ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижичийг Тээврийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Сенатын танхим уг томилгоог баталбал 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдсөн П.Буттижич нь ижил хүйстэн гэдгээ олон нийтэд ил тод мэдэгдсэн анхны сайд болох юм.
Өдгөө 38 настай П.Буттижич энэ оны гуравдугаар сарын эхээр ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанаас нэрээ татаж, хожим Ж.Байденыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
П.Буттижич Тээврийн сайдын хувиар улс орны хурдны зам, нисэх онгоц, галт тэрэг, тээврийн системд хяналт тавих бөгөөд Ж.Байден дэд бүтцийг шинэчлэн сайжруулахад олон тэрбум ам.долларыг зориулахаа амласан юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Америкийн ардчилсан нам дэлхийг амар тайван байлгаарай.
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19