sonin.mn

Өнөөдрөөс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.


Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, АН-аас нэр дэвшиж буй Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-аас нэр дэвшиж буй Эрүүл Мэндийн Сайд Н.Удвал нар ч өнөөдөр, маргааш дарааллан   албан ёсны нээлтийн ёслолоо зохион байгуулах аж.


Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр ч мөн өнөөдрөөс эхлэн олонд хүрч эхлэнэ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийн хувьд уул уурхайг хариуцлагатай болгох, байгаль орчныг хамгаалах, Монгол угсаатны өв соёлыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах гэнэ.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд шүүхийн шинэтгэлийн бодлого, оюутнуудад мөнгө тараах зэрэг ажлаа үргэлжүүлэхийг амлаж буй аж.

Э.Мягмар