Хэдхэн сарын өмнө гаднын улс орноос иргэдээ татан авахыг эсэргүүцэж, улмаар жагсаал цуглаан хийх сэдэл төрүүлэн турхирч байсан АНынхан энэ үйлдлээ өнөө ч үргэлжлүүлсээр байна. Улс орны дотоодод цар тахлын халдвар гарч бүх нийтээр хөл хорьж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед төр засаг болон төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжилж, өөлж гоочлон, эсэргүүцэж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд нь халдаж байгаагаас ялгаа юун. Ингэснээрээ тэд өөрсдийн өмчилж ирсэн ардчилалд ч сэв суулгах болов. Дэлхий нийт цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед улс орнууд хоёр зүйлд дуу нэгтэйгээр санал нэгдэж байна. Нэгдүгээрт коронавирусийн халдварыг хязгаарлаж, хяналтад авах, олон нийтийг хамгаалах хамгийн зөв арга нь хөл хорио тогтоох. Өмнөд хөрш БНХАУ л гэхэд хатуу хөл хорионы дэглэмийн хүчээр хэдэн зуун сая хүн амтай том хотууддаа хяналт бүрэн тавьж, цар тахлыг барьж тогтоож чадсан. Нөгөө талаар улс орнууд цар тахлын үед дотоодын эв нэгдэл чухал гэдэгт санал нэгдэж байгаа. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй вирустэй тэмцэж буй дэлхийн 200 гаруй улс орны тэргүүн туршлага нь эвлэлдэн нэгдэх явдал гэдгийг коронавирустэй нүүр тулсан үеэс өнөөдрийг хүртэлх бүх цаг үед сануулсан хэвээр байгааг АН-ынханд уламжилъя. АН-ын зүгээс 14 зүйл, заалт бүхий шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан. Тухайн шаардлагын эхэнд “Монгол Улсын Засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэж, хүн амаа аюулт өвчнөөс хамгаалах үүрэгтэй ажиллаж ирсэн боловч харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын удирдлагын хариуцлагагүй, зохион байгуулалтын мэргэжлийн бус байдлаас болж тусгаарлалтын дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархаж, хүн амын эрүүл мэнд, улс орон, нийгэм эдийн засагт эрсдэлтэй ноцтой нөхцөл байдал руу орлоо” гэжээ. “Тусгаарлалтын дэглэм алдагдсанаас дотоодод халдвар тархсан” гэх дүгнэлтийг хэн ч гаргаагүй. Гэтэл тэд ийнхүү муйхраар хандаж, олон хүнийг эчнээ “яллаж” орхив.
Тэдний энэхүү увайгүй үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг шууд утгаар зөрчсөн үйлдэл болоод байна. АН-ынхан энэ тухайд хэт туйлширч, аливааг харлуулж муучлах сэтгэлгээгээр хандсан нь илт байгаа юм. Угтаа цар тахалтай тэмцэж буй энэ үед хэн нэгнийг яллах эсэх нь хоёрдугаар асуудал билээ. Харин дотоодод халдвар алдсан нь эрх баригчдын буруу мэтээр чичилж эхэлсэн тухайд зарим зүйлийг тодотгоё. Коронавирусийн халдвар өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн дэлхий нийтэд аюулын харанга дэлдсэн. Тэр цаг үеэс хойш дэлхийн бараг бүх улс оронд /халдвар тархаагүй хоёр улс үлдсэн/ халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн. Улмаар Монгол Улс халдварыг дотоодод тархаалгүй бүтэн арван сар гаруйн хугацаанд тогтоон барьж чадсан. Энэ нь дэлхийн бусад улс оронд жишиг болж, ДЭМБаас Монгол Улсыг онцгойлон нэрлэж, цар тахлаас урьдчилан сэргийлж буй туршлагыг нь судлахыг уриалж байв. Энэ бол удирдлага, зохион байгуулалт, менежментээр ханган ажилласан Засгийн газар, УИХ төдийгүй Улсын Онцгой комиссынхон болон галын шугаманд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй хөл хорионы дэглэмийг мөрдөж ирсэн иргэдийн бүгдийнх нь хичээл зүтгэл. Гэтэл АН-ынхан ганцхан удаагийн шаардлагаар энэ бүх хүний хүчин чармайлтыг үгүйсгэх гэж оролдов. УИХ-д олон суудал авч, засгийн эрх барьж явсан туршлагатай намын хувьд АН-ынхан асуудалд арай өөрөөр хандаж болох байв. УИХ, Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, ард иргэдээ эвлэн нэгдэх, хамтын хүчээр цар тахлыг даван туулах уриалга гаргасан бол алс хэтийнх нь улс төрд хэрэгтэй байлаа. Гэвч АН-ынхан улс төрийн төдийгүй цаг үеийн мэдрэмжгүй богинын зайн улс төр хийхийг чухалчилжээ. Тэдний энэ удаагийн шаардлага АН хэчнээн дор орсныг, басхүү бодлого, төлөвлөгөө, алсын хараагүй болсныг бүрнээ илтгэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь ард түмнээс уучлал гуйж жүжиглэсэн нь худлаа дүр эсгэсэн, популист шинжтэй үйлдэл гэдэг нь илт харагдсан тул олон нийтээс хасах оноо авсан.
ХАМТРАХ БУС ХАРЛУУЛАХ ДОН
Хүн төрөлхтний амьдралын хэв маягт эрс өөрчлөлт оруулж буй коронавируст цар тахлын үед олон хүний мөн чанарыг харж болохоор байна. Тэр дундаа төрийн эрх мэдлийн төлөөх эцсийн зорилго бүхий улс төрийн нам ба тэдний гишүүдийн сэтгэлгээний цар хүрээ, чадамжийг таниулж буй нь иргэд, сонгогчдод том боломж. Учир нь иргэдийн дэмжлэггүйгээр улс төрийн нам оршин тогтнох чадамжгүй. АНд улс орноо, ард иргэдээ гэх сэтгэл өчүүхэн төдий боловч үлдээгүйг эндээс харж болохоор байна. Учир нь тэд дэлхий дахинд цар тахлыг хэрхэн давж гарах тухайд тэмцэж буй энэ үед ч эрх баригч намыг харлуулах, хийсэн бүтээснийг нь үгүйсгэхээс өөрийг сэтгэсэнгүй нь харамсалтай. Ерөөс Засгийн газрын нэр хүндийг гутаах, улмаар огцруулан тарааж, эмх замбараагүй байдал үүсгэх, жасгаал цуглаан, суулт, ажил хаялт, өлсгөлөн, бойкот, мэдэгдэл, шаардлага хүргүүлэн “шүлсээ үсчүүлэх нь” АН-ын үндсэн ажил болсон бололтой юм. Сүүлийн арваад жилийг тоймолбол тэдний чадамж үүнээс хэтрэхээ больжээ. Иргэдийг өдөөн турхирч, болж бүтэхгүйд уриалан дуудаж, хууль бус зүйл хийхэд сэдэлжүүлэх нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. АН-аас гаргасан шаардлагын хоёрдугаарт “Улс орондоо цар тахлын халдварыг алдаж, эрсдэл учруулсан Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах”- ыг шаарджээ. Тэдний хүсэлтээр дээрх хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцлоо гэхэд улс оронд ямар нөхцөл байдал бий болох вэ.
Үндсэн хуулийн 16.1,2,6-д заасанчлан Монгол хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас болон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх бүрэн утгаараа алдагдаж таарна. АН-ынхны тэрслүү шаардлага монгол хүнд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хамгаалуулах иргэдийн эрхэд бүдүүлгээр халдаж байгаа нь энэ.
УИХ, ЗАСГИЙН ГАЗАР “COVID-19”-ТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ
Харин нөгөө талд иргэдэд Үндсэн хуулиар олгосон энэ эрхийг хамгаалахын тулд УИХ, Засгийн газар юу хийсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ тухайд зарим тоо, баримт дурдъя. “COVID-19”-өөс хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь халдвар хамгааллыг сайтар сахиулах явдал. Тэгвэл албаныхан өнгөрсөн хугацаанд нийт 48068 обьектын 15 746 325 ам метр талбайг бүрэн халдваргүйжүүлжээ. Үүнд нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн 10 331 707, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрын 6285 обьектын 1 289 962, орон сууцны барилга, байгууламжийн 1233 обьектын 432340, засвар үйлчилгээ, хоёрдогч түүхий эдийн цэгийн 808 обьектын 183 933, эрүүл мэндийн байгууллагын орчны 361 обьектын 128 190, малын хашаа, хороо, саравч болон эрчимжсэн аж ахуйн 10513 обьектын 2 540 798, нүхэн жорлон, бохирын цооног 27813 обьектын 839 395 ам метр талбайг хамруулжээ. Түүнчлэн нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99062 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 31.740 тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна. Худалдаа, банк санхүүгийн болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд давхардсан тоогоор 13760 (аймагт 8435, нийслэлд 5325) байгууллагыг хамруулан, хяналт хийхэд 11132 буюу 81 хувь (аймагт 6299 буюу 75 хувь, нийслэлд 4933) буюу 93 хувь нь гар угаах, бие засах нөхцөл бүрдүүлсэн байна. Дээрх тоог хэн нэгэн санаасаа ургуулаагүй. Маш олон хүний хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд байж болох бүх арга хэмжээг авч байгаа нь энэ. Дэлхийн улс орнуудад цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг сахиулж ирснийг дурдах нь илүүц болов уу. Өнөөдөр л гэхэд Монгол Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хориог мөрдөж байна. Үүний дүнд халдварын тархалтыг хумьж чадсанаа Улсын Онцгой комиссоос албан ёсоор зарлаад байна. Улмаар нийтийн тээврийн төдийгүй, заавал ажиллах шаардлагатай 13 байгууллагад мөрдүүлж байсан зарим дэглэмийг сулруулах шийдвэрийг гаргасан. Хэрвээ 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарлаагүй бол манай улсын дотоодын халдварын тоо 2000 давах байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй, хаа сайгүй хаалга үүдээ барьсан энэ үед эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой болсон ч манай улс нүүрсний экспортоо хэвийн үргэлжлүүлж байгаа сайн мэдээтэй байна. Энэ бол уул уурхайгаас шууд хамааралтай манай улсын хувьд яалт ч үгүй сайн мэдээ. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Тийм ч учраас уурхайд халдвар, хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулснаар нүүрс тээвэрлэлтийн ажлыг саадгүй явуулж байна. Энэ мэтээр эрх баригчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлыг тоочвол урт жагсаалт гарна. Ташрамд дурдахад, ажил хийсэн хүнээс алдаа заавал гардгийг тухайлан тэмдэглэе.
ВАКЦИН ХУДАЛДАН АВАХ БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАЖЭЭ
Коронавирусийн халдварыг бүрэн зогсоох эцсийн боломж нь вакцин. Тиймээс баталгаажуулсан вакцин гарахыг улс орнууд чих тавин хүлээж байна. Манай улс ч ялгаагүй. Энэ тухайд Засгийн газраас сайн мэдээг дуулгаж эхэлсэн. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байгаа ажээ. Эмнэл зүйн туршилт, судалгааны гуравдугаар үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ-4, АНУ-4, ОХУ-1, Их Британи-1 (Оксфордын их сургууль+Астра Зенека) вакцин тус тус хөгжүүлж байгаа аж.
Вакцин дархлаажуулалтын “Глобал альянс“ (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм (СОУАХ РасПКу) нь “COVID-19”-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлэн нэгдсэн билээ. Ингэснээр тухайн орны нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Манай улсын хувьд нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчрах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны долоодугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ногдох тун, хоногийн зай зэрэг мэдээллийг ДЭМБ энэ сард тодорхой болгох юм. Тиймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажлыг хангаад байгааг дуулгая.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж эхэлжээ. Вакцин дархлаажуулалтын “Глобал альянс” болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр ирэх сарын 7-ноос өмнө илгээхээр ажиллаж байгаа ажээ.
Ийнхүү цар тахлын эсрэг вакцин гарсан тохиолдолд манай улс хамгийн түрүүнд хэрэглэх орнуудын нэг болоод байгаа. Харин энэ өвчнөөс дутахгүй хор хөнөөлтэй зүйл нь нийгмийн сэтгэл зүйд аливааг үзэн ядах, үгүйсгэх, харлуулж муучлах, талцаж хуваагдах сэдэл төрүүлж, түүнийг дэвэргэж буй улс төрийн нам, улстөрчдийн увайгүй үйлдлүүд юм. Зуд болоход нохой зоолдог гэдэг шиг өвчин зовлон тохиолдсон онцгой нөхцөл байдлаар далимдуулан улс төрийн нам өөрсдийн нэр хүндээ өсгөх, өрсөлдөгчөө дарж авах гэсэн явуургүй бодлого баримталж болохгүй билээ. Эцэст нь хэлэхэд цар тахлыг улс төржүүлэх нь цараатай, зангарагтай улс төрийн хүчний шинж яавч биш ээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ардчилсан намын лидер нь хаха. Ардчилсан намыг ийм бетонууд удирдаж байна даа. Энэ нам бол үнэндээ сөнөсөөн энэ намаас нохой гахай дэвшиж магадгүй. Энэ ямар үүрэг хариуцлага хүлээсэн байсан юм шиг. Жүжигчид ажилгүй боллоо. Ардчилсан нам бол үнэндээ жүжигчдээр дүүрсэн юм байна.
МАН ын Су Батболд олон хошного баньд нарыг намдаа бэлджээ. Хошногоны нүхээ тослоод бөхий баньд минь
АН ОВОО ДОО УУЧИЛАЛТ ГУЙЖ БАЙНА АРГАГҮЙ ЭЭ СҮҮЛИЙН 10 ЖИЛ УТААГААР УТАЖ АЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БҮГДИЙГ НЬ ДАРХЛААТАЙ БОЛГОЖ ОРХИСОНД БАЯРЛЛАА ГЭХДЭЭ ЭНЭ ЦАР ТАХЛЫН ДЭГТЭЛТИЙГ ТА НАР ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН ЮМ БИШҮҮҮ 7САРЫН 2- Д ТАВАН САЙХАН ЗАЛУУГИЙН АМИАР НААДЧИХААД ОДОО ИНГЭЭД УУЧИЛАЛТ ГУЙЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ ДӨЧИЙН БИТОНДООО БАЯРЛЛАА ХӨӨ
Ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүд,хулгайч, авлигачдад хуулийн хариуцлага хүлээлгэе гэхээр МАН улстөржүүллээ гээд мушгиад харин ч эсрэгээрээ зөрүүлээд хулгайч нараа өндөр дээд албан тушаалаар шагнадаг болж.
МАН вирусын алдчихаад хариуцлагыг нь хэнд чихэх гээд байгаа юм бэ.Бараг бүх шатанд МАН ажиллаж байгаа шүү дээ.Хариуцлагаа.иргэд лүү ,бусад нам хүчинд чимхдэг уламжлалт аргаа боль.Энэ бичигч М.Өнөржаргалаа иймэрхүү пи ар явахаа больсон шүү.Харин ч эргээд хараадаг болдог цаг болсон шүү.Урагшаа хараад бизнес эрхлэгч,татвар төлөгч,өдрөөс өдөрт амьдрал нь доройтож буй ард түмэндээ анхаарлаа хандуул.Та нарт эрх мэдэл албан тушаал дутаагүй,харин хариуцлага дутаж байна шүү.Бүү гоншигно
ха ха АНынхан онигоо болж байна. Баабар гуай хүртэл та нарыг шоглосон байна лээ шүү ккк
Unen eruul sogtyy ni medegdehgui nohor uy yariad bgagaa oilgodog um bolov yy da chavaas
Вакцин тариулаад хүн үхвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ? МАН хүлээх үү. Хүлээхгүй гэж байгаа бол битгий тариулааа
МАН -ын өмхий хулгайч нар хариуцлагаас зугатаж байна Халдваргүй байсан Монголд МАН халдвартай улсыг зөөвөрлөж авчирч халдвар тараасан гэдэг ганц үнэн бий
AN 21 onii yerunhiilugchiin songuulid yalahgui bolloo.
Ажлаа хийж чадахгүй байгаа 60 тэрбумынхан ждүчин хулгайч, авлигачдад хуулийн хариуцлага хүлээлгэе гэхээр МАН улстөржүүллээ гээд мушгиад харин ч эсрэгээрээ зөрүүлээд хулгайч нараа өндөр дээд албан тушаалаар шагнадаг болж.Ичсэн хүн хүн ална гэдэг энэ дээ..МАН-ын мангайсан хулгайч нарын байж байгаа царай энэ.Монголын 30 мянган хүнийг цаазалсан МАН хэмээх мафийн яргачдаас ерөнхийлөгч гарах есгүй.Үүнийг Дээд тэнгэр угаасаа зөвшөөрөхгүй.МАН жирэмсэн 5 эмэгтэйг бас цаазалж алж байсан нам шүү..
Aluurchin elbegdorj aluurchin erdene aluurchin Hurts aluurchin bayar aluurchin batyyl gazriin naimaachin enhbold bool erdenebat bayartsogt hulgaich saihanbileg hulgaich dorligjav hulgaich tsagaan hulgaich enhsaihan hulgaich da ganbold hulgaich bagabandi pizdaaak sugar hulgaich badamjunai hulgaich sahal erdenebileg hulgaich geh met manan mafiin aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin gart orson ardchilsan Nam nertei omhii jorlon sonoj baina. Aluurchin elbegdorjiin 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deermiin gemt hergyyd odor byr ilerch hyzyygyi ALUURCHIN elbegdorj aligaa aldaad baas shees nus nulimsandaa hutgaldaj baina. Gadaad ezedteigee hamtarch mongolchuudiig alj ustgaj Irak afgan syria shig bolgoj tsusan dalaid jivyyleh tolovlogoo ni syirch balraad aluurchin elbegdorj uur ni hyrch, galzuural soliorol ni deed hemjeendee hyrlee. Mongolchuud Corona viruseer yhehgyi baigaa bolohloor aluurchin elbegdorj delbertlee uurlav
МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймаа цар тахал тархахад гол нөлөө үзүүлж байна.МАН мерит зарчмаар томилгоо хийдэг байсан бол байдал өдийд өөр байх байсан.Мөн ждүчид хулгайч биеэ үнэлэгчдийг дээд албан тушаалуудад томилон эрүүгийн хариуцлагаас бултуулсан явдал.МАН Тавантолгойгоос 450 мянган тонн нүүрс хулгайлж хил давуулж зарж идсэн хулгайч нартаа хэзээ хариуцлага тооцох вэ? Хүрэлсүх тэдний хамсаатан мөн үү?
АМЕРИК БУХЫН ЗАСАА УНАХЫГ ХҮЛЭЭСЭН АРДЧИЛСАН ҮНЭГ ӨЛДӨЖ БАЙНА.
Ажлаа хийж чадахгүй байгаа 60 тэрбумынхан ждүчин хулгайч, авлигачдад хуулийн хариуцлага хүлээлгэе гэхээр МАН улстөржүүллээ гээд мушгиад харин ч эсрэгээрээ зөрүүлээд хулгайч нараа өндөр дээд албан тушаалаар шагнадаг болж.Ичсэн хүн хүн ална гэдэг энэ дээ..МАН-ын мангайсан хулгайч нарын байж байгаа царай энэ.
Сөрөг хүчин гэхээр л бүх юмны эсрэг байх ёстой юм шиг бхын. Дайн болвол дайсны талд орохнэлдээ. Ийм хүнд үед хамтраад дэмжээд явж болдоггүйм байхдаа
Яг үнэн
МАНгарууд вирусын алдчихаад одоо хэнд бурууг нь чихэх гээд балайраад байнаа.Бүх нэгж салбар дээр МАН ажиллаж байгаа шүү.Хариуцлагаа иргэд рүү бусад нам эвсэл лүү бүү түлх.Та нар ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод ажиллаад байна.Та нарт бараг бүх эрх мэдэл байна.Ганц ерөнхийлөгчийн суудал дутаа юу.2021оны 7-р сарын 1 нд бүх өвчин арилчих юм шиг 7- р сар хүртэл тэгнэ 7-р сар хүртэл ингэнэ гээд байх юм.Наад сонгуулиа боль ,ханаж цад.96 жил төр барьлаа одоо боль.Юманд хэмжээ хязгаар бий.Харин их өндөрт гарч байгаад бяц унав даа
Энэ ганбат их баярлаад байнаа даа чааваас гэж
Энэ ганбат дэлхийд тархсан цар тахал гэдгийг ойлохгүй байв гэж. Ингэж өвчнөөр улс төр хийдэг хүн энэ намынхнаас өөр байхгүй дээ
МАН үнэхээр засаглаж чадахгүй байна, ковидтой тэмцэх эрх баригчдын тэмцэл улс орноо сүйрүүлж байна. Эрх баригчид өөрсдөө ч ковидыг далимдуулан тусламж, төсөв, сангуудыг тонож хоослоод улс орон дефаулт зарлах хэмжээнд оччихлоо. МАН ын зүгээс ажлын чадамжгүй засгаа нэн даруй солих эсвэл УИХ аа тарааж шинэ сонгууль хийх сонголт хийж улс орныхоо ирээдүйд хариуцлагатай хандах ёстой.
МАН хулгайчуудаас хариуцлага нэхэхээр улстөржүүллээ гэж мушгин бултдаг арга хуучирсан шүү.Сандал ширээнээсээ зууралдсан буух дургүй хулгайчуудыг хүчээр хөлнөөснь чирээд гаргаж хаях хэрэгтэй.
АН гэжюу бйагаа юм. Хэдэн тэнэг улс төрд орох гэсэн бацаанууд
АН-Д жорлон гээд гоё нэр бодож олсон бна лэ.
1921 онд Хиагтад толгойгоо тас цавчуулсан гамингууд болон ногоочин хужаануудын золбин зулбасгууд нийлж энэ АН гэдэг өмхий жорлонг байгуулсан шүү дээ.70 жилд хужаануудыг МАХН-д элсүүлдэггүй байсан тул төрийн албанд хужаа ойртох болмж байгаагүй. Үүнд өширсөн гамингийн зулбасгууд хүний эрх гэдгээр түрээ барьж АН гэдэг жорлонг байгуулсан нь тэдэнд монголын төр рүү дайрах боломж олгосон юм. Манай зарим тэнэг иргэд, би ардчиллыг дэмждэг ч гэх шиг юм донгосоод АН г дэмжээд явдаг.Ардчилал бол зүгээр л халхавч болохоос АН н гол зорилго бол Монголын төрийг мөхөөж өвөө нарынхаа чадаагүйг ялалтанд хүргэх бодлого юм. Монголчууд аа,дайснаа таньж АН г үнсэн чандруу болгон устга.Гамингийн өмхий үнэртэй жорлон АН,ХҮН,ЗОН үнсэн чандруу болж дөтийн замаар үтэр түргэн тонилох болтугай.Монгол газар дахин төрөл үл авах болтугай.
Улаанбаатар хотын дарга,МАН-ын дарга,УИХ-ын дарга байсан,одоо УИХ-ын гишүүн,Монгол улсын Ерөнхийлөгчийх сонгуульд нэрийг нь МАН-аас дэвшүүлж байсан нөлөө бүхий олигарх,газрын наймаачин М.Энхболд дарга чинь жинхэнэ ориг хужаа гээ биз дээ.....ер нь МАН дотор ч бас хужаа байж болзошгүй сэжигтэй товарищууд нэг биш бий биз дээ...Зайсанг сүйтгэсэн Өнөрболор бол харах царайны
Улаанбаатар хотын дарга,МАН-ын дарга,УИХ-ын дарга байсан,одоо УИХ-ын гишүүн,Монгол улсын Ерөнхийлөгчийх сонгуульд нэрийг нь МАН-аас дэвшүүлж байсан нөлөө бүхий олигарх,газрын наймаачин М.Энхболд дарга чинь жинхэнэ ориг хужаа гээ биз дээ.....ер нь МАН дотор ч бас хужаа байж болзошгүй сэжигтэй товарищууд нэг биш бий биз дээ...Зайсанг сүйтгэсэн Өнөрболор бол харах царайны
МАН хужаа биш байтлаа Чингисийн угсааны тайж 30 мянган хүнийг цаазалж алсан байх уу? Үхэрсүг тэргүүтэй МАН-ынхныг Бурхан Халдун уулан дээр гарахыг хориглож байна. Гарвал хар толгойг нь тас цавчтугай..
МАН далдуур өөрсдийнхөө төлөө пост бичдэг маоист үзэлтэй хятадуудыг өргөн ашигладаг..Тэдэнд хөлс мөнгө ч төлдөг..
Улс төрийн оноо авахын тулд ингэж шоудахын оронд улс орноо аврахын тулд хуруугаа хөдөлгөх хэрэгтэй АН-ынхаан. МАН-д асуудал бий гэхдээ энэ цаг үед МАН засаг барьж байгаад би талархдаг
Үхэр монголчууд минь наад хагарлаа болиочээ.30 жил хөгаралдлаа.бидон Ганбат вирус тараасан болж таарч байна.тараасан учраас уучлалт гуйлаа.битгий шоронд хийгээрэй.өвчин хийсч ирдэг шүү.
Мань хүн вирусыг АН нхан оруулж ирж тараасан гэдгийг зарлачихлаа гэж ойлгосон. Гамингуудаас болгоомжил гэж хэлээд байсан шүү.
вакцинаас чухал нь хариуцлага өлөнсүхээс эхлэе
УИХ,. Орон нутгийн сонгуулиуд дуусмагц энэ ковид гарч ирж хөл хорио тогтоосон нь их сэжигтэй. Жирийн явдал яавч биш. Сонгогчидын дийлэнх энэ ковидоос болж МАН-д саналаа өгсөн. Одоо хэрэв сонгууль явуулбал шал өөр дүн гарна.
Uneheer tulga toirson bodoltoi ajee!
Тэнэгээ гайхуулангаа намаа битгий гутаагаад бай.Тэнэг хүн дуугарахгүй байх нь дээр байдаг юм.Ам ангайгаад л тэнэгээ харуулах дэмий.
Bidon Gambaa er ni uy gej yychlal guigaad bga um be?AN yamar tor barij bga bish
40 - 50 хужааг баян бууралд замын үүдээс авч ирж карантийлна гэж яриж жирийн ардыг чам шиг нь мэддэггүй юм гэх мэтээр дайрч байсан эрүүлийг хамгаалахын хүмүүс л хужаа нар байхаа хойт хил дээр хужххг авч ирэх гээ юм байлгүй олигарх помещик баячууд л улсаа худалдана шүү дээ
унгар улс орсын вакциныг үйлдвэрлэж байна унгарын барисан био комбинат орсын вакциныг үйлдвэрлэж тарааж болохгүй юу орсоос өөр улсын вакцин ард түмэн хийлгэх хүсэл сонирхохгүй байна орсоосоо монголын ард түмэн гуйвал үнэгүй ч хийгээд өгч магадгүй оростой харилцая гэсэн хүн ерөнхийлөгчөөсөө аваад алга юм бишүү заавал ДЭМБээс зээл авах гээд байгаа юм бол орсоос зээл авч болохгүй юу
АН- ынхан өнгөрсөн 4 жилд харлуулах, гуйвуулах , гүжирдэх арга барилыг зогсоо зайгүй хэрэгжүүлсээр байгаад сонгуулиар амбаардуулсан одоо хаширахгүй л байна битан Ганбат гэх дүйнгэдүү лидэртэй энэ нам яана даа цаашдаа.Короно вирусыг дотоодод алдах ажиллагаанд энэ нам манлайлан оролцсон , эд нар тусгаарлалтын хугацаа их байна 14 хоног болго, гэрт нь тусгаарлах 14 хоногийг зогсоо, хилээ нээ гадаадад байгаа иргэдээ бөөнөөр нь авчир гээд орилоод л байсан үр дүн нь энэ дээ . Голлон тоглогч нар нь Битан Ганбат, салдгар Одонтуяа нар байв. Ганбат манай нам буруу юм хийж байна гэж уучлалт гуйж байгаа юм байна . АН хурдан сэргээсээ билээ удирдагч , лидэр ч байхгүй эзэнгүй сүрэг шиг байна даа чааваас
Хэрэв зээ, Ардчилсан нам сонгуульд ялсан бол энэ дуракууд яаж манаргаж улс орныг сүйрүүлэх байсныг төсөөлөхөөс аймшиг..Энэ цаг үед эв нэгдэл чухал. Тийм байхад, АН-ын ОРКууд элдэв шаардлага тавиад сууж байгаа нь энэ намын ялзралын тод илрэл