sonin.mn

 

Нэгэн үе "Монголын ахмадын чөлөөт холбоо"-г тэргүүлж хөгшдийн эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж, басхүү адлагдаж байж "Баасан авгай" гэх нэрийг брэнд болгож чадсан энэ эмэгтэй магистрантурт суралцаж буй.
 
 
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч өвдөг шороодсон тэрбээр хуулийн сургуулиа амжилттай төгссөн ч лавшруулж судлах зүйл байгаа хэмээн үзэж гүнзгийрүүлэн суралцаж буй нь энэ. Ямартай ч хэнтийчүүд түүнийг С.Ганбаатар, О.Магнай нараас өмнөх үеийн тэмцэгч гэх юм билээ.
 
 
Учир нь тэрбээр соц нийгмийн үед Хэнтий аймагт багшилж байхдаа хэл ам хийж байж хэцүү амьдралтайд нь олго гэж улсаас олгосон гэрийг танилтайд нь бус хэрэгтэйд нь өгүүлчихдэг төрөлхийн тэмцэгч байсан гэх юм билээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"