sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампт хандан сонгуулийн дүнг хүндэтгэхийг уриаллаа.
Тэрбээр Делавэр муж улсад үг хэлэхдээ, сонгогчдын коллегийн санал хураалтаар сонгуульд ялахад шаардлагатай 270 саналаас хамаагүй илүү буюу 306 санал авснаа дурдсан байна. “306 төлөөлөгчийн санал гэдэг бол Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар 2016 онд ялахад авсантай яг ижил тооны санал юм. Тухайн үед Ерөнхийлөгч Трамп өөрийг нь сонгосон төлөөлөгчдийн саналын тоог “бут ниргэхээр хол тасархай” гэж тодорхойлж байв. Түүний жишгээр энэ дүн тухайн үед илт давуу ялалтыг илэрхийлж байсан бол энэ удаа ч мөн дээрх тоо надад ийм ялалтыг авчирсан гэж бодож байна" хэмээн Байден мэдэгдсэн байна.
Сонгогчдын коллегийн санал хураалт дууссан хамгийн сүүлчийн муж улс болох Хавайн дүн гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден  306 төлөөлөгчийн саналыг авчээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг