sonin.mn
"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас ажилчдын цалинг 50-120 ам.доллараар тус тус нэмэгдүүлэх шийдвэрт хүрчээ.
 
 
Одоогоор уулзалт түр завсарласан бөгөөд удахгүй ажилчдын ажлын хоногийн асуудлыг хэлэлцэх юм байна. "Петро Чайна Дачин Тамсаг' компанийн монгол ажилчид 40 хоног ажиллаж, 10 хоног амардаг байна. Тиймээс ажиллах, амрах хоногийн тэнцүүлэх, ажиллах хоногийг багасгахыг Үйлдвэрчний эвлэлээс санал болгоод байгаа юм.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин