sonin.mn

 

Чавес чааваасдаа гэж Баабар бичсэн. Мөн саяхан "Зууны мэдээ" сонин "Чавес нас барлаа, чааваасдаа" гэж хэллээ. Ийнхүү Чавесын үхэл зөвхөн Латин Америк төдийгүй, дэлхий нийтийг доргиож байна.
 
 
 
Каддафийн үхэл ч гэсэн дэлхийг эзэгнэгчдийг ёс суртахууны хувьд ялласан бол Чавесын үхэл түүнээс дутуугүй ёс суртахуун, хүн чанар, нэр төрийн хувьд доройтож, зөвхөн мөнгө, эрх мэдэл, зэр зэвсгийн түрэмгийллээр зөвхөн ялагчид болж цаанаа ялагдал хүлээж байгааг нотоллоо.
 
 
 
Түүний тухай ингэж дурсацгааж байх юм. Уго Чавесыг нас барсан тухай анхлан мэдэгдсэн Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро: "Уго Чавес энэ сарын 5-ны 16:25 цагт таалал төгссөн. Тэр амьсгалын замын хүнд өвчний улмаас сүүлийн хэдэн цаг юм ярьж чадаагүй. Энэ бол Венесуэлийн эсрэг хуйвалдаан. Уго Чавес хорт хавдар туссан нь баталгаатай. 2011 онд ийм онош гарсан.
 
 
 
Венесуэлийн дайснууд, тэр дундаа АНУ-ын хийж буй ажил. Бидэнтэй үхэл дайсны халдлага байсан эсэхийг шалгах шинжлэх ухааны ажлын хэсэг томилсон. Нэг өдрийн дараа хариу өгнө" хэмээн мэдэгдсэн. Хариуд нь америкчууд инээдэмтэй юм гээд, зарим нэг Конгрессийн гишүүн "Дарангуйлагч нарын төгсгөл ийм л байдаг юм" гэж тохуурхжээ.
 
 
 
Бразилийн ерөнхийлөгч асан Лулада Сильва "Латин Америкийн нэгдлийн төлөө, илүү шударга дэлхий дахины төлөө У.Чавестай хамтран ажиллаж байсандаа бахархдагаа" илэрхийлээд "У.Чавесийн эх орноо хайрлах үлгэр жишээ хайр, үгээгүй ядууст өгсөн үнэнч сэтгэл нь Венесуэлийн ирээдүйн замыг заах болно" гэжээ.
 
 
 
Боливийн ерөнхийлөгч "У.Чавесийн дурсгалыг хүндэтгэсэн шиг хүндэтгэе гэвэл Латин Америкийн ард түмнийг нэгтгэх үйл хэргийг нь үргэлжлүүлэх хэрэгтэй" гэжээ.
Ингээд Х.Болорболдын орчуулсан "Эрэн цагийн дуудлага" номоос Чавесаас салах тухай Рокфеллерийн сонирхолтой мэдэгдлийг хүргэж байна.
 
 
Николоос Рокфеллерийн мэдэгдэл буюу  “Дэлхийн засгийн газар"-ын Чавесаас салах төлөвлөгөө 
 
Бид хүссэн, хүсээгүй дэлхий нэг засгийн газартай болно. Асуудлын гол нь энэ засгийн газарт хүчээр үү, аль эсвэл сайн дураар даган орох уу гэдэгт л байгаа юм.
 
Пол Уорбуг, Олон улсын харилцааны зөвлөлийн гишүүн, Холбооны Нөөцийг үндэслэгчдийн нэг 
 
 
 
 
Бид Вашингтон Таймс, Нью-Йорк таймс сонингууд, Тайм сэтгүүл болон бусад томоохон хэвлэлийн газруудад талархлаа илэрхийлж байна. Эдгээр хэвлэлийн ерөнхий редакторууд манай худалдаанд оролцож байсан боловч нууцыг задлахгүй гэсэн амлалтаа 40 жилийн турш биелүүлж ирсэн юм.
 
Хэрэв бид бүхэн өнгөрсөн бүх хугацаанд хэвлэл мэдээллийн хурц хараанд байсан бол манай энэ асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байсан юм. Мөн орчин үед дэлхийн улс орнууд дэлхийн нэг засгийн газар байгуулахад нэгэнт бэлэн болсон ба улс орнууд дахь манай талыг баримталдаг оюун санааны элитүүд болон банкны эздийн тухайн улс орондоо давамгайлж байгаа тэр ноёрхол нь өнгөрсөн зуунд байсан энэ тухай ойлголтоос бүүр хамаагүй давж байгаа юм.
 
Дэвид Рокфеллер, Олон улсын харилцааны зөвлөлийн гишүүн
 
 
 
 
Нэг банк, нэг арми, нэг төвлөрсөн эрх мэдэл засаглалыг тэд хүсч байгаа ажээ... Эрх баригчид ард түмний ашиг сонирхлоос урвадаг гэдгийг бид мэдэх билээ, харин тэгвэл дангаараа ноёлох үнэмлэхүй эрх мэдэл бол бүр ч үнэмлэхүй урвагч гэсэн үг юм.
 
Лорд Актон, Английн түүхч 1842-1903
 
 
 
Энэ бол Аарон Руссо, тэрбээр улс төрч байсан бол одоо бол найруулагч хүн юм. Харин түүнтэй хамт байгаа хүн бол Николас Рокфеллер, банкны эзэд, бизнесмен Рокфеллеруудын гэр бүлийн нэг гишүүн юм.
 
Аарон Николас Рокфеллертой нөхөрсөг харилцаатай байсан ба удалгүй тэрээр Рокфеллеруудыг сайн таньж тэдний төлөвлөгөөг мэдсэн цагаас энэ харьцаа тасарсан байна.
 
Аарон Руссо:
 
-Нэг удаа миний танил нэг өмгөөлөгч эмэгтэй над руу утасдаж Рокфеллеруудын нэгтэй танилцахыг хүсч байна уу гэж асуусан юм. Би мэдээж, тэгэлгүй яах вэ гэж хариулсан.
 
-Удалгүй Николас бид нар найзууд болсон ба тэрээр надад олон зүйлийн тухай ярьж өгдөг байсан.
 
-2001 оны 9-р сарын 11-нээс 11 сарын өмнө тэрээр над руу утасдаж
 
 "-Аарон! Нэг уулзалт болох гэж байна, тэгээд тэр уулзалтан дээр бид Афганистан руу удалгүй довтлох тухай, Каспийн тэнгисээс нефтийн хоолой татах тухай, яаж бид Иракийг газрын тостой нь хамт дайран эзлэх тухай, тэгээд Иракийг Ойрхи Дорнод дээрхи баазаа болгож аваад Венесуэл руу хөдөлж,Чавесаас салах тухай хэлэлцэх гэж байна" гэж ярьж байсан.
 
 
Харин 2001 оны 9-р сарын 11-ний дараа нэг ярьсан чинь:
 
Николас Рокфеллер:
 
-"Эхний хоёр зүйл" аль хэдийн бэлэн болсон, харин Чавес одоохондоо нэг юм тогтож л байна.
 
-Чи удахгүй ууланд хэсэг хүмүүсийг хайх болно, тэгээд тэр хүмүүсийг хэзээ ч олохгүй байхыг харах болно" гэж ярьсан.
 
 
 
Аарон Руссо:
 
-Николас энэ алан хядагчидтай хийж байгаа дайныг шоолж инээж байсан... Учир нь тэр дайснууд чинь байхгүй юм чинь гэж...
 
 
 
Николас Рокфеллер:
 
-Терроризмтой хийж байгаа энэ дайнд хэзээ ч ялах боломжгүй, учир нь энэ бол мөнхийн дайн юм. Харин одоо хүн сүрэг болсон энэ хүмүүсийн эрх чөлөөг л хазаарлаж авах нь чухал байна шүү...
 
 
 
 
Аарон Руссо:
 
-Тэгвэл та нар яаж энэ дайн бол жинхэнэ дайн гэдэгт хүмүүсийг итгүүлж чадна гэж бодож байна вэ?
 
 
 
 
Николас Рокфеллер:
 
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр... телевиз л энэ дайн бол жинхэнэ дайн гэдэгт бүгдийг итгүүлж чадна. Хүмүүст яриад л, яриад л, яриад л байвал эцсийн эцэст хүмүүс тэр зүйлд итгэчихдэг. 1913 онд яг ийм хулхи зүйлээр Холбооны нөөцийг анх байгуулсан гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ...
9-р сарын 11 бол бас л хулхи, 9-р сарын 11 энэ дайныг эхлүүлсэн ба дараа нь Иракт дайран орсон нь бас л хулхи, одоо харин Иран үлдээд байна.
 
-Ийм л байдлаар үргэлжлээд байдаг байхгүй юу даа...
 
 
 
Аарон Руссо:
 
-Яах гэж та нар үүнийг хийдэг юм бэ? Ямар зорилгоор энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ? Та нарт энэ дэлхийн бүх мөнгө, хэд л бол хэд бий шүү дээ... Та нар хүмүүсийг алж байна шүү дээ... Энэ бүхэн чинь муу л байна даа...
 
 
 
 
Николас Рокфеллер:
 
-Чи яахаараа өөр хүмүүсийн тухай бодох ёстой юм бэ... Чи өөрийнхөө тухай, өөрийн гэр бүлийнхээ тухай л бод...
 
 
 
 
Аарон Руссо:
 
-Тэгээд та нарын эцсийн зорилго чинь юу юм бэ дээ.
 
 
 
Николас Рокфеллер:
 
-Эцсийн зорилго уу? Эцсийн зорилго бол дэлхий дээр бүх хүний биенд арьсан доор нь тэднийг радио давтамжаар хянах RFID микрочип суулгах явдал юм. Тэгээд бүх мөнгө энэ чиптэй холбогдох болно. Хэрэв хэн нэгэн эсэргүүцэж бидний эсрэг зүйл хийвэл бид түүний чипийг л салгачихна...
 
 
2005 онд Терроризмтэй хийх тэмцэл гэгчийн хүрээнд гадаад иргэд, цагаачлалын хяналтыг сайжруулах нэрийн доор Хувь хүнийг таньж баталгаажуулах хууль батлагдсан юм.
 
 
Энэхүү төслийн хүрээнд 2008 оны 5-р сараас хойш хүн бүр Холбооны үнэмлэхийн Real ID (identity document) картыг биедээ заавал авч явах ёстой болж байгаа юм. Энэ картан дээр хүний хувийн бүх мэдээллийг багтаасан штрик код байдаг.
 
 
Гэвч энэ карт бол энэхүү шилжилтийн зөвхөн нэг хэсэг, эхний алхам нь юм. Дараа нь энэ картанд радио давтамжийн тусгай таних модулийг суулгаж дэлхий дээр таны хаа байгаа газар, юу хийж байгааг тогтоож байнга хянаж байх, удирдах боломжтой болно гэсэн үг юм.
 
 
Хэрэв Та мэддэггүй бол энэхүү радиочип Америкийн шинэ паспорт бүр дээр байдаг болсон гэдгийг мэдэж аваарай. Энэ чөтгөрийн төлөвлөгөөний сүүлчийн алхам бол микрочипийг хүний биед арьсан дор нь суулгах явдал юм. Энэ чипийг одоогоор зарим улс орнуудад хүмүүсийн биед тэднийг айлгах, хууран мэхлэх замаар янз бүрийн зохиомол үндэслэлээр суулгаж эхлээд байна.
 
 
 
Телевизийн abs-ийн сувгаар:
 
-Манай Флоридад ирээдүйн дэлхий рүү анхны мөр гаргагч нар байдаг. Тэд сайн дураараа хувь хүний тухай мэдээллийг шалгаж тогтоох микрочипийг биедээ арьсан доороо суулгуулсан юм...
 
 
 
Нэгэн эмэгтэй:
 
-9-р сарын 11-ны үйл явдлын дараа би гэр бүлийнхээ аюулгүй байдалд их санаа зовних болсон. Тэгээд л суулгуулахаар шийдсэн...
 
 
 
Нэгэн настан:
 
-Миний гарт арьсан доор хувь хүний тухай мэдээллийг шалгаж тогтоох микрочипийг суулгахыг хувьдаа эсэргүүцэх зүйл надад алга.
 
 
 
Эцсийн эцэст хүн бүр байнгын хяналт ажиглалтан доор байх ба "электрон бөөнөөр хорих торонд" гэнэт орсон байх ба таны алхам нэг бүрийг хянаж баримтжуулж байх болно. Хэрэв та тэдний чиглэлээс хазайвал бүх харьцаа зөвхөн энэ чипээр дамжиж хийгддэг болсон байх болно.
 
 
Хэрэв Та хувь хүний алхам бүрийг хянаж удирдаж байх, хавтгай болсон даяарчлагдсан энэ эдийн засгийн цаад мөн чанарыг нүдээ нэж олж харахгүй юм бол амьдралын ийм л дүр төрхийг тэд жирийн хүмүүс бидэнд бэлдээд байна... ямар ч эрх, эрх чөлөө байхгүй...
 
 
Хамгийн гайхалтай нь дэлхийн энэ шинэ дэглэмийг хэн ч хүчээр тулгахгүй ба хүмүүс өөрсдөө үүнийг шаардах болно гэж тэд тооцоолж байна. Учир нь хүмүүсийг хооронд нь бие биенээс нь салгаж бутаргаж айдас хүйдсээр дамжуулж удирдаж ирсэн нь ихэнх хүмүүсийн бодит байдлыг мэдрэх, ухаарч ойлгох чадварыг нь бараг үгүй болгосон байна.
 
 
Энэ үйл ажиллагаа зуун зуун, мянга мянган жил үргэлжилсээр ирсэн юм. Шашин шүтлэг, нутаг нуга, сургуулийн анги бүлэг, гарал үүслийн ялгаа, хөрөнгө чинээ, эрх мэдэл зэрэг хүмүүсийг хооронд нь салгахад чиглэсэн аливаа хэлбэр нь цөөхөн хэдэн хүмүүсийн хяналтад байж тэдний хүсэл тачаалыг үг дуугүй дагадаг хүн төрөлхтнийг бий болгосон юм.
 
 
 
2001 онд мэдэгдсэн Николос Рокфеллерийн Чавесаас салах төсөл 2002 онд Венесуэлд хэрэгжсэн нь
 
 Энэ систем яг энэ чиглэлд жилээс жилд цаашид үргэлжлэн ажилласаар байгаа нь гайхалтай ба харин эдийн засгийн алуурчид улам л өндөр түвшинд ажилладаг болсоор байгаа юм.
 
 
 
 
Саяхан Венесуэлд болсон нэг үйл явдлыг авч үзье.
 
1998 онд Уго Чавес урьд нь байсан авлигад идэгдэж, эцсийн эцэст улс орныхоо эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн олон ерөнхийлөгчийн цувааг сая нэг тасалж Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
 
 
Чавес энэ бүхний давалгаан дээр засгийн эрхэнд гарч ирсэн юм. Чавес АНУ-ын ашиг сонирхлыг хөндөж юуны өмнө Венесуэлийн нефть Венесуэлийг хөндөж юуны өмнө ашигт үйлчилж байх ёстой гэсэн бодлого барьж шаардлага тавьж эхэлсэн юм.
 
 
Мэдээж энэ нь бидэнд, АНУ-д бас л таалагдаагүй юм. Ингээд 2002 онд энэ улс оронд төрийн эргэлт гарсан билээ. Энэ бүхний ард олон шинжээчдийн болон миний үзэж байгаагаар Тагнуулын төв газар зогсож байгаа юм.
 
 
Төрийн эргэлт гарахад хүргэсэн бүх явуулга, арга ажиллагаа нь Кермит Рузвельтын Иранд хийсэн зүйлтэй маш төстэй байсан юм. Бөөн хүмүүс гудамжинд гарч ирэн үймээн эмх замбараагүй байдал үүсч Чавес олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа тухай хашгиралдаж эхэлсэн байна.
 
 
Хэрэв Та хэдэн мянган хүмүүсийг ингэж гудманд гаргаж ирэн уриа лозунг хашгируулж чадвал телевизийн тусламжтайгаар бүр улс орон даяар ийм зүйл болоод байгаа мэт харуулж болдог юм. Ингээд л гинжин урвал эхлэх нь тэр...
 
 
Гэвч Чавест хангалттай ухаан бий ба түүний ард байгаа хүмүүс нэгдмэл хүчирхэг байсан учир энэ бүгдийг даван туулж чадсан юм. Энэ бол Латин Америкийн түүхэнд хосгүй гайхалтай үйл явдал болсон юм.
 
 
Эх сурвалж:  "Хөх толбо"