НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд энэ сарын 14-нөөс эхлэн "Стандарт хэмжил зүйн газар", "Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар", "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв", "ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба"-тай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Бид эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд Зариг.мн сайтаар live буюу шууд дамжуулж олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2, 3 дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байсан юм.
Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Шалгалтын дүн энэ 7 хоногт нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлнэ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байна. Та бүхэнд хяналт, шалгалтын нэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Sugalaa hojoogvi ni demjij bna hojson ni demjihgvi esergvvstej bna
Sugalaa hojoogvi ni demjij bna hojson ni demjihgvi esergvvstej bna
Зөв
ШӨХТГ ЗӨВ шийдвэр гаргаж байна, энэ луйварыг зогсоох цаг нь болсон.
Маш зөв дэмжиж байна. Сугалаагаа больж иргэдэд нэмэгдсэн өртөгийн албан татвараас таван хувийн өгч байх хэрэгтэй. Нэмэгдсэн өртөгийн албан татвар бол сугалаа биш. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь нэмэгдсэн өртөгийн албан татварын сугалааг болиулах тал дээр эцсээ хүртэл тэмцээрэй.
ШӨХТГ-д баярлалаа. Хамгийн зөв санаачилга
Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй дараах хаягаар холбоо бариарай: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM, манай эмнэлэгт бөөр яаралтай шаардлагатай байгаа тул бөөрөнд тань хангалттай хэмжээний мөнгө өгөх болно. имэйл хаяг: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com
Ихэнх хүмүүс Сугалаагаа болио гээд бхад гүрийгээд явуулаад бхын больчооч