sonin.mn

 

Алс хол АНУ-д суралцаж улам хүчирхэгжиж фенүүдээ баярлуулсан хамтлаг бол "Sweety-motion". Гэвч тэднийг тайзан дээр гарахад хэтэрхий задгай хувцаслалаа гэж шүүмжлэх хүн олон байсан. Бүр хөгжилтэй газарт хэт задгай байдалд суралцаж гэх нэгэн ч бий.
 
 
Үнэндээ дуулах арга барил, стиль имиж, тэр бүү хэл хамтлагийнхаа нэрийг хүртэл өөрчилж "Sweetymotion" болгосон нь нууц биш. Харин тус хамтлагийн гишүүн Ганболорыг нэлээд хэлэмгий бүсгүй гэх юм билээ.Энэ нь ямар нэгэн арга хэмжээнд тэр л бусдынхаа өмнөөс хэлж ярих зүйлийг нь ярьдагтай нь холбоотой.
 
 
Үнэндээ Ганболор хамтлагийнхаа хоёр бүсгүйн төдийгүй хөгжмийн зохиолч, продюссер Чинбаагийнхаа хүртэл хэлэх гэснийг товч бөгөөд тодорхой хэлчихдэг нь анзаарагддаг. Ерөөс Ганболор бусдыгаа бодвол хэлэх гэсэн санаагаа маш зөв оновчтой хэлдэг учраас хамтлагийнхан нь түүнийг хэлмэрчээр сонгосон биз ээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"