Дэлхий дахинд тархсан цар тахалтай холбоотойгоор улс орнуудын хоорондын харилцаа холбоо зогсонги байдалд орсон гэхэд болно. Манай улсад өнгөрсөн зургаадугаар сард УИХын ээлжит сонгууль болж, шинэ Засгийн газар бүрдсэн. Үүний дагуу Монгол Улсаас гаднын орнуудад суух Элчин сайд болон консул, элчин зөвлөхүүдийг томилох ажил ид үргэлжилж байна. Тухайлбал, Засгийн газар, Гадаад харилцааны яам зарим томилгоог хийсэн байна. Энэ тухайд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван холбогдох мэдээллийг өглөө. Тодруулбал тэрбээр “20 орчим орны Элчин сайдыг томилох ёстой. Гэвч цар тахлын халдвар манай улсад гарсан учраас Элчин сайд нарын томилгоо удааширч байна. Эхлээд Элчин сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ. Үүний дараагаар УИХ-д оруулж хэлэлцүүлнэ. Ерөнхийдөө хүмүүсийн нэрс тодорхой болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар Осакагийн ерөнхий консулаар томилсон. Мөн Гадаад харилцааны яам хэд хэдэн томилгоо хийсэн. Үүний нэг нь Ж.Батзанданг Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилсон. Энэ нь мөн л хоёр долоо хоногийн өмнө хуралдаж гаргасан шийдвэр. Одоо АТГ-аас тодорхойлолт авах бичиг цаасны ажил үргэлжилж байна. Ж.Батзандангийн хувьд энэ ажлыг хийж чадна гэж үзсэн учраас томилсон. Ер нь дипломат албанд нам харгалздаггүй гэдгийг тодотгоё” гэлээ. Хэдийгээр манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан учраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэмийг сахиж байгаа ч шаардлагатай байгууллагын ажил үргэлжилж байгаа юм. Үүний дагуу төрийн байгууллагууд энэ мэт томилгоо, шийдвэрийг гарган ажиллаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сайн байна
60 тэрбумын томилгоо үргэлжилсээр.... Эднийг нэг МАНАН-г нөгөөгөөр солиод Монгол улсын язгуур эрх ашигт, ард түмэнд ямар ч сайн зүйл авчирсангүй. Бүгд худалч хулгайч
МАН-ын 60 тэрбумын томилгоо үргэлжилж байна.
Buusan humuus oorsdoo azilaa olno biz dee togsson surguuli hiiz bsan azlaa hiine biz dee
Eger tolgoilson evgeneer yadag bn.Nymdorjoos eer huniig albantushaald buu tomil.Turuuvhiin buruu tomilgoonoos bolj MGLd korono garsan shu.Huleen zuvsheer.TZ chid yahav.Ted nar ulaan garaaraa eder shenegui ajilladag.Enhsarang hen songov.Enhsarangaas buh uom ulbaatai.Nuugaad 2 il bolloo
Дипломат албанд нам харгалзахгүй тул мэргэжил хамаагүй юм бн
Энхтайван бол новш
Л.Элдэв-Очир ч Японыг эхнэртэйгээ нийлээд бужигнуулж өгөх байхоо.Алдартай ш дээ.
ХҮРЭЛСҮХ = 60 ТЭРБУМ