Махны ченж ярьж байна

"Өнөөдрийн байдлаар малчдаас мах ирээгүй байна. Малчид малаа зарж эхлээгүй. Нөөцөлсөн мах одоо дуусч болж байна. Одоо л мал мах ирэх байх. Ирэх мах ямар үнэ ханштай байхыг мэдэхгүй ээ. Мал үнэтэй байвал мах үнэтэй л байх байхдаа. Cap шинээс худалдан авагч тааруу байгаа" хэмээн ярьж байна. Харин иргэдээс яриа авах гэсэн боловч татгалзан зугатаж байв. Гэсэн ч иргэн Г.Дашдагваас яриа авсан юм.

Ногоо цагаатай холиод чүү ай гурван өдөр хоол хийдэг

-Махны үнэ ханш ямар байна?


-Өндөр байна. Хонь, үхрийн мах 6500 гэж байна.

-Махны үнэ ханш таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?

-Өдөр бүр л нэмэгдээд байх шиг байгаа юм. Cap шинийн өмнө махны үнэ гайгүй байсан юм. Cap шинэ өнгөрөөд нэлээд нэмэгджээ. Тэтгэвэрийн хэдэн цаасаараа би таван хүн тэжээж байна. Хоёр охин дээд сургууль төгсч ирээд ажил олдохгүй гэртээ байна.

-Нөөцийн мах гэж яригдаад байгаа ш дээ. Нөөцийн махны талаар мэдээлэл байна уу, танд?

-Нөөцийн мах гэж ирдэггүй юм бишүү. Хаана байдаг юм мэдэхгүй ээ. Жил бүр л яригдах юм байна ш дээ. Аймаг мах нөөцлөөд байна гэж дуулдах юм. Би уг нь махны зооринд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн. Аймгийн Засаг дарга нар жил бүр л ерөнхий сайдтай уулздаг. Энэ хавар уулзахдаа манай аймаг мах нөөцлөнө. Гадаадад экспортод гаргана гэж ярьж байсан. Гэтэл сураггүй л байна. Амьдрал хэцүү л байна даа. Max гурил хоёрын үнэ ханш гайгүй шиг байвал болоод л байх юм байгаа ш дээ.

-Танайх нэг кг махаар хэдэн удаа хоол хийдэг вэ?

-Ногоо цагаатай холиод чүү чай л гурван өдөр хоол хийдэг. Ихэнх нь л ногоо шүү дээ.

Л.Буддорж
Эх сурвалж: "Булганы мэдээ" сонин