sonin.mn
Энэ бол улс төрийн шоу, улс төр-үзэл суртлын жүжиг.
 
Энэ бол инээдэмтэй юм шиг мөртлөө эмгэнэлт жүжиг.
 
 
Уг жүжгийн ерөнхий найруулагчаар АНУ-ын Артур Жонсон ажиллах бөгөөд харин ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох юм. НҮБ болон Англи, Америкийн элчин сайдуудын сэтгэл харамгүй дэм тусламжаар босч, 2,7 сая үзэгчид үзэж сонирхох энэ сонирхолтой жүжгийн хаалтын ажиллагаа 2013 оны 6-р сарын 26-ны өдөр болно. 
 
 
Шог - шоу жүжгийг манай агуу их "гуравдагч хөрш" мөнгө хаяж, сэтгэл гарган нэн эртнээс найруулж байна. Жүжгийн нэр "Учиртай гурван толгой". Жүжигт Балган, Юндэн, Хоролмаа нар тоглоно. Эртний сайхан Монголын "Учиртай гарван толгой" жүжигт гардаг сайхан хүүхэн Нансалмаа энд байхгүй, Нансалмаа сураг тасраад удаж байна.
 
 
Түүний урт сайхан үс, гоё сайхан төрх, гоёмсог сайхан бие, уян налархай  байдлыг нь дэлхий байтугай Монгол мартаад удаж байна. Нансалмаа 23 жилийн өмнө 1990 онд 1-р сарын 23-нд болсон МоАХ-ны сүүлчийн цуглаанд оролцоод алга болсон гэж зарим нэг нь битүүхэн санааширдаг бололтой.
 
 
Нансалмаа нас барсан ч байж болох юм. Аль эсвэл өөр нэг Жонсонтой суугаад гадаадад гарсан ч байж магадгүй. Аль эсвэл солонгос мэтийн оронд хараар ажиллаж байгаад яасан ч юм бүү мэд, ямартай ч одоо монголчууд дурсахаа больжээ. Харин Жонсоны жүжигт Хоролмаа тоглосноороо уг жүжгийг нэн сонирхолтой болгоно.
 
 
Зөвхөн Балган, Юүндэн хоёр дагнаж тогловол жүжиг үнэмшилгүй болно гэж АНУ-ын урлагийн холбоо, Массоны зөвлөхүүд, АНУ-ын Тагнуулын төв газрын сайн дурын холбоо үзсэн юм байна. Жонсон анх Оюунхорол хэмээх Хоролмааг сонгож их аятайхан эмэгтэй гэж шохоорхсон.
 
 
Гэтэл МАН-ыхан өөрийн Юндэнгээ гаргана гээд Хоролмааг унагасан. Энэ удаагийн жүжигт өнгөрсөн болон ирээдүйн эрх мэдлээ мөрөөдсөн "хуучин" Балган их тус болсон. Тэрээр өөрийнхөө Хоролмааг санал болгосон.
 
 
Сайхан хүүхэн Нансалмаа төрөл арилжсан ч хор найруулах, хор хутгах, хов жив зөөх, хутган үймүүлэх Хоролмаа бол хаа сайгүй, айл бүхэнд хэд хэдээрээ, нам эвсэл, пүүс компаниудад бөөн бөөнөөрөө байна. Ямартай ч Жонсон найруулагч С.Оюун мэтийн өөр хэд хэдэн Хоролмааг жүжигтээ бэлтгэж байжээ.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин