ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон, Засгийн газрын байгууллагууд руу томоохон кибер халдлага үйлдсэн болон Алексей Навальныйтай холбоотой хэргүүдийг бүрэн дүүрэн үнэлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тусгай албаныханд үүрэг болгожээ.
Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгдсэн байна.
“Бид ОХУ-тай АНУ-ын ашиг сонирхлыг нийцүүлэх зорилгоор хамтран ажилладаг хэдий ч тус улсын бодлогогүй, дайсагнасан үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр мөн ажиллаж байна. Иймд “SolarWinds”-н эсрэг үйлдсэн кибер халдлага, 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын хөндлөнгийн оролцоо, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн эсрэг химийн зэвсэг ашигласан, Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчдад халдсан зэвсэгт этгээдүүдийг шагнасан тухай мэдэгдлүүдэд бүрэн үнэлгээ хийхийг Ерөнхийлөгч тагнуулын байгууллагад үүрэг болгосон” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
АНУ-ын сэжиглэж буй асуудал
Сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон тухай Америкийн эрх баригчид мэдэгдсэнтэй холбоотой асуудал байнга хөндөгддөг. Оросын эрх баригчид өөрсдийг нь буруутгаж буйг нэг бус удаа няцаасан.
“Orion” компанийн программ хангамжийн компани “SolarWinds” 2020 оны 3 дугаар сард кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл өмнө нь гарсан. Хакерууд “SolarWinds”-н хэдэн мянган үйлчлүүлэгчийг ашигласны дотор Засгийн газрын байгууллагууд, Америкийн 400 компани багтжээ. Хакерууд АНУ-ын Засгийн газрын байгууллагууд, компаниуд руу халдсан хэрэгт Оросын эрх баригчид холбоогүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм. Оросыг аливаа хэрэгт холбогдуулан буруутгаж буй нь ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд русофобия буюу оросоос эмээх үзлийг сохроор дагаж буй явдал юм гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Оросын тагнуулын цэргийн анги хэлтэс хэт давруу үзэлт “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийг Афганистан дахь олон улсын эвслийн цэргүүдэд халдах явдалд өдөөн турхирсан хэмээн “The New York Times” сонин өнгөрсөн 6 дугаар сарын 26-нд мэдээлжээ. Д.Песков үүнийг худал, ор үндэсгүй цуу яриа гэжээ. Тус сонины нийтлэлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам 6 дугаар сарын 27-нд зориуд худал мэдээлэл агуулсан нийтлэл хэмээн тодорхойлсон байна.
А.Навальныйтай холбоотой асуудал
Алексей Навальный Орос руу буцсантай холбогдуулан хийсэн Өрнөдийн улс төрчдийн тайлбар нь улс орнууд нь гүнзгий хямралд орсныг олны анхаарлаас холдуулах зорилготой байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдүгээр сарын 18-нд мэдэгдсэн байна.
Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг өнгөрсөн ням гарагт Германаас эх орондоо ирэхэд нь баривчилжээ. “Ив Роше”-гийн хэргээр өмнө нь ногдуулсан ялын нөхцлийг зөрчсөн хэргээр түүнийг баривчилсан гэж ОХУ-ын Шийтгэл гүйцэтгэх газар мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарах хүртэл түүнийг саатуулах аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Оросын тавиул Трамп Америкийг болох бүгдээр хагалсан.Монголыг хагалж талцуулж ирсэн Женко шиг.
Zuv zvirlel bna
америк хоёр хуваагдсан дахиж хэзээч эвлэрэхгүй америкийн ардчилалд дан хар өнгөт аристан шар аристан цагаачид мексик ядуус байгааш дээ одоогийн 11 сая цагаачидад таван жилийн дараа иргэн болгоно гэсэн америкийн дараагийн сонгуульд дахин 11 сая хар өнгөт аристан нэмэгдэж орно энэ 11сая өнгөт аристан дахин өчнөөн сая хүүхэд гаргана Одоо америкад амидрал ямар хүнд байгаа билээ Бүр ч доройтно Энэ амидралын доройтол ДОТООД зөрчлөө гадна улс руу чихэж ГАДААД ЗӨРЧИЛӨӨС болсон мэтээр дайн хийж ирсэн вьтнамын дайн иракийн дайн ливийн дайн Афганистаны дайн ираны хойт солонгосын венесуалын г м одоо хятадтай оростой үзэх гээд байна уу баллистик далавчит тив алгасагч ойрын зайн цөмийн хошуутай пуужинг агаараас танкаас усан дотроос тавих юм бол дэлхийд амид амьтан үлдэхгүй байлгүй зүгээр л мэдээллийн дайн байлгүй дээ амрик ингээд байхаар орос дайны байдалтай цэргийн аж үйлдвэр хөгжөөд бусад юмаа хаяж байгаа байх шүү тэгснээрээ тэргүүн
Ортой уг шуу Угаасаа хатгаа хийж хагалаж байгаад дайн дэгдээж менге олдог улс л даа. Одоо оролцоод байгаа Азарбайджан, Украйн, Белорусь, бас араас нь Казакстан, Румын гээд бужигнуулах гэсэн улсууд байна шуу
11 say tsagaach bichig baimt ogoh yul bol. Show blgui.songuuliin amlalt n um . Unencheer visa hadgalszn olon myangan hunees turuuleed hil huuli zorchson humuust ogohgui gej esreg nam uzej bna.naana bichig barimt huleesen olon 1000 hun bna.tedniig ogooguil bna.odoo mexiciin hil deer olon 1000 hun tsuglaraad bna.er bantan bno oo
Хөөе чи чинь зөөлний тэмдэг гэж байдгийг мэддэг л юм байна шүү дээ, зөв бичээч !
Байден Оросыг гол дайснаа гэж зарласан Хятадтай арай зоолон Манай Монгол оорийн гэсэн гадаад бодлогоо оороор хэлбэл хоер хорш ба гуравдагч хоршийн бодлогоо тууштай баримтлах бизээ Гурван улсын талаар иргэдээ унэн зов мэдээлэлтэй байлгаж сайнаас нь суралцаж саарыг нь хаях нь чухал Даган дуурайж хуулбарлаж алддагаа мартаж болохгуй
одоо үед дайтаж чадах "" цэрэг вирус"" уханаас гарсан нь дэлхий нийтийг цочроож айлгаж байна орсын цэргийн шинжлэх ухаанд их судлаж байна америк хакер биш цэрэг вирусаа судламаар юм өөрсдөө гаргаа биз дээ
байден юм л бол юм л болгон дээр орсын ул мөр байна гээд дэлхийд зарлачмхмаар юм навальный гэж хэн юм хэн ч биш Герман худлаа гарыг буцаагаад өгчихлөө герман тийм хогнуудаас болж гаазны шугам тасалдуулж юу магад хэрэгтэй цөмийн физикийн королёв шиг ландуа шиг эрдэмтэн бол бас яахав
битгий цэцрэх
Афганистаны үйл явдлыг харахаар тэртээ 1940-өөд оны Оспаныг дэмжсэн үйл явдал давтагдсан юм шиг санагддаг. АНУ Талибанчуудыг 1978 оноос хойш дэмжиж байсан. Гэтэл дараа нь өөрсд рүү эргээд довтолсон до.
Байден Монголд ямарч ашиггүй хүн.
Чи бол Монголд маш ашигтай хүн.
Гвдны орлцоотойгоор еерийгее хенген хордуулсан юм биш уу?
чи өөрийгөө хөнгхөн хордуулахуу малаа
ENE jENKO NOBSOO ODOO YANAA?ENE YLAS TOR ARDYYDIIG TYILDYYLAJ BNA SYY,,,,,,,,,,,,,,,,,???????????????????§§§§§§§§§§§§§§§§§!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ENE jENKO NOBSOO ODOO YANAA?ENE YLAS TOR ARDYYDIIG TYILDYYLAJ BNA SYY,,,,,,,,,,,,,,,,,???????????????????§§§§§§§§§§§§§§§§§!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ENE jENKO NOBSOO ODOO YANAA?ENE YLAS TOR ARDYYDIIG TYILDYYLAJ BNA SYY,,,,,,,,,,,,,,,,,???????????????????§§§§§§§§§§§§§§§§§!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ENE jENKO NOBSOO ODOO YANAA?ENE YLAS TOR ARDYYDIIG TYILDYYLAJ BNA SYY,,,,,,,,,,,,,,,,,???????????????????§§§§§§§§§§§§§§§§§!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
АНУ хууль бус дүрвэгсдэд америкад цагаачлан амьдрах эрх болон иргэншлийг олгоод байвал АНУ визтэй байсны хэрэг үнэндээ алга. АНУ хилгүй визгүй америкийг зорьсон хүн бүхэнд АНУ үүд хаалгаа нээж тэдэнд цагаачлан амьдрах боломжийг өгч бай.