sonin.mn

 

МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ саяхан сурвалжлагчийн асуултанд хариулахдаа өрсөлдөгч Ц.Элбэгдоржийг чамгүй магтаад авчээ.
 
 
Тэрээр “-Одоогийн ерөнхийлөгчтэй хэзээ танилцсан, ямархуу харилцаатай вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд: “-Бид хоёр 89, 90-ээд оны эхээр танилцсан улс. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бөхөд их дуртай, бөх их үзнэ. Бид хоёр чинь нэг үеийнхэн болохоор харьцангуй ойр дотно хүмүүс.
 
 
Жишээ нь, Элбэгээ дарга бид хоёр УИХ-ын сул гишүүн байхдаа бие биенийхээ өрөөнд орно. Цай цүүгээ ууна. Хааяа хээр хөдөө салхинд гараад хав дөрвөлжин золгоно. Манай Элбэгээ чинь сайхан хавираатай.
 
 
Ер нь гэр бүл, хүүхдүүд гээд ойр дотно байдаг улс” хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь “Намайг ерөнхийлагчид нэр дэвшихэд Элбэгээ баяр хүргэсэн. Би бас намаасаа нэр дэвшихэд нь Элбэгээд хариу баяр хүргэсэн. Сонгууль шударга болно гэж бодож байна.
 
 
Ер нь сонгууль шударга, будилаангүй, зөв болох нь нийгэмд шударга ёс тогтоохын эхлэл, ард түмэн итгэл үнэмшилтэй байхын үндэс, төр тунгалаг болохын баталгаа юм.
 
 
Иймээс би бусад нэр дэвшигчиддээ “Харгүй, шударга, олон түмнийхээ сонголт хийх эрхэнд халдахгүй, хойшид болох сонгуулиудад үлгэр жишиг болохуйцаар өрсөлдөцгөөе” гэж уриалж байгааг тэд маань хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьжээ.