sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден олон жилийн турш зөвлөхөөрөө ажилласан Энтони Блинкенийг Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор төлөвлөж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ.
 
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Ж.Байден үүнтэй холбоотой мэдэгдлийг мягмар гарагт хийх төлөвтэй байна. Түүний шилжилтийн үеийн баг энэ талаар хариулт өгөхөөс татгалзсан бөгөөд Э.Блинкен ч мөн тодруулга авах хүсэлтэд хариулаагүй байгаа ажээ.
 
“Ж.Байден Төрийн нарийн бичгийн даргаар Э.Блинкенийг сонгох магадлал маш өндөр байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг