Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газрын тэргүүний хувьд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснийг УИХ-ын гишүүдийн 95 хувь нь дэмжсэн юм. Түүний удирдсан хоёр ч Засгийн газар өнөөдрийг хүртэл ямар ажил амжуулав, ард түмэнд амласан амлалтуудаа хэрхэн биелүүлэв гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдсонтойгоо нийлээд 3.3 жил Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. Түүний тэргүүлсэн Засгийн газар, танхимын гишүүдийг хамгийн хурдтай ажилласан гэж хэлж болно. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар дээрх хугацаанд гацаанд орсон ажлуудыг урагшлуулж, царцаад байсан бүтээн байгуулалтуудыг гүйцээж чадсан хамгийн бүтээлч Засгийн газар байлаа. 2017 оны есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэж, 57.5 хувь нь дэмжсэн байдаг. Харин үүнээс хойш сарын дараа буюу аравдугаар сарын 4-нд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж байлаа. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан өдрөөсөө хойш эхний 100 хоногтоо л ДНБ-ийг 5.8 хувир өсгөж, “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулж, “Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчид буцаан авсан. “Цалинтай ээж” хөтөлбөр болон Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгож, тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 12 хувьд хүргэж, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн зэрэг цөөнгүй ажлыг 100 хоногт амжуулжээ. Энэ мэт хийж, хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнээс гадна Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Газрын тосны үйлдвэр барих, баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтыг хийхээ амлаж байлаа. Засгийн газар эдгээр амлалтаа биелүүлж, бүтээн байгуулалтын ажлыг аль хэдийнэ эхлүүлээд байгаа билээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дахин улираан нийт гишүүдийн 98.2 хувийн саналаар томилсон. Шинээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газрыг дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын нөхцөл байдал угтаж авсан нь том шалгуур болсон.
Өмнөх Засгийн газар ч “СOVID-19”-өөс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж, гадаадын улс орнуудаас иргэдээ татан авч, дотооддоо халдварыг алдалгүй барьж чадсан юм. Засгийн газрын зүгээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг өнгөрсөн оноос хойш үргэлжлүүлэн үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож, 59.3 мянган ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхдийн халамжийн мөнгийг 288 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлж сар бүр олгож, орлого багатай өрхийн хүнсний талоны мөнгөн дүнг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Мөн зарим төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг чөлөөлсөн нь хүнсний хангамжийг тогтворжуулах, хомсдол бий болохоос сэргийлэхэд эергээр нөлөөлсөн. Айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур, ус, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр нь айл өрх, ААН-ийн зардлыг бодитойгоор бууруулж орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалахад чухал хувь нэмэр болж байгааг нэрлэх нь зүйтэй юм. Ийнхүү У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажил, томоохон бүтээн байгуулалтаас тоймлон танилцуулж байна.
УЛААНБААТАРЫН УТААГ 50 ХУВИАР БУУРУУЛЛАА
У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын хийсэн хамгийн том ажил нь Улаанбаатарын утааг 50 хувь бууруудсан явдал. Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, оронд нь сайжруулсан шахмал түлж хэрэглэх технологийг нэвтрүүлсэн нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсон юм. Нэг үгээр хэлбэл, тус шийдвэрийг хэрэгжүүлснээр Улаанбаатарын утаа 50 хувиар буураад байна. Үүний хүрээнд нийслэлийн баруун, зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдвэрийг байгуулаад байгаа билээ. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан шахмал түлшээр айл өрхийг бүрэн хангаснаар Улаанбаатарын утааг цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар тавиад байсан юм.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙВ
Үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болоод удсан Төв цэвэрлэх байгууламжийг засаж, шинэчлэх ажлыг эхлүүлж лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэн тэргүүний зорилт байв. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд Засгийн газар ханцуй шамлан орсноор Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, 2020 онд амжилттай хэрэгжүүлж дуусав. Үүний хүрээнд хоногт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх байгууламж шинээр барьж, 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан 800 мянган шоо метр орчим лагийг байгаль орчинд ээлтэй технологиор үнэргүйжүүлэн хоргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэлээ.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЖ АВАВ
Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн. Энэтхэг улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлж буюу дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн аваад байгаа юм. Дэд бүтцийг байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын үүрэг байсан бөгөөд үүргээ цаг хугацаанд биелүүлж чадсан нь энэ. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, мөн ажилчдын орон сууц багтжээ. Ийнхүү БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьснаар жилд 1.5. сая тонн газрын тос боловсруулна гэж тооцоолсон. Ийнхүү тус үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байв. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар санхүүгийн гацаанд ороод байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн эхлүүлсэн.
Өнөөдөр тус төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусахад богино хугацаа үлдээд байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зогсолтгүй явуулж байна. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байгуулснаар дөрвөн чиглэлд шинээр гарц нээгдэж, зам дагасан хөгжил, их бүтээн байгуулалтууд өрнөж, ажлын байр олноор нэмэгдэж, улсын эдийн засагт дэмжлэг болсон том ажлын эхлэлийг тавьсан.
100 СУРГУУЛЬ, 147 ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЖЭЭ
Монгол Улсад 2016-2019 онд 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилгийг ашиглалтад оруулжээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг ерөнхийдөө У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед байгуулсан юм. Засгийн газар “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг дэвшүүлж ажилласан. Үүний хүрээнд боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийсэн байна. Түүнчлэн Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг түүхэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг энэ онд, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байв. Харин эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, царцаадбайсан эмнэлгийн баридгуудыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, олон жил царцсан Яармагийн хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар коронавирусээр өвчлөөд эдгэсэн иргэдийг тусгаарлаж байна. Мөн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв, АШУҮИС-ийн эмнэлэг, хөдөө орон нутагт 30 гаруй эмнэлгийг шинээр ашиглалтад оруулжээ.
НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БОГИНО ХУГАЦАА ҮЛДЛЭЭ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад тун ойрхон байна. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хөл хорионы дэглэмийг цуцалбал нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж буй. Нисэх онгоцны буудлын барилга, дэд бүтцийг байгуулж, 2019 онд Шинэ нисэх буудлын менежментийг эхлүүлсэн. Ингэснээр манай улс жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудалтай болж байна. Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудлыг чиглэсэн 32.2 километр урттай хурдны автзамыг ч мөн ашиглалтад оруулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, таван хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбожээ. Хамгийн сүүлд Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай авто замыг байгуулан ашиглалтад оруулснаар 21 аймгаа нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон юм.
Ингэснээр 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн автозам гүйцжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ АХИУЛАВ
ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулна гэдэг монголчуудын 20 гаруй жилийн мөрөөдөл. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр шийдмэг алхмыг хийж, Оросын талтай хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хамтын судалгааг эхлүүлэх ажлыг албажуулсан нь олон жилийн мөрөөдлийг амилуулж ажил хэргийн түвшинд хүрэх эхлэлийг тавьсан.Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром”-той санамж бичиг байгуулсан. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэсэн юм. Үүний дараахан буюу өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын санамж бичигт ОХУ болон Монголын тал гарын үсэг зурсан нь хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг дахин нэг шатаар ахиулсан юм. Ийнхүү Орос, Хятадыг холбох хийн хоолойг Монголоор дамжуулах тус төсөл яриа хэлэлцээрийн шатнаас ахиж ажил хэрэг болох шатыг У.Хүрэлсүхийн Засгийн газар эхлүүлсэн. Дээр дурдсанаас гадна энд дурдаагүй олон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил У.Хүрэлсүхийн Засгийн газарт бий. Мөн эхлүүлчихээд дуусгаж амжаагүй, цааш хугацаа шаардагдах ажлууд хүлээгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, танхимын гишүүдтэйгээ өөрийн хүсэлтээр огцорсон. Ингэснээр түүний Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх үүрэг дараагийн Засгийн газарт үлдэж байна. Дараагийн Засгийн газар эдгээр ажлыг хэрхэн үргэжлүүлэх, цаашид шинээр ямар ажил хийж, цар тахлын нөхцөл байдлын үед ямар арга хэмжээ авахыг нь ард түмэн нүд, чих тавин хүлээж байна. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг намын нөхөд, МАН-ын Бага хурлын гишүүд дэмжсэн. Түүний хувьд нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна гэдгээ илэрхийлээд байгаа юм.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
utaa buuraagui ee . harin ch nuursnii nariin shirhegt toosontsor agaar, orchin bohirduulj baina. hiin hooloi barigdahgui ee. Zugeer tsonhnii tsaana baigaa muhuuldus Niseh buudal 2-3 jil hoishilj baij orsoon. End bol gaviya bish gai hiiseen yag haana haana shine surguuli tsetserleg barichiv aa? Manai ene havid l lav yum alga aaa. umnu ni hunii hiisen yumiig Ashiglaltad huleej avahiig ajil hiisen gehgui ee.
НӨХӨР БАТТУЛГА ЮУ ХИЙВ?ОРОС УЛСДАА Л БААХАН АШИГ ӨГӨВ.МОНГОЛД БӨӨН СААД ХАГАЛАЛТ
Эрүүл мэнд А-Я! www.eruulay.com
Олигтой хийсэн юм алга. Өмнө нь эхэлсэн хэдэн дутуу төсөл л байна. Өөрийн нэр дээр бичүүлэх 1 ч реформ алга даа
30 жил хийгээгүй хийнэ гэж мөнгө идсэн ажлуудыг 3-хан жилд хийж амжуулсан байна шүү Сэтгэл байвал болдог аж
Хийсэн нь шийдсэн нь хожсон нь түмний нүдэн дээр илт шүү дээ. Хэзээ ямар Засаг ингэж ажилласан билээ
Xa xa xa
Өнгөрсөн 4-н жилд У.Хүрэлсүхийн засгийн газар нүдэнд үзэгдэж гарт баригдахуйц нилээдгүй ажил хийснийг мэдээ мэдээлэл, цаг үетэйгээ хөл нийлүүлэн явдаг олон түмэн мэдэх биз ээ. Юу хийсэн юм? эсвэл элдэв хараал урсган суугаа хоосон хонгионууд явж ном унш, мэдээ үз. Бүр эхнээс нь он цагийг нь хөөж үз. Харьцуулах мэдээлэлтэй байж дүгнэлт хийдэг юм аа. Та нар одоо улс төр ярихад арай болоогүй бна. Хоосон байна!!!!
Дутуу магтаад байгаа юм биш үү кккккк
Hmmmmmm shit
Утааг 50 хувь бууруулсан яах аргагүй Хүрэлсүхийн хамгийн сайн ажил. Бусад нь бол өмнөх ЗГ ын ажлын үргэлжлэл. Ард түмэн түүнд юунд итгэсэн гэхээр төрд байгаа хулгайг илрүүлэх зогсоох. Ажлаа өгөх үедээ нэхэмжлэлээ буцаасан гэхээр хэлэх муу үг олдохгүй байна.
суданд зугаалсан нисдэг тэргээр яваад хар массыг тэвэрсэн эх орноо зарсан худал ярьсан
yu ch.bhgui
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Оюунгэрэлийг сонгоцгооё. Баттулга яршиг л байна. Бөх хүн ш дээ.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Энэ Сү. мэт балайнуудынх нь хэрэг илэрчихдэг, энэ Баттулга азтай хүүр юмаа бас дахиад гарцаагүй сонгогдоx болчихлоо.
Эзгүй, тосгүй, усгүй нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж нэг "галзуу" юм шиг авгайгаар солиоруулаад л дэд бүтэц гэж хэдэн км мухар зам тавиад л бөөн өр, бүтсэн юм юу ч байхгүй, ганц балга бензин ч байхгүй, гаднынхныг ажиллуулна аа, үндэсний мэргэжилтэн алгаа гээд л солиороод байгаа ш дээ, юун 2024 он, юун гуя хүзүү... Устай тостой, замтай, эрчим хүчтэй, 3 улсын хилтэй Дорнодод тэр үйлдвэрээ 2-3 жилд багтаж барих хэрэгтэй, тийм боломж ч бий...
JUUCH XIIGEEGYI XUDLAA BAAXAN XUTSAN BAIX XULTAI AIRAG GYZEELJ XUDLAA BAAXAN ORILCON
Өмнөх томчууд харсан бүхнээ аваад залгичихдхг байсан бол Хүрэлсүх тэгээгүй, үнэхээр их бүтээн байгуулалт хийж байгаа. Яаран огцорсонд нь харамсаж байна. Бууж өгөөгүй, Монгол улсынхаа төлөө, шударга ёс тогтоохын төлөө их юм хийнэ гэж найдаж байна.
ОЮУНТОЛГОЙ ЭХЛЭЭД Л МОНГОЛЧУУД ХУВХАЙРЧ ЭХЭЛСЭН!!! ЗҮГЭЭР Л ХАА ХЭДЭН ЖИЛ. ТЭГЭЭД Л СЭГИЙГЭЭД ИРНЭ!
Улс төрийн поп хаан болжээ, поп шоуны мастер.!! Хийх юмаа л хийж бгаа өөрийг хэн ч албадаж томилоогүй !!! Өөрсдөө л чаддаг мэддэг хүмүүсийн урдуур орж гай болж багаагаа мэдээсэй!! Монголд шударга өрсалдөөн хаа бнааа, намаараа халхавчилж толгой дээр сандаалчаад хуцаад байдаг аа, гавьяа юу ч байхгүй гай нууд
Gol hiisen ajluud n baahan hytduud oruulj nuusan ..oroo ulam nemsen .barag hytadiin erhsheeld oruulj ogson
Hiisen ajil bga l baih.Arai denduu hiar yvj.ard tumnii tolgoi ygaaj.hagaralduulj bgaag MAN ontsgoi anhaar.Zandanshatar.MunhOrgil.Star TB gd zendee 2.Ta nar Arhini asuudaliig en terguund tavihgui bol mgl chuud mash ayultai bolj bn.UIH gishuun hurtel arhi uildverleed es zui ch algaa.