sonin.mn

 

УИХ-ын дэд дарга Л.Цог гомдолтой байна. Тэрбээр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй сэдэв хөндөн МҮОНРТ-ийн удирдлагуудаас “Танай телевизийн “Та хариулахгүй ч байж болно" нэвтрүүлэг төлбөртэй юу" гэж хувийн асуулт тавив.
 
 
Үүнд тус телевизийн удирдлага "Төлбөргүй" гэсэн хариулт өгөхөд тэрбээр "Би энэ нэвтрүүлэгт оролцтол Ш.Гүрбазар, Гурван сая төгрөг төлөхгүй бол ярилцлага олон нийтэд цацагдах боломжгүй" гэж хэлсэн. Би гоншигнохгүй, болсон зүйлийн талаар гомдол мэдүүлж байна шүү" хэмээв.
 
 
Уг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус салбартай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байсан юм. Харамсалтай нь Гүрээ гавьяатад гомдолтой явсан Л.Цог албан тушаалаа ашиглан ийнхүү удирдлагуудад нь "ольж", тайвшрав.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”