Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Улсын Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр хэлэлцсэн юм.
Учир нь Ардчилсан Намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан Намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлсэн байв.
Улсын Дээд шүүх Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хассан байна.
Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй шаардлагатай болж буй юм.
Энэ бүхний цаана юу болов?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан буюу Ц.Туваан, П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар эхнийхээ даваанд бүдэрч, хийсэн намын их хурал, дүрмийн өөрчлөлт зэрэг нь хүчин төгөлдөр бус хэмээн тооцогдлоо.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний багийнханд С.Эрдэнэтэй ойлголцохоос өөр зам үлдсэнгүй.
Хэрэв тэд ямар нэг хэлбэрээр С.Эрдэнэтэй зөвшилцөлд хүрэхгүй бол Улсын Дээд Шүүх АН-тай холбоотой бүртгэл, дүрмийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй гэдгээ өчигдрийн шийдвэрээрээ нотолж буй хэрэг.
Энэ нь яг л 2016 онд ХҮНамд тохиолдсон жишээг давтана гэсэн үг.
2016 онд ХҮНам мөн л яг өнөөдрийн АН шиг бие биенийгээ үл зөвшөөрсөн хоёр удирдлагатай явсаар УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй билээ.
Иймээс ч С.Эрдэнэтэй ойлголцож чадахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж чадахгүй болох нөхцөл байдал үүссэн нь нэгэнт тодорхой болжээ.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Батлага дэвших юмуу Үндсэн хуулийн шинчлэлээр болохгүй гээд заачихсан юм бишүү
tiim shuu dee
Энэ луйварчинг одоо унагааж хийсэн хэрэгт нь хариуцлага тооцох цаг болсон. Эрдэнэ минь хичээнэ шүү!
Чихрийн шижинтэй, өвдөг нь өвддөг хүмүүс, Нуруу нь өвддөг, Астматай хүмүүст зориулсан дэлгэрэнгүй мэдээллүүд: www.eruulay.com
Тэр үнэн. Үндсэн хуульд “нэг удаа”, бүрэн эрхийн хугацааг “6 жил” гээд заачихсан. Дагаж мөрдөх хугацааг тусгайлан сунгаагүй. Тэгээд л гүйцээ! АН шинэ, нэр цэвэр, боловсролтой, туршлагатай улс төрчийг нэр дэвшүүлэх ёстой !
Н. Алтанхуягийн төлөөлдөг бие даагчдын буюу жинхэнэ ард түмний ӨМНӨӨС \ НАМААС \ хэн ерөнхийлөгчид нэр дэвших вэ , Тэр үзэгдэл л анхаарал гойд татаж байна , арай нөгөө алдат ҮХ маань энэ орон зайг орхиогүй юм байгаа биз дээ ... ??? УИХ -д төлөөлөлтэй намууд ч яахав , дэвшүүлдгээ дэвшүүлэнэ л биз - тэр ч ёстой нохойн жонгой байна аа ...
Дахиж нэр дэвшиж чадахгүй юм чинь одоо ойлголцоод яах вэ дээ. Үндсэн хууль дээр дахин нэр дэвшихгүй гэж заалт оруулчихаад давж үзэх гээд байгаа санаатай юм байх даа. С.Эрдэнэ бол 2017 онд Х.Баттулгад гомдоод байхааргүй явж ерөнхийлөгч болгосон хүн.
altanhuyagaa ooriinhoo tuhai bitgii bich. end tanii hereg bhgui
Энэ нам өмчилдөг Эрдэнэ мэтийн этгээд болимоор байна.
2017 онд Баттулга ерөнхийлөгч болоход олон хүчин зүйл нөлөөлсний гол нь Баттулга гэмт хэрэгтэн гэдэг нь тодорхой болчихоод байсан боловч хараахан шүүхээр тогтоогдоогүй байсан цоорхойг тэр үеий АН-ын дарга С.Эрдэнэ ашиглаж шүүхээр тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэж зүтгүүлж нэрийг нь дэвшүүлсэн.Хоорондын аваа өгөөний тооцоо байсан байх.Ардчилсан холбоог Эрдэнэ Баттулгад худалдсан гэсэн үг явдаг.Баттулга Ардчилсан холбоогоор бамбай хийж гжмт хэргээс мултарч байсан удаатай. Одоо АН-аас Баттулгын нэрийг дэвшүүлэхийн тул Эрдэнэ нилээд юм атгах байх.Гол учир үүнд оршино.
батлага дэвших боломжгүй ш дээ Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр !!! Хэрэгжүүлэхгүй юм бол хууль батлаад яах вэ дээ
Эрх баригчид өөрсдөө тохируулж хууль гаргадаг болоод удаж байна хэнийг гаргахгүй хэнийг гаргахуу гэдэг эдний дур болсон
Erdeneegiin mash ih gazriig huraagaache.Nalaihiin urd TZ 4 r zerleg Bayngiin burd gedegt Ahmadiin amralt nereer mash tom barilga hashaa bariad 7 8 jil bolj bn Erdeneegees eer hun ordoggui.Ulsiin uomaa uls n avaach.
An d uur hulgai hiigeegui hun alga u hamgiin tom hulgaich l debshdeg yum u
АН дотор Баттулга шиг рейтингтэй улс төрч одоохондоо алга. Намаа бодоод тохиролцон нь дээрдээ.
АРДЧИЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД СААД БОЛОХГҮЙ ШҮҮ ТОВАРИШУУДАА..НЭГДЭХТҮН...ХАХА
Har tsoohor deel bol Manjiin tsergiin form. Tsogt taij kinog vzeerei. Har tsoohor deel bol deeremchnii form. Ih zamii ehen kinog vzeerei ! Har tsoohor deel bol manai erunhiilugchiin form. Battulgiig haraarai !
Женко хуулиараа дахин нэр дэвшихгуй байх харин еерийн тамирчнаа нэр дэвшуулэх гээд улайрах бх
Холион бантан хутгагч Баттулга одоо болимоор юм. Саяны сонгуульд МАН тай нийлж намаа самарч, МАН тай хуйвалдан зөвхөн өөрийн төлөөний хүмүүсээ гол гол албан тушаалд томилуулсан биздээ. Сонгууль болгонд оролцож будлиан хутгаж явдаг ерөнхийлөгч Монголд хэрэггүй.
Эвлэрээд сонгуульдаа бэлд
Батлага АН-г самарч дууслаа!! Одоо Эрдэнээ АН-г авах нь зөв!!
Ер нь хэнбугай нь ч дэвшсэн ард түмэн л сонгоно; бид одоо хэн нь хэн бэ гэдгийг мэднэ!
МАН тай нийлж АН намаа унагаах Шинэ намыг уусгэж хорлоод одоо аль намд нь орох хун бэ, энэ эвдэруулдэг еронхийлегч маань!
Туваан хууль дүрэмийг үл тоосны үр дүн гарч байна
Энэ муу новшнуудад хорвоо хатуу болохыг мэдрүүлнээ.
За бөх хүн шиг хариу хийж Эрдэнийн идсэн ууснаар нь дарамталж шүүхийн өмнө бөхийлгөөд өөрөө сугарах мэхний хувилбар байна.
Золбин гамингуудын дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай. Монгол газар дахин төрөл үл авах болтугай.
тийм.
Ерөнхийлөгч нам бус байх биш бил үү
Эрдэнэ чинь сонгуульд ялагдчихаад намын дарга хэвээрээ юум уу. Бантан болох юмаа.
Улс төрийн гэж нэрлэгдсэн мафийн байгууллага
Энэ намаас хэн ч дэвшиж чадахгүй болжээ. Бараг тэр нь дээр. Баттулга тохиролцоно гэвэл Хүзүүгүй, Үүл нарын хэрэг байхгүй болно гэсэн үг байхдаа.
Хуучин хүмүүс АН-ыг үймүүлэхээ больж холдох хэрэгтэй.АН-ын залуучууд одоо намаа шинээр зохион байгуулах цаг ирсэн шүү. Иймд Дунд болон залуу үеийн гишүүд намаа аварахын тулд шуурхай ажиллах шаардлагатай боллоо.
erdene hulgach novshtoi yra bhguo shi eromhiilogchoo Mongol yalba
Mongol ylna maad bah etdener shorondn hiigeecher
bil lav shudraga emhiilogchoo demjinee
Тэртэй тэргүй одоогийн ерөнхийлөгчийн дахин дэвших эрх хуулиар хаагдчихсан шүү дээ.Тэгээд ч ингэтлээ нэр хүндээ унагачихсан хүн дэвшлээ ч яаж гарах вэ. Нэрээ баастаж ажил цагаа дэмий үрэхийн нэмэр байх.
ard ny Elbeg xulgaich baugaa oilgomjtoi
За Эрдэнэ чи хичээж үз! Үндсэн хуулиар Женко нэр дэвших боломжгүй болсон. Тиймээс түүнтэй тохироо гэж байж нэрээ барав! Харин 280 сая долларыг шороон далан болгоод луйвардсан Жензог унагаавал ард түмэн чамд талархана. АН-аас нэр цэвэр туршлагатай улс төрчөө олж нэр дэвшүүлээрэй! ЖЕНКОТОЙ БҮҮ ТОХИР!
МАН чимээгүйхэн байж байгаад л сонгуулийн нэр дэвшилтээс өмнө ҮНДСЭН ХУУЛИА өмнөө барина! Женкод одоо ямар ч гарц байхгүй!
Мань Эрдэнэ сайхан холиож байна аа. Сонгуулийн дараа "ялагдлаа хүлээлээ, явлаа, ажлаа өглөө" л гээд байсан, одоо харин эргээд ажилдаа орлоо гээд л. "Үхнэ, үхнэ гэж үхрийн мах барав" гэдэг л болж байна.
Ерөнхийлөгчид нэр дэвших хүн эх оронч байх ёстой. Коммунист, ардчилсан нэртэй эх оронч сэтгэлгүй, амин хувиа хичээсэн, мөнгөний шуналтнуудыг сонгож байв. Очирбат, Багабанди 2 удаа, Энхбаяр, Элбэгдорж 2 удаа, Баттулга. Хайран он жилүүд, хайран үнэт баялаг, хайран эх орон, хайран Монголчууд. Эргэж олдохгүй цаг хугацаа хөвөрсөөр байна. Одоо болноо.
Энэ дундаас Энхбаяр нь л эх орноо гэсэн сэтгэлтэй бжээ, тэгээд л бусад нь нийлж хавсайдаад шоронд хийсэн, гадаадыхны захиалгаар
Эрдэнэ бас мөнгөтэй болохнээ. Азтай шаар юмаа хахаха
jonhuu ogtsorch bval monglchuud bayarlana.ardchilsan geh tartsan namantsariin dargantsar gulug bsan ch hamaagui
Баттулгыг нэр дэвшүүлбэл Эрдэнэ өөрийнхөө улстөрийн карьераа бүрмөсөн дуусгана гэсэн үг.
С.Эрдэнэ зайлуул таарна. МАН-ын гар хөл болоод
Шорон Эрдэнэ
Заваарсан юм. Монголын шүүх.
Эрдэнэтэй биш Эрлэгдоржтой тохиролцоо хийх болчихсон юм биш үү?
Одоо манай намын 20-40 насны ид буцалж байгаа залуус намын шинэчилсэн дүрмийг өүр эхнээс нь барьж авахд боловсружлаад ИХ хурлаа жинхэнэ утгаар нь хийж дарга удирдлагаа ардчилсан зарчмаар сонгож баталгаажуулах аянд мордох хэрэгтэй болж. Буурлуудаа арын ширээнд суулгаад хүндэт гишүүн л болгох үлдэж. Биднийг сүүлийн 10 гаруй жил зовоож үеийнхэн маань нэг хэсэг нь МАН, ХҮН рүү гүйсэн байгаа. Бид шинэчлэгдэх аваас тэд ирнээ
Нэр цэвэр, хулгай луйварт нэр холбогдоогүй хүн АН-д олдох байлгүй дээ.
пизда нарт хорвоо хатуу болохыг мэдрүүлнээ.
naaduul chini bugdeeree khulgaich nar. ard tumen mini bosoj suraasai.bosood negdej chaddag ard tumen ondoo baidag yum.50-n jiliin omhoh solongos 50-n jiliin omnoh singapur buur suuliin tod shishee gevel odoogiin Vitnam uls bna.
Эрдэнэ энэ цагийн улсын хэмжээний хорт хавдар л даа.
Ойлголцлоо гээд бурууг нууж, шударга бусыг дэмжиж, намын олон мянган гишүүний сэтгэл зүтгэлээр тоглоно гэсэн үг үү, хэрхэн ойлгох уу