sonin.mn
Уул уурхайн салбар манай улсад эрчимтэй хөгжиж байна. Тодруулбал, 1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна.
 
 
Үүнээс, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгджээ.
 
 
Мөн түүнчлэн нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байна. Монгол Улсын хэмжээнд 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 4320.5 га талбай эвдэрч эзэнгүй орхигдсон байна.
 
 
Тиймээс Уул уурхайн яам энэ оны улсын төсөвт Уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр 1 тэрбум төгрөгийг тусгажээ. Үүний дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт, хичнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийх талаар БОНХЯ-наас санал авч,
 
 
Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Уянга, Баруунбаян Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумдын нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болсон байна.
 
 
Н.Байгаль
 
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин