sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Америчкуудын тал орчим хувь нь Дональд Трампыг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч  нарын нэг гэж үзэж байгааг төрийн мэдлийн “NPR” радио, “NPR” хөтөлбөр болон нийгмийн судалгааны “Marist” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.  
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 47 хувь нь Трампыг түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч нарын нэгээр дурсана гэж мэдэгджээ. Харин 16 хувь нь түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн сайн Ерөнхийлөгч нарын нэг үзэж байна. Трампыг хэрхэн дурсах вэ гэсэн асуултад америкчуудын 11 хувь нь  "дунджаас дээгүүр", "дунд", 13 хувь нь "дунджаас муу" гэж хариулсан бол судалгаанд хамрагдагсдын 2 хувь нь хариулаагүй байна.
Санал асуулгын дүнгээс харахад Трампын нэр хүндийн ерөнхий үзүүлэлт 38 хувьтай байна. NPR/PBS NewsHour/Marist –ийн санал асуулгуудын дүнгээс үзвэл, энэ нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтүүдийн нэг юм.
Энэ сарын 11-13-ны хооронд явуулсан санал асуулгад 1173 хүн оролцсоноос 1012 нь бүртгэлтэй сонгогчид байжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг