдлуудыг хэдийнээ буцаасан бол зарим тохиолдолд саналын хуудасны тоо ерөнхий дүр зургийг Цагаан ордны одоогийн тэргүүний талд өөрчлөх боломжгүй байгаа юм.
 
Бүгд найрамдахчууд Пенсильвани, Мичиган, Жоржиа, Аризона, Невада муж улсуудад зарга үүсгэсэн байна. Эдгээр муж улсад Трамп, Байден нарын саналын зөрүү тийм ч их биш байгаа юм. Гомдлуудын ихэнх нь шуудангаар илгээсэн саналын хуудсуудыг тоолох ажлыг түр зогсоох, саналын хуудсуудыг тоолох явцад ажиглагчдын ажилд саад учруулсан зэрэг янз бүрийн зөрчилтэй холбоотой байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг