sonin.mn

УБТЗ-ын харьяа Хөтөл дахь төмөр бетон дэрний үйлдвэрт замын их засварт хөлсний гэрээгээр 140 гаруй хүн ажилладаг. Тэд тухайн үйлдвэрт 11 cap ажиллаад засварын ажил зогсдог учраас ээлжийн амралт эдлэх, олговор авах боломжгүйн дээр жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал ч байхгүй тарифт цалин болох багахан цалинг авдаг аж. Ийм ажлын байранд 10 жил ажиллаж байгаа ч хүн бий.

 

Тиймээс зам засварын ажил хийдэг эдгээр 140 гаруй хүнд заавалжил ажилласан гэлгүй ээлжийн амралтыг хуулийн дагуу эдлүүлж, зохих олговрыг олгох, жилийн эцсийн урамшуулалт цалинг байнгын ажлын байранд ажиллаж байгаа бусад ажилтны нэгэн адил олгодог болохыг хүсч тус үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан, ҮЭ-ийн хорооны дарга нар УБТЗ-ын холбогдох албаны хүмүүст энэ сарын 26-27-нд асуудлаа тавьснаар хөлсний гэрээ биш хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах шийдвэрийг гаргасан байна.

 

Эх сурвалж: “Хөдөлмөр сонин”