sonin.mn


-Ноолууртай ямааны арьсны үнэ Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгуудад 22.000-24.000 төгрөг, төвийн бүсийн гол аймаг Төв аймагт 25.000 төгрөг, нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" зах дээр 24.000 төгрөг байна.

-Өлөнгүй хонины арьс Төв аймагт 14.000 төгрөг, нийслэлд 15.000 төгрөг, бусад аймаг, орон нутагт 11.000-12.500 төгрөг байна. Хонины өлөн гэдэс Төв аймагт 3500 төгрөг, нийслэлд 4500 төгрөг, бусад орон нутагт 2000-3000 төгрөгийн үнэтэй байна.

-Хоёр метр урттай адууны шир Төв аймагт 29.000 төгрөг, нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" зах дээр 32.000 төгрөг, бусад орон нутагт 21.000-32.000 төгрөг байна. Хоёр метрээс урттай нь Төв аймагт 44.000 төгрөг, Улаанбаатарт 47.000 төгрөг, бусад аймагт 38.000-42.000 төгрөгийн үнэтэй байна.

-Адууны сүүл кг нь Төв аймагт 9000, нийслэлд 10.000, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг төвийн бүсийн аймгуудад 5000-8000 төгрөгийн үнэтэй байна. Адууны дэл кг нь Төв аймаг, нийслэл хотод гурван мянган төгрөг, бусад аймагт 2000-2500 төгрөгийн үнэтэй байна.

-Үхрийн шир 2.3 метр урттай нь Төв аймагт 30.000, нийслэлд 23.000 төгрөг, бусад аймагт 25.000-28.000 төгрөг, Дархан-Уул аймагт 32.000 буюу хамгийн үнэтэй нь байна. 2.3 м-ээс илүү урттай нь Төв аймагт 41.000, хотод 34.000, бусад аймагт 38.000-41.000 төгрөг байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг бүхэлд нь авч үзвэл он гарснаас хойш ямаа, хонины арьсны үнэ дунджаар мянган төгрөгөөр, адууны шир 6.000 төгрөгөөр тус тус өсчээ. Ноолуурын үнэ орон нутаг болон нийслэлийн түүхий эдийн зах дээр бор болон цайвар самнасан нь 49.000-50.000 төгрөгийн адил ханштай байна.

Энэ нь өнгөрсөн намраас хойш тогтсон, өөрчлөгдөөгүй ирсэн үнэ юм. Монгол хонины ноосыг кг-ыг нь мянган төгрөгөөр өгч авалцаж байна. Хонины ноосны үнэ буухгүй, ээшилсээр байна. Энэ нь махны нийлүүлэлт багассан, мөн зах зээл болон үйлдвэрлэлд ноосны эрэлт хэрэгцээ бий болсонтой холбоотой аж.

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин