sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид түүнд зориулж, “онлайн-тангараг өргөх ёслол” зохион байгуулахаар төлөвлөжээ.
АНУ-ын төрийн тэргүүнийг дэмжигчид “Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх хоёр дахь ёслол” нэртэй хуудсыг “Facebook” сүлжээнд нээсэн байна. “Ёслол”-ыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байденыг тангаргаа өргөх өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт товложээ. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хэдийнээ 60 мянга гаруй хүн бүртгүүлсэн байна.  
Д.Трамп Флорида муж дахь Мар-а-Лаго эдлэн газартаа “тангараг өргөнө” гэх мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнүүдээр тараад байгаа юм. Энэ мэдээллийг Америкийн удирдагчийн сонгуулийн сурталчилгааны зөвлөх Жейсон Миллер 12 дугаар сарын 18-нд няцаажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг