sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлаас нэг шийдвэр гаргажээ. Тус хошууны удирдлага манай улсаас импортоор авч буй түүхий нүүрсний тонн тутмын үнэ дээрээ 60 юан, угаасан нүүрсний хувьд агуулахын төлбөр гэж тонн тутамд 120 юаны хураамжийг нэмж ногдуулах шийдвэр гаргачихаад байгаа.

Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс эхпэн нэмж ногдуулахаар болсон эл шийдвэрийг манай нүүрс үйлдвэрлэгчид хууль бус татвар байж магадгүй хэмээн харж буйгаа хэлж байгаа юм. Үнэхээр ч тийм байхыг үгүйсгэхийн аргагүй байгаа юм. Нэг жилийн өмнөх нэгдүгээр сард Цэхэ боомтын Эзний хошууны орон нутгийн захиргаа компаниудтайгаа нийлээд "Нүүрсний экспортын нийгэмлэг" гэж байгуулчихаад Монголын нүүрс экспортлогч компаниудтай үнэ дээр тохиролцоо    хийнэ, ярилцана гэхчлэн зөндөө олон шалтгааныг хэлж таван өдрийн турш хилээ нээгээгүй юм.

Тухайн үед манай нөхдүүдийг нүүрсээ өндөр үнээр өгсөн гэж үзээд ийнхүү шахалт үзүүлж байв. Үр дүнд нь таван өдрийн хугацаанд 6 сая ам.долларын урсгал шууд зогсч, тэр өдрүүдэд улсын дансанд нөөц ашигласны төлбөр гэж 300 мянган доллар орох ёстой байсан нь талаар болсон юм. Ерөөс Эзний хошууны засаг захиргаа Цэхэ боомт дээр мөрддөг тусгайлсан үнийг тохирч, мөрдөх бодлого барьж, Монголын    нүүрсийг бага үнээр авч, өөрсдөө илүү ашиг олохын тулд нүүрс худалдан авагч компаниудтайгаа нийлэн дайрсан юм.

Тухайлсан орон нутгийн шинжтэй шийдвэр шинжтэй ийм дайрапт нь хоёр талын худалдаанд тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний худалдаанд саад тотгор учруулах үр дагавартай байсан бөгөед манай нүүрсний экспортын борлуулалтын сувгийг өргөтгөн, нэмүү өртөг шингэсэн нүүрсийг гаргах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байв. Тэгэхээр Баяннуурынхны эл шийдвэр үүнтэй ижил байгаа юм.

Баяннуурын нөхдүүд ийм шийдвэр гаргаснаа манай улсын ГХЯ-нд оны өмнө мэдэгджээ. Гэхдээ одоогоор уг шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Тус хошуу нь манай Нарийн сухайтын боомтоор гарах нүүрсний экспортонд хамааралтай бөгөөд тус боомтоор БНХАУ-д экспортлох нүүрсний үнэд тус хураамж давхар ногдох гэнэ. Тэдний энэ шийдвэр нь манай улсын нэмүү өртөг шингэсэн нүүрс боловсруулж экспортлох, түүхий нүүрсийн экспортын хэмжээг бууруулах бодлогын эсрэг байгаа гэдгийг тодотгох нь зөв биз.

Хэдийгээр Өвөрмонгол өөрийн гэсэн Засгийн газартай ч, БНХАУ-ын шууд бодлогыг хэрхэн салгаж харж болох билээ. Тэрчлэн Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон байж, орон нутгийн чанартай үнийг дур зоргоороо тогтоох эрх байхгүй юм. Мөн Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ эрхмийн ярьж буйгаар бол "...Өнөөдөр хятадууд өөрийн татваруудаа нэмж байна. Ганц Монгол дээр нэмж байна уу, бусад орон дээр адилхан нэмсэн үү гэдэг нь сонин. Хэрэв Хятадын Засгийн газраас гарсан шийдвэрээр явбал бүгд адилхан байх ёстой. Монголын нүүрснээс Баяннуур аймаг нэмэлт татвар авах шийдвэр гаргасан нь бас л нэг хууль бус асуудал байж магадгүй" гэж байна.

Тэрчлэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 1 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзахдаа энэ талаар байр сууриа уламжилж. Хариуд нь судлан үзэж хариу өгөхөө мэдэгдсэн гэнэ. Тухайлбал БНХАУ-ын    Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай хийсэн уулзаптын үеэр хэрхэн байр сууриа илэрхийлсэнийг хүргэе.

"...Түүхий нүүрснээс тонн тутамд 60 юань, баяжуулсан нүүрснээс 120 юанийн татвар, хураамж авах болсон тухай асуудлыг өнгөрсен оны арван хоёр дугаар сард миний бие Элчин сайдтай уулзах үер анх удаа сонссон. Манай хүмүүс нөхцөл байдлыг судалсан. Энэ бол Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэр байсан. Тарифын болон тарифын бус арга хэрэглэх нь Хятадын орон нутагт ихээхэн байдаг.

Жишээбэл:Шаньси мужид ийм явдал гардаг. Баяннуур хот нь танай улстай хил запгаа оршдог учраас та бүхэнд хамаатай байгаа байх. Тэдний тарифыг ДХБ-ын дүрэмтэй холбогдуулж нягтлах хэрэгтэй. Өнгөрсөн оны 11-р сарын 30-нд манай хороо нүүрсний үнийг зохицуулах тогтоол гаргаж журамд нийцэхгүй тарифыг арилгахыг заасан. Баяннуур хотын гаргасан энэхүү шийдвэр нь үнэхээр хуульд нийцэхгүй болох нь тоггоогдвол түүнийг хүчингүй болгох болно.

Эрхэм сайдад би өөрийн бодпоо илэх далангүй илэрхийлье гэж бодлоо. Орон нутаг татвар авах болсон тухайд би бодохдоо хошууны нутаг дэвсгэрээр дамжих нүүрсний тээвэрлэлт ихсэх тусам байгаль орчинг бохирдуулах, нутгийн хүн амын амьдрах орчинд нөлөөлөх гэх мэт олон асуудал үүссэнтэй холбоотой болов уу. Танай улсад ч гэсэн нүүрсний тээвэрлэлтээс үүссэн байгалийн бохирдол, тал хээрийг сүйтгэсэн хэмээх гомдлыг танай Өмнөговь аймгийн оршин суугчид байнга гаргадаг тухай манай элчин сайд Ван Сяолун ярьсан.

Чингээд нүүрсний асуудлыг шийдвэрлэхэд олон зүйлийг бодож шийдвэр гаргах нь зүйтэй. Хамтарч нүүрсний худалдааны талаар тохиролцох, авто зам барих, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн ард иргэдэд нөхөн олговор олгох зэрэг асуудлыг бодолцож байж, шийдвэрийг гаргах, төвийн гаргасан шийдвэрийг орон нутаг болон аж ахуйн нэгжүүд хамтарч биелүүлэх ёстой юм..." гэжээ.

Тэгэхээр    өмнөд хөршийн голлох нөхдүүдийн байр суурь ийм нааштай байгаа нь таатай мэдээ ч, орон нутгийн удирдлагуудын үйлдлүүд нь гежүүд байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй юм.

Эхэнд өгүүлсэнчлэн, Цэхэ боомтын Эзний хошууны орон нутгийн захиргаа компаниудтайгаа нийлж хэрхэн дарамталж байсан тухай өгүүлэхэд: Манай нөхдүүдийг тонн нүүрсээ 30 ам.доллароор өгч байхад нь өндөр үнээр өглөө гэж даварч байсан юм. Гол нь Засгийн газар 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр "Биржийн нэр зарлах тухай" 88 дугаар тогтоол гарснаар бүх төрлийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн сард БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл бүхий албан ёсны сэтгүүлд (China coal weekly, www.coalworld. net) нийтлэгдсэн үнийн жишгийг харгалзан cap бүр тоггоож байхаар болсон байдаг.

Хятадын сэтгүүлд нийтлэгддэг үнэ нь тус улсын Засгаас тогтоосон үнэ юм. Түүнчлэн coal-world.net цахим хуудас дээр гаргасан нүүрсний үнэд тээврийн зардал, Хятадын    Засгийн газраас тогтоосон 17 хувийн НӨАТ ба нүүрс боловсруулсан өртөг гэхчлэн шингэсэн байдаг. Харин манай компаниуд Хятадын тапын ийм олон зардлуудыг давхар үүрэх асуудлыг Монголын Засгийн газар мэдсээр байж, тийнхүү шийдэж, өдгөө дагаж мөрдсөөр л байгаа юм.

Хятадын худалдан авагчид    Монголын Засгийн газар, салбарын яам нь нүүрсний жишиг үнэ тогтоохдоо өөрийн улсынх нь Засгийн газраас тогтоосон үнийг жишиг болгон дагадаг аргачлалыг хэдийнэ мэддэг болжээ. Тиймээс манай үйлдвэрлэгчидтэй нүүрсний үнийн тохиролцоо гэрээ хэлэлцээр хийхдээ дээр хэлсэнчлэн аль болох унагаах бодлого барьж, "та нар манай үнийг л дагах ёстой" гэж шууд тулгаж иржээ.

Манай экспортлогчид Хятадын худалдан авагчидтай нүүрс худалдах гэрээг удаан хугацааны турш тодорхой үнэ дээр тохирч байгуулан, тогтмол хуваарийн дагуу бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Харин нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнэ нь cap болгон хэлбэлзэж байдаг нь компаниуд төлөвлөж, тооцсон орлогоо олж авч чадахгүйд, удаан хугацааны стратегийг төлөвлөж чадахгүйд хүргэдэг гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлдэг.

Нэг ёсондоо Засгаас гаргасан энэ бодлого нь экспортын худалдаа буурах, экспортын худалдааг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийг урамшуулан тэтгэх, татварын дарамтыг бууруулах төрийн бодлоготой зөрчилдөж байгаа нь бодит байдал дээр харагдаж байгаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахгүй л бол, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид нь дэлхийн жишгээс    доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг гэсэн ойлголтыг улам ташааруулж байна гэж салбарынхан үзэж буй юм.

Нэг ёсондоо Шивээхүрэн-Цэхэ боомт дээр гарсан хил хаасан асуудал нь хятадууд    монголын байдлыг маш сайн судласны үндсэн дээр зохион байгуулалттайгаар хийж буй алхам юм. Мэдээж ирэх жилүүдэд манай экспортын нүүрсний хэмжээ улам л өснө. Гэтэл манай өсөлтийг боомилсон хаалттай бодлогыг өмнөд хөршийн нөхдүүд ийм маягаар барьсаар байвал яах вэ гэдэг асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Тэрчлэн манай төр, үйлдвэрлэгч, тээвэрлэгч гэхчлэн бүхий л талууд бодлогоо    нэгтгээд, урагшлахгүй бол Хятадын нэг сумын захиргааны шийдвэр дороос өндийж чадахгүй хаалттай
хилийн зүг ширтэн санаашрах байдал дахиад давтагдахгүй гэх газаргүй байгааг тодотгох байна.

Э.Болор
Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин