sonin.mn

 

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын хэргийг ХБНГУ сэргээсэн тухай яриа гадаадын хэвлэлүүдэд нэг биш удаа бичигдэх боллоо. ХБНГУ-ын прокуророос Монгол Улсын прокурор Д.Дорлигжавт Хурцыг Германд ирүүлж тайлбар өгүүлэхийг хүссэн тухай албан бичиг ирснийг дарж хариу өгөөгүй сураг байна.
 
 
Герман хоёр дахь бичигтээ "Танайх хүнээ ирүүлсэн, ирүүлээгүйгээс хамааралгүй 2013 оны 4-р сарын 11-нд шүүх хурал болно, шүүх хуралд хүн ирүүлэхгүй бол Холбооны хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явуулахаар шийдвэр гарах байх. Ингээд зогсохгүй Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болно" гэж мэдэгдсэн сураг байна.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин