sonin.mn

 

 Шилдэг нийтлэлийн уралдаанд "Монголын сул асгасан сувд эрдэнэ шиг их баялагаас нь илүү түүний сул ашиглах боломж байгаад нь бид шохоорхдог." Гадаадын нэгэн сайтаас
 
 
Нэг. Ертөнцийн эздийн “гэгээрсэн” хулгайч хүүхдүүд ба Монголын “хар алт”
 
Нүүрсний сэдвээр Монголын нийт сэтгүүлчдийн дунд "Шилдэг нийтлэлийн уралдаан" зарлаж, "зөвхөн цорын ганц сэтгүүлчид 3 сая төгрөг олгоно" гэж зарлажээ. Эхний шатанд олон бүтээл ирээгүй учраас уг уралдааныг 2013 оны 3-р сарын 15 хүртэл хойшлуулсан байна.
 
 
Мөн Уул Уурхайн Үндэсний Ассоциоциас зарласан уралдаан тодорхой хугацаанд хойшилсон. "Сэтгүүчид 15 сая дүрмийн сантай уралдаанд” тоож оролцохгүй байна, баян байна шүү" гэж Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч толгой сэгсэрч суугаа харагдсан.
 
 
Уул Уурхайн Яамны хэвлэлийн төлөөлөгч асан нэрт сэтгүүлч Наранбаатар зуурдаар нас барах үед манай ихэнхи сэтгүүлчид уул уурхайн болон нүүрсний компаниудын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд олон нийт хэвлэл мэдээлэл, төр засагтаа харилцах тусгай агентаар 3000-аас дээш долларын цалин авч нууцын болон хаалтын гэрээгээр ажилладаг болох нь нотлогдов.
 
 
Мөн 2011 оны 4-р сарын 27-ны байдлаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Оюу Толгойгоос 363 тэрбум 35 сая төгрөг авсан ноцтой баримтууд хуулийн байгууллагуудын мэдэлд хүрчээ. Миний бие нүүрсний сэдвээр уралдаан зарлахаас өмнө нүүрсний тухай бодоход хүрсэн юм.
 
 
Учир нь, миний бага нас нүүрстэй холбоотой. Нүүрстэй-Нүүрстэйн Хөтөл-Нүүрстэйн Ам-Нүүрстэйн Хонхор-Нүүрстэйн Ороо-Нүүрстэйн Хяр-Нүүрстэй-Баатар Хайрханы сунагар нуруу нилдээ нүүрс болох нь нотлогдсон юм. Бас багадаа шуугиант Мөрөн гол гэнэт татаж, намар хаварт хойноос нь мал хүнгүй хөөцөлдөн явдаг болсон билээ.
 
 
Цаст мөнгөн Сутай Хайрхан уулаас эх авдаг энэ их нүргээнт Мөрөн гол ширгэх болсоны нууцыг одоо л ойлгож байна. Учир нь, Сутайн уулын модыг хоригдол цэрэг, олон нийт түлшний мод бэлтгэх нэрийн дор хядсанаас энэ бүхэн үүджээ. Гол ширгэсэний дараахан Хөшөөтийн уурхай ашиглалтанд орсон юм.
 
 
Энэ уурхайг зориуд муужруулан дампууруулсаны дараа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр учир битүүлэг байдлаар зарсан. Энэ бол зөвхөн нэг уурхай зарж буй бус унаган нутгийг минь уул нуруутай нь зарсан улс төрийн наймаа болохыг ойлгосон.
 
 
"Хад чулуугаа хэрвээ зарж болдогсон бол хамгийн баян нь манай Дагистан болох байсан" гэж Кавказын нэрт яруу найрагч Расул Гамзатов хэлсэн байдаг. Тэгвэл манай нутаг хад чулуугаа биш, нүүрсээ зарахад энэ дэлхий дээр хамгийн баян нь болоод зогсохгүй, хамгийн аугаа нь болох байсан.
 
 
Гэвч амьдрал дээр тийм биш байна. Улс минь ядуу хэвээрээ л байна. Уранхай нооронхой дээлтэй, хөл нүцгэн хонио хариулдаг, Норслой Бужаа самган 92 нас хүрч байгаа ч түүний амьдралд дагаж яваа хэдэн хониноос нь өөр наалдах юм алга.
 
 
Айвенхоу Майнзын алт зэсний талбайгаас асар их нүүрс олсоноос хойш миний нойр хүрэхээ байсан шүү. "Энэхүү нүүрсийг Монголын говиос олсоноос хойш манай компани уул уурхайн биш, Эрчим хүчний компани болсон" гэж Фридланд хэлжээ.
 
 
Монголын уул уурхай гэдэг нүүрс бөгөөд нүүрс нь зүгээр нэг түүхий эд биш, улс төр, бизнес, эрх мэдэл, өрнөдийн заль мэх, тоглоом, тохуурхал, тагнуулын үйл ажиллагаа болохыг ойлгосон.. Хар алт маань хар аюул дагуулж байна. 2005 онд Австралийн нэгэн хэвлэлд Монголын говийн алт эрдэнэс гэсэн өгүүлэл нийтлэгджээ.
 
 
МАХН (Өнөөгийн МАН) бидэнд зориулж зах зээлийн нүргээнт эхлэлийг тавьсанаараа дэндүү гавъяатай нам. Харин энэ нам лицензийг улс төржлүүлж гай тарьж эхэлж байгаа учраас түүхийн тавцангаас үүрд зайлуулж оршуулах нь зүйтэй. Монголын шинэ төр засаг удирдлагыг гаргаж ирж байж Оюу Толгойн гэрээг батлуулах болно.
 
 
Оюу Толгойн гэрээ батлагдсанаар бидний Монголыг эзлэн түрэмгийлэх үүд хаалга нээгдэх юм. Оюу толгой зуу зуун гэрээний эхлэлийг тавих юм гэж бичсэн байх юм. Нүүрс бол Улс Төр, Нүүрс бол Дэлхийн шинэ бодлого, Нүүрс бол Дэлхийн Засгийн газрын төсөл төлөвлөгөө, Нүүрс бол дээрэм, тонуул, Нүүрс бол далд колоничлол, Нүүрс бол дэлхийн колоничлол.
 
 
Хятад бол дэлхийн хар ажилчин гэдгийг тэд 90-ээд оны эхээр зарласан. Тэгвэл АНУ бол Дэлхийн хар зах гэдгийг зарласан. Дэлхийн банк 2035 он хүртэл хязгааргүй их нүүрс шатаана гэдгээ зарласан. Тийм учраас 2000 онд Монгол бол дэлхийн нүүрсний Саудын Араб гэж тунхагласан юм.
 
 
Гэвч нүүрсээрээ Монгол хэдэн арван Саудын Арабыг хол хаяжээ. 2006 онд Монгол бол Дэлхийн нүүрсний Улаан Катар юм гэж дэлхийн нууц Засгийн газраас ил тод зарлажээ. Гэхдээ хэдэн зуун Катартай тэнцэх аугаа их баялаг зүгээр л сул авах алтан боломж байгааг ил тод тунхагласан.
 
 
Нүүрс бол зөвхөн БНХАУ, Австрали, Япон, Нүүрс бол зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээ биш. Зөвхөн эрчим хүчний хэрэгцээ биш, цаашид ямар галав юүлж, энэ дэлхий дээр ямар аюул болох нь чухал биш. Ямар ч болсон "Гэгээрсэн хүүхдүүд буюу Ертөнцийн эзэд" нууц клубын баян гэр бүлийн гишүүд нас бартлаа нүүрс буюу хар алтаар хооллох төслийнхөө төлөө юугаа ч зориулахаас буцахаа больжээ.
 
 
Монгол юун муу жижиг Саудын Араб, юун муу жижиг Катар, тэд бол Монголын нүүрсний аугаа их баялгийн хажууд өчүүхэн жижиг бөөснүүд. "Гэгээрсэн хүүхдүүд" клубыг 1843 онд тухайн үеийн дэлхийн 22 баян гэр бүл байгуулжээ. Энэ клубт 5 сая хүн ажиллаж байна.
 
 
Дэлхийг дамжсан 250 банк бүх асуудлыг зохицуулж байна. Мөн салбар 500 клуб ажиллаж байна. Гэгээрсэн хүүхдүүдийг "ертөнцийн эзэд" гэж нэрлэдэг. Ертөнцийн эздийн бусад орнуудыг эрхшээлдээ авахын тулд "Бурханы хүүхдүүд" клуб ажиллуулдаг.
 
 
 
Хоёр. "Овоотууд"-ын овоолсон шороо буюу “бурханы хулхи хүүхдүүд”
 
Даяарчлал гэдэг бол Капиталзмын хүн төрөлхтөнийг боолчлох, дэлхийг захирах шинэ арга мөн. 2012 онд Сөүлд болсон Дэлхийн Философичдын 22-р Их хурлын баримт бичгээс
 
 
Монголын цагдаагийн олон нийттэй харилцах албанаас гаргасан мэдээлэлд Монголоос чухам хэн нь "ертөнцийн эздийн" Бурханы хүүхдүүд болсон бэ? 50 сая юм уу, 5 тэрбум доллар бариад очсон хүн "Бурханы хүүхэд" болдоггүй.
 
 
Гагцхүү өөрийнхөө улс орны эрх мэдэл, хязгааргүй баялгийг ертөнцийн эзний "гэгээрсэн" хүүхдүүдэд өгч чадсан хүн л хулхи "Бурханы хүүхэд болдог". Босоо удирдлагатай сүлжээний систем бол эднийх. Рио Тинто болон Айвенхоу Майнзийн хувьцаа эзэмших замаар Монголын 22 хүн "Бурханы хүүхэд" болсон байж магадгүй.
 
 
Сүүлийн үед Өмнөговийн Овоотоос Хөвсгөлийн Овоот хүртэл олон овоотуудын асуудал гарлаа. Гэтэл Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд зүгээр л овоолсон шороог л нүүрс болгож хий зарах гэсэн тоглоомын нөхдүүд үймүүлж байгаа юм гэх зэргээр бор шувуу нисгэх боллоо.
 
 
Хөвсгөлийн Могойн голд нүүрс байгаа нь үнэн боловч сайн чанарын биш, зүгээр л нэг бор шороо байгаа юм шиг ярьж байна. Энэ нөхдүүд гадаадынханы гар хөл болж иймэрхүү юм ярьж яваа болов уу. Фрийдлантайгаа олон овоотоос болж хэрэлдэж салсан юм шиг ярьдаг боловч цаагуураа янаг амрагийн холбоотнууд хэвээрээ үймүүлж явдаг болов уу.
 
 
 
Гурав. Фридланд: "Бид Монголыг нүүрсний нью Чили буюу мөнгөний аугаа том машин болгоно"
 
Урсан өнгөрөх мөнгөний төлөө би ирээдүйгээ золиослохгүй.
 
Фон Сименс 2005 онд Канадад АНУ-ын туршуул, тагнуулуудын гар хөл хэмээн гадаадын хэвлэлд яригдаж буй Фридланд "Монгол улсыг орчин үеийн шинэ цаг үеийн уул уурхай буюу нүүрсний шинэ чили болгон өөрчлөн зохион байгуулах болно" гэж дэлхийн уул уурхайн зөвөлгөөний индэр дээрээс баяр баясгалантайгаар мэдэгдсэн.
 
 
Бид тэр үед түүний үгийг маш их анхаарч, нэн ялангуяа барууныхны үгийн нууц кодыг тайлах ёстой байсан. Мөн тэрээр "Би Монголын говьд мөнгөний аугаа том машин байгуулна, Монголын нүүрс дэлхийн мөнгөний аугаа том машин болно" гэж хэлсэн.
 
 
Энэ бол зүгээр нэг зальтай бизнесмений үг биш, зүгээр нэг компаний захирлын үг биш. Энэ бол дэлхийн баян гэр бүлүүд болох дэлхийн нууц удирдагчдын төсөл төлөвлөгөөг ил болгосон хэрэг байлаа. Бид өнгөрсөн зуунд уул уурхайн Чили улсыг өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс зохион байгуулсан юм.
 
 
Одоо тэгвэл тэр аргаараа шинэ цаг үед шинэ Чилийг бий болгох ажилдаа ханцуй шамлан орсноо мэдэгдсэн юм. Чилийг АНУ-ын нууц гэр бүлүүд болох Рокфеллерийн сан түүний нууц клубуудын туршилтын тоглоом болсон тагнуулын нууц одоо л ил тод болж байна.
 
 
480 буюу "хүнс бол зэвсэг" олон нийтийн хуулийн хөтөлбөрийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Генри Киссенжер конгрессийн гадуур батлуулж, "Найз нараа ашигла, дайснуудыг шийтгэ" уриан дор хэрэгжүүлж эхэлсэн байна.
 
 
Ингээд хүнсний зэвсгийг Чили рүү чиглүүлэв. Сальвадор Аленьдагийн социалист Засгийн газар засгийн эрхэнд гарч, эдийн засгийн өөрчлөлтүүдийг эхлүүлэхэд Киссенжерийн тушаалаар энэ орныг боомилох тусгай ажиллагаа эхэлсэн байна.
 
 
1973 онд Аленьдегийн эсрэг Киссенжерийн найруулсан төрийн эргэлт амжилттай болгоход 480 хэмээх төсөл чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ орон туйлын доройтож, Дэлхийн банк, ОУВС-ын үгийг дуулгавартай сонсогч, баялгаа үнэгүй шахам өгөгч, үнэтэй Америкийн зэвсгийг худалдан авагч 9 дахь орон болсон.
 
 
Энэ орон бүх талаараа АНУ-ыг тэжээгч тоглоомын орон болжээ. Ингэж уул уурхайн Чили хамаг баялгаа алдсан. Тэгвэл өнөөдөр Монголыг уул уурхайн шинэ Чили болгоно гэж 1999 онд Рокфеллерийн сангийн мэдпийн Дэлхийн банк төслөө бэлэн болгосноо түншүүдийнхээ дунд зарлажээ. Ингээд 2000 онд Монголын эрдэс баяалгийг хэрхэн үнэлснийг харуулъя.
 
1. Уран 62 мянган тонн Зах зээлийн үнэлгээ 6 тэрбум ам. доллар
 
2. Зэс 31,9 сая тонн Зах зээлийн үнэлгээ 210 тэрбум доллар
 
3. Нефть 5 тэрбум баррель Зах зээлийн үнэлгээ 350 тэрбум доллар
 
4. Нүүрс 100 тэрбум тонн Зах зээлийн үнэлгээ найман их наяд ам доллар
 
Нийт 8 их наяд 601 тэрбум ам доллар гэж үнэлж, тогтоосон байна. Ингэхдээ тэд Монгол Улсын одоогийн ДНБ жилийн 5 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй байгааг дэлхийн хамгийн хөрөнгө оруулах боломжтой байгаа 500 хүнд зориулсан тусгай тайландаа дурьдаад, Монголд оруулсан нэг доллар 25 биш, 50 дахин биш, 57 дахин өсөх болно гэдгийг анхааруулсан.
 
 
Тухайлбал, "Angel research" хүрээлэнгийн ерөнхийлөгч Бриан Хикс нь "Таны мөнгийг 57 дахин өсгөх батлагдсан бодит боломжийг санал болгож байна" гэж хэлсэн бол Хонконгийн Хөрөнгийн биржийн сайт: "Таны Монгол Улсад оруулсан, тухайлбал нүүрсэнд оруулсан 1 доллар 50 доллар болж өснө, өнөөдөр Монголын эдийн засагт 1 доллар 57 дахин өснө хэмээн аль хэдийнээ шуугиж эхэлсэн" гэж байхад дэлхийн зах зээл дээр 300 доллар хүрдэг өндөр чанарын нүүрсээ 30-40 долларын дотор зарж байна.
 
 
Гэтэл хилийн цаана өөр үнэ яригддаг. Монголын нүүрсний үнэ Монголын төр авилгалд яаж хутгалдсаныг харуулж байна. Авилгалыг Олон улсынхан зохион байгуулдгийг нотолж байна гэж УИХ-ын нэгэн гишүүн хэлсэн байсан.
 
 
 
Дөрөв. Баялгийн хараал буюу “Голланд өвчин” гэгчийн нууцаас
 
"Ард түмэн бол аливаа үндэстнүүдийн хамгийн том баялаг мөн"
 
Хөвсгөлийн нийтлэлч Ай. Манджав
 
 
"Баялгийн хараал буюу Голланд өвчин" гэгч моодны үгээр тархи угаасаар... Баруунаас ирсэн барууныхан: "Танай улс Голланд өвчинд нэрвэгдэх гээд байна. Танай улсын эдийн засаг Голланд өвчин тусчихаад байна" гэж хэлчихээд яваад өгнө. Удахгүй Өрнө дахинаас ирсэн бас нэг Өрнөдийн нөхөр индэр дээрээс танайх "баялагийн хараал" тусчихаад байна гэж хэлчихээд яваад өгнө.
 
 
Америк яваад ирсэн манайхан "алтны хараал" тусаж байна гэж бичиж гарна. Удалгүй зохиолчид, сэтгүүлчид, улс төрчид, доктор академчдаас авахуулаад 7 буудлын Должин чавганц хүртэл "баялгийн хараал"-ыг ярьж эхэлнэ. Есүс, бөө, лам, үзмэрчид нь баялгийн хараал туссаныг нотолно.
 
 
Бүх ил далд хардаг болон бясалгалын цуглаан дээр баялгийн хараалаас ангид байж амар амгалан оршихыг сургацгаана. "Баялгийн хараал буюу Голланд өвчин" гэдэг нь юу юм бэ гэж ашигт малтмалын докторуудаас асуулаа. Д.Самбалайбат хэмээх төрсөн юмуу хуурай дүү нь З.Номундарийн нэгэн адил маш олон лицензээрээ гайхагдаж байсан энэ хүний ах геологич Д.Бат-Эрдэнээс асуулаа.
 
 
Д.Бат-Эрдэнэ гэмгүй жирийн нэгэн мэт боловч Мардайн ураан гэх мэтийн олон асуудалтай холбоотой, Оюу Толгойн монгол талын захирлаар ажиллаж байсан, ерөнхийлөгчийн суган дор байгаа ашигт малтмалын шинэ хууль гэгчийг боловсруулагч, одоогийн шинэ уул уурхайн яамны сайдын зөвлөх билээ.
 
 
Тэр ерөнхийлөн хэлэхдээн голланд өвчин гэдэг нь голланд улс нэгэн үе нефт олж түүндээ бүх хөрөнгө, бүх анхаарлаа тавьсан учраас улсын эдийн засаг сүйрч баларсан гэж тайлбарлав. Хэдийд бэ гэхэд өнгөрсөн зууны 50-аад оны үед байхаа гэж хариуллаа.
 
 
Мөн доктор Авирмэд хэлэхдээн голланд өвчин гэдэг нь "уул уурхайн салбарт зонхилж уул уурхай дагнасаар бусад салбар нь мөхдөг өрөөсгөл эдийн засгийг хэлдэг байх аа" гэж тэрээр хэлэв. "Баялгийн хараал буюу Голланд өвчин" гэдэг тарнийн нууц кодыг барууны шударга эрдэмтэд шал өөрөөр тайлсан юм.
 
 
Энэ бол "улсыг чинь устгана, чамайг устгана гэсэн үг". Энэ бол тархи угаах, амны уншлага юм. Энэ бол өрнөдийн болон барууныхны заль мэх юм аа. Энэ нууцыг тайлсан эрдэмтэд мэдэгдэхдээ: "1932 онд дэлхийн Евгеникийн Холбооны ерөнхийлөгчөөр Рокфелрүүдээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг авч Вильгельмын мэдрэлийн инстутийн тэргүүлэх сэтгэл судлаач Эрнст Рюдин гэгч сонгогджээ.
 
 
Энэ хүн нацистуудын албадан үргүйжүүлэх хөтөлбөрийг толгойлж байсан бөгөөд 1933 онд Адольф Гитлерийн сайшаан баталсан үргүйжүүлэх хуулийн гол боловсруулагч байв. Чухамдаан Рюдин СС-ын толгойлогч Генрих Гиммлерийн удирлага дор хүн төрөлхтнийг турших Амеркийн үлгэр жишээгээр ажиллаж байснаа бахархан тэмдэглэж байсан юм.
 
 
Фюрерийн ач тусаар хүний төрөл зүйн цэвэрлэгээг нийгэмд хэрэглэх бид бүхний 30 жилийн хүсэл мөрөөдөл бодит биеллээ олж эхэлсэн юм гэж Рюдин тэмдэглэж байлаа. Эд маш олон аймшигт туршилтуудыг дайны турш хийсний нэг нь Голландын өлсгөлөн буюу голланд өвчин хэмээх ноцтой туршилт юм.
 
 
1944 онд голланд улсыг бүх талаар нь эзлэн бүх хүнс тэжээлийг нь хураан авч дорнод фронт руу Герман руу зөөжээ. Ингээд олон сарын турш 1944 оны ширүүн тэсгэм өвлийн хүйтэнтэй цуг ард түмнийг өлсгөлөнийн туйлд хүргэж, олон мянган магадгүй тоо томшгүй хүмүүс үхэж үрэгджээ.
 
 
Тэд өлсгөлөн жирэмсэн эхийн хэвлийд байгаа хүүхэд ямар байдалд ордгийг уг туршилтаараа сонирхсон байна. Хоол ундгүй болсон өлсөж буй эхийн хэвлий дэх хүүхдүүд 2-3 сарын дараа гадны орчинг мэдэрч эхэлдэг байна.
 
 
Тэгээд өлсгөлөнгөөс амьд үлдсэн эхүүдээс төрсөн хүүхэд 50 жилийн дараа гэхэд бусад хүмүүстэй харьцуулхад цусны даралт ихсэх, таргалт болон дотоод шүүрлийн солилцооны өвчнүүдээр өвчлөх магадлал нь үнэхээр их байсныг нотолж, өлсөж байгаа организм төрснийхөө дараа глюкоз, тосуудыг боломж гарсан бүх тохиолдолд нөөцөлж авах замаар тэдгээрийн дутагдалд байнга бэлэн байх нэгэн программыг өлсгөлөнгийн турш өөртөө хийж авдаг байна.
 
 
Ленинградын бүслэлтийн 900 хоног, Освенцмын бөөнөөр хорих лагер, галдан шатаах зуух гээд л Дэлхийн 1, 2-р дайн эдний туршилт байсныг түүхийн баримтууд нотолж байна. 1967 оны Израйлийн дайн мөн л жирэмсэн эхчүүдийг турших туршилт болсон байна.
 
 
Голланд өвчин гэдэг тохуурхсан үгийн нууц кодыг тайлж уншихын оронд манай улстөрчид, Шинжлэх ухааны хүндэт докторууд тархи угаалт болгон ашигласаар байна. Монголын хувьд Голланд өвчин эмэгтэйчүүд, нэн ялангуяа өсвөр насны охид, төрөх насны бүсгүйчүүдэд хүндээр тусч байна.
 
 
Энэ бол үргүйдэлт, жирэмснээс сэргийлэх нэрийн дор эх үрсийг устгах ДЭМБ-ын үйл ажиллагаа. Тэр Гитлерын үед туршилт хийж байсан нөхдүүд НҮБ, ДЭМБ гэх мэт ОУ-ын сайхан байгууллагуудын нэрийн дор туршилтаа явуулж байна.
 
 
КГБ хэмээх нууц туршилтын институт 2-р дайны үед Рокфеллерийн тусламжтайгаар ажиллаж байсан бөгөөд өнөө ч гэсэн хүнийг үй олноор устгахын тулд 130 мянган хүн АНУ, Англи, Швейцарь, Швед, Энэтхэгийн 1000 орчим лабораторид ажиллаж байна. Голланд өвчин гэдэг бол баялгийг нь сорохын тулд хүн ардыг нь устгах туршилтыг хэлж байгаа юм.
 
 
Улаанбаатарыг хорт хавдрын нийслэл болгохоор туршилтын лабораторийг Европын холбоо бэлэглэсэн. (1990-ээд онд Голландаас ирж байсан Монгол угсаатан гэх Жаргалан хаан" ...Монголын эдийн засаг хямарлаа, хямарлаа гэнэ. Энэ бол ноцтой юм биш.
 
 
Аль ч улс оронд хямрал тохиолддог... Онгон байгаль, иргэн зон нь цэвэр ариунаараа байгаа явдал бол техник технологийн ямарч дэвшлээс илүү үнэтэй, асар ирээдүйтэй зүйл юм" гэж хэлж байсныг миний монгол зон олон санах учиртай бус уу.
 
 
 
Tав. Өрнөдийнхөн заль мэх гаргахгүйгээр Монголын баялгийг шударгаар авсан бол Монгол ямар орон байх вэ
 
2008 оны 9, 10-р саруудад Монгол орныг уулын хүнд дугуйгаар тойрон аялсан АНУ-ын сэтгүүлч, хүний эрхийн судлаач Кийт Хармон Сноу "Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид "малчид-монголчууд" мөхөж (мөхөөж) буй нь" өгүүллээ бичсэн юм. Тэрээр эл өгүүлэлдээ нэгэн чухал санааг хэлсэн.
 
 
"Хэрвээ гадныхан, харийнхан Монголын баялгийг шударга үнэ төлж авсан бол энэ улс ямар улс байх бол. Би ч гэсэн боддог юм. ЗХУ-ын үеэс эхлээд Монголоос авсан баялгийн үнийг төлсөнсөн бол...
 
 
Тэрээр бичихдээ "Харийнхан Монголын ашигт малтмалыг шударга үнэ төлж авсан бол өдийд Монголын бүх сумын сургууль дэлхийн хамгийн шилдэг ном зохиолыг цуглуулсан номын сантай, сурагч бүр нь хамгийн дээд чанарын компьютертэй байх байсан.
 
 
Сургуулиудынх нь байшин барилга ч гэсэн дотроо модон ширээ, шохойн самбараас өөр юмгүй төмөр дээвэртэй бетонон хайрцаг биш, арай л дээр байх байсан буй заа. Лав л Америк, Канадын сургуулиуд, гадныханд худалдагдсан УИХ-ын гишүүд, гадныхны хөл гap бологсдын хүүхдүүд сурдаг (Монгол болон АНУ, Европын) сургуулиуд л лав огт өөр стандартаар баригдсан байдаг.
 
 
Шударгаар яривал ашигт малтмалыг нь авсны хариуд монголчуудад бүхэл бүтэн их дээд сургуулиудыг олноор нь байгуулж өгөхөөс нааш гадныхны өр төлбөр цайрахгүй. Ингэвэл Монголд хүн бүр өндөр чанартай дээд боловсрол эзэмших баталгаатай болох буй заа. Зарим уул уурхайн компаниуд өнөөх бэлгийн эмнэлэгтээ өөрийн талын эмч нарыг ажиллуулдаг.
 
 
Гадныханд худалдагдсан эдгээр "мэргэжилтнүүд" нь ард иргэдэд үйлчлэхдээ тэдний өвчин эмгэг уурхайд ашиглаж буй мөнгөн ус, цианичдаас огтхон ч болоогүй гэсэн онош тавьж суудаг байна. Эцэст сүүлд нь болохоор уул уурхайн компаниуд "Бид гэрээ байгуулж тохиролцсон шүү дээ!
 
 
Танай эрх баригчид гарын үсэг зурж, манай гэрээний нөхцлийг зөвшөөрсөн! Бид та бүгдэд эмнэлэг, сургууль бэлэглэсэн! Сүрьеэ өвчин, хорт хавдар ноёрхсон нь бидний буруу биш! (Бидний өгсөн) эмнэлэгт очиж эмчлүүлэхгүй юу! Танай (Монголчууд) өөрсдөө л энэ бүгдэд буруутай!" гэдэг.
 
 
Ингээд л бүх юм дуусахад уул уурхайн дарга удирдлагууд үгүйрсэн газрыг орхиж явахдаа "Бай-бай! Дараа уулзамз!" гэх шиг Америк, Канад эсвэл Шведийн бяцхан далбаа намируулсаар алсад нисч оддог. Хамаг олз ашгийг нь гадныхан аваад талийна.
 
 
Эхэлж баахан хоосон амлалтаар тэтгэчихээд эцэст нь ядуурал, хүчирхийлэл, байгаль орчны бохирдол, сүйрэл, өвчин эмгэгээр төгсдөг энэ гашуун түүх олон оронд дахин дахин давтагдсаар ирсэн билээ" гэж бичсэн юм. Нүүрс бол баялаг, нүүрс бол алт, нүүрс бол амьдрал, нүүрс бол эрчим хүч, нүүрс бол ирээдүй, нүүрс бол гал, гал бол амьдралыг тэтгэгч, галгүй бол үхмой.
 
 
Монгол бол дэлхийн ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, капитализмын уул уурхайн яам, нүүрсний эзэнт гүрэн, хар алтын хаан улс болж байна. Учир нь 3 сая хүнтэй бидэнд ийм олон уурхай сэгэлж, их гүрнүүдийн хэрэгцээг хангах гэж ингэж зовох шаардлага байхгүй.
 
 
Нүүрс бидэнд аюул аймшиг, эзлэн түрэмгийлэлт, байлдан дагуулалт, уул уурхайн тероризм... улс төрийн аллага хядлага, нүүрс далд колоничлол, нүүрс давхар колоничлол, нүүрс дэлхийн колоничлолын аюулт харанга болон айсуй. Доктор П.Нэргүй "би эзэнт гүрэн гэсэн үгэнд дургүй.
 
 
Их Монгол улс хэзээ ч бусдыг эзлэн түрэмгийлсэн эзэнт гүрэн импер байгаагүй ээ" гэж хэлсэнтэй санал нэг байдаг юм. Бид импер байгаагүй, бид импер болохыг хүсэхгүй байна.
 
 
Сэтгүүлч Батын Эрдэнэбаатар
 
Эх сурвалж: "Хөх Толбо"