sonin.mn

 

"Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ" гэгчээр италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн барцад арилаагүй бололтой. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард татвар төлөөгүй, санхүүгийг залилан хийсэн хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
 
 
Сильвио Берлускони шүүхийн шийдвзрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч саяхан тус шүүхээс өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
 
 
Ийнхүү Сильвио Берлускони зарим нэг эрх ямба, өршөөлийн дагуу шоронд хоригдох дөрвөн жилийн ялын нэг жилийг биеэр эдэлж, таван жилийн турш улс төрд ажиллах, гурван жил ямар нэгэн компани удирдах эрхээ хасуулсан байна.
 
 
Гэвч түүний өмгөөлөгчид Дээд шүүхэд давж заалдахаар шийдсэн байна. Түүнчлэн, Сильвио Берлускони "Бунга-бунга" гэх үдэшлэгийн үеэр насанд хүрээгүй Карима Эль-Махроуг гэх бүсгүйд мөнгө төлж, бэлгийн хавьтал үйлдсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм.
 
Гэхдээ тус улсын Дээд шүүх өмгөөлөгчдийн заргыг хүлээн авч, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож ч мэдэх л юм.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"