sonin.mn

 

БНХАУ-ын дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Си Зиньпин Хятадын армийн өндөр албан тушаалын дэд хурандаагаас дээш цолтой хүмүүсийг хэсэг хугацаанд жагсаалын цэрэг болгох шийдвэр гаргажээ.
 
 
Тэд 15 хоногоос доошгүй хугацаанд цэргүүдтэй хамт байхдаа өөрийн алба хааж буй ангийн ажилд хөндлөнгөөс оролцохыг хоригложээ. Ямар албан тушаалтайгаасаа хамаарч цэргийн дарга нар 3-5 жилд нэг удаа ийм алба хаах юм байна.
 
 
Армид "салхи оруулах" цэргийн албан хаагчдын дайчин үзэл санааг дээшлүүлэх зорилгоор Си Зиньпин ийм шийдвэр гаргажээ. Мөн иймэрхүү шийдвэрийг Мао Зэдун 1959 онд гаргаж байжээ.
 
 
Уг шийдвэрээр цэргийн дарга нар жил бүр нэг сарын хугацаагаар явган цэргийн алба хаадаг байв. Ийм аргаар Мао арми дахь өөрийн хяналтаа тогтоож, нөлөө бүхий олон дарга нарыг огцроход хүргэж байсан юм.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин