“Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо 1 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийг байгуулсанаар Монгол, Туркийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох бөгөөд урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, Монголын чөлөөт бүсэд ложистикийн төв байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг эхлүүлэх ач холбогдолтой гэж хатагтай Гонжа Йылмаз Батур онцлон тэмдэглэв. Чөлөөт бүсээр дамжуулан экспортод түшиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах, хөрш орнуудын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох зэрэг хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Р.Болд тэмдэглэв. Турк Улс нь 1987 оноос хойш 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 18 чөлөөт бүсийг байгуулж, эдгээрт хоёр мянга орчим аж ажуйн нэгж, үүнээс 500 орчим нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.
Сэтгэгдэл0
монгол улс турк улстай хиллээгүй биз дээ хажууд байгаа орос монголын хиагтын алтанбулгийн орсын чөлөөт бүсийг санаатайгаар хөгжүүлэхгүй натогийн гишүүн орны хилийг монголд байгуулж цэргийн онгоцны бааз байгуулах нь уу бас нэг монголыг худалдаж хар тамхины орон болгох нөхөр гарч ирлээ шүү
Европ Оросууд Монголчуудыг Түрэг үндэснийхэнтэй адил хүн гэж үздэггүй.
Чөлөөт бүс нь хаана юм яагаад тэрийг бичихгүй байгаан нууц юмуу????????
Хүн төрлхөх
Хүн төрлхөх
Novshiin islamuud hol baisan ni ulziitei shuu!
Novshiin islamuud hol baisan ni ulziitei shuu!
Novshiin islamuud hol baisan ni ulziitei shuu!
Novshiin islamuud hol baisan ni ulziitei shuu!
Юм барьна гэж их газар аваад зарах гэж ядаж бгаа луйварчдаасаа газраа авч дахин өгч мөнгө гарга.хурдан хурдан хурааж дахиж өг
Юм барьна гэж их газар аваад зарах гэж ядаж бгаа луйварчдаасаа газраа авч дахин өгч мөнгө гарга.хурдан хурдан хурааж дахиж өг