sonin.mn
Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчтой бус, хүнлэг бус байсан тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээн огцорсон билээ. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу  95,2 хувь нь дэмжсэн билээ.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг Хөдөлмөрийн үндэсний нам шаардаж эхэлжээ.
Хуулийн хувьд "Өргөө" амаржих газар нь Эрүүл Мэндийн Яамны биш Нийслэлийн харьяа байгууллага аж.