sonin.mn

 

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдаж АН болон МАН-ын бүлгээс мэдээлэл хийгээгүй. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, “Энэ удаад дэмжих боломжгүй, хойшлуулах шаардлагатай” хэмээн үзжээ.
 
 
Учир нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд үе үе жижиг заалт нэмэх замаар гар хүрэх нь зохимжгүй. Тэр тусмаа УИХ-ын 76 гишүүн бүрдчихсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа үед гишүүн яаралтай тангараг өргөх асуудал нь тулгамдсан зүйл биш хэмээн үзжээ.
 
 
Тус бүлгийн гишүүдийн үзэж буйгаар улсын төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг томоохон асуудлуудын хажууд Р.Бурмаа гишүүний санаачлан бо­ловсруулсан хууль жижигдэж байгаа юм байх. 
 
 
Эх сурвалж: