sonin.mn

 

Орос, Японы лидер Владимар Путин, Шинзо Абэ нар саяхан энхийн гэрээ байгуулах шийдвэр төгс байгаагаа зарлалаа. Орос, Японы харилцаа газар нутгийн шийдэгдээгүй маргааны улмаас сүүдэртсээр ирсэн билээ.
 
 
Япон улс 1855 оны хоёр талын Худалдаа, хил хязгаарын гэрээний дагуу Курнлийн дөрвөн арлыг (Итурун, Кунашир, Шикотан, Хабомай) авах ёстой хэмээн үзсээр байгаа. Арлуудыг буцааж өгвөл энхийн гэрээ байгуулна хэмээн Токио болзол тавьсан ч дэлхийн II дайны дараа ийм гэрээ байгуулагдаагүй.
 
 
Харин Москва Өмнөд Курилийн арлууд дэлхийн II дайны явцад ЗХУ-ын мэдэлд орсон, Орос улс олон улсын зохих эрхийн дагуу уг арлууд дээр бүрэн эрхээ тогтоосон тул хууль эрх зүйн талаасаа ямар нэг эргэлзээ байхгүй гэсэн байр сууринд зогссоор байгаа.
 
 
Юутай ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д хийсэн энэ удаагийн айлчлалаараа Өмнөд Курилийн дөрвөн арлын талаар оросууд ямар бодолтой байгааг "түншиж" үзлээ хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Өмнө нь Токио Оросын анхны Ерөнхийлөгч Б.Ельцинг Японд хоёр удаа урьсан ч тэрбээр очоогүй юм.
 
 
Энэ нь угтаа газар нутгийн маргаан, Курилийн арлуудтай холбоотой байсан. Тиймдээ ч тухайн үед энэ асуудлыг таслан зогсоохын тулд Оросын Либерал Ардчилсан намын дарга Владимир Жироновский, "Япончууд хойд газрын асуудлыг дахин сөхвөл Оросын цэргийн шилдэг баазыг Хоккайда арал дээр байрлууна" хэмээн сүрдүүлж байсан удаатай.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин