sonin.mn

 

Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнөөдөр явагдаж байна. Хуулиараа ЭМЯ-ны Сонгон шалгаруулах комисс шалгаруулалтыг явуулах журамтай ч Төрийн албаны зөвлөл шууд хөндлөнгөөс  оролцож сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна.  
 
 
бөгөөд энд хувийн сонирхол орж хойшлуулснаас биш хууль зөрчсөн зүйл байгаагүй гэдгийг Төрийн албаны зөвлөлийнхөн ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа юм. Харамсалтай нь тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөл дээр авна гэж нилээд лобби явагдаж байснаа эсэргүүцэлтэй тулж больжээ.
 
 
Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр шалгаруулалтыг явуулж байтал цахилгаан тасарч шалгалтыг Төрийн албаны зөвлөл дээр явуулж будлиан үүсгэжээ. Энэ төв дээр цахилгаан тасарч байсан удаа нэгээхэн ч үгүй гэнэ. Харин цахилгааны хязгаарлалт хийсэн гэж тайлбарласан юм байх.
 
 
Төрийн албаны зөвлөлийн машин яг сонгуулийн санал авах машин шиг ажиллаж байгаа тухай шалгалт өгсөн хүмүүс халаглан ярьж байна. Лоббины хүмүүсээ шалгалтанд тэнцүүлж,  унагаах гэсэн дургүй хүмүүсийг ийнхүү унагаж яг л нөгөө УИХ-ын  сонгууль шиг юм болж байгаа юм байна.
 
 
Энэ байдлыг  С.Ламбаа, Н.Хүрэлбаатар нарын экс  сайдуудын үед байсан мөнгөний томилгоог үргэлжлүүлэх санаатай хүмүүс ЭМЯ-д өнөөдөр шургалсан хэвэээр байгаатай  холбож тайлбарлаж байгаа юм. Мөн  дахиад нэг шинэ авилгын хэрэг гарч магадгүй боллоо хэмээн  эрүүл мэндийн салбарынхан жиг жуг хийж байна.
 
 
 Бидэнд ирж байгаа баттай бус мэдээллээр нэг эмнэлэгийн даргыг томиолоход хахуульд нь 100 сая төгрөгөөр наймаалцах ажиллагаа урьд шөнө амжилттай явагдаж,  ‘’амташсан хэрээнүүд арав эргэх’’ гэж байгааг мэдээлсэн юм.
 
 
Ийнхүү Төрийн албаны зөвлөл салбарын яамны  ажил хэрэгт хөндлөнгөөс оролцож шившгээ хутгалаа. Төрийн албаны зөвлөл дээр болсон сонгон шалгаруулалт хүчингүй болох нь тодорхой боллоо.
                                               
                                                  
Эх сурвалж:  www.aravt.mn