sonin.mn
Дэлхийд нэрд гарсан Wikileaks сайтыг үндэслэгч, АНУ-ын Тагнуулын төв газартай холбоотой олон зуун мянган материалыг ил болгож одоо Англи дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа Жулан Ассанж ээлжит дуулиант ярилцлагаа өглөө.
 
 
Түүнийг дэлхийн нийт эр зоригтой, эрдэм номтой билгэ танхай баатарлаг хөвгүүн хэмээн бахдан биширч байна. Тэр хүн төрөлхтний нүдийг нээж, АНУ, ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолд итгэсэн төөрөгдлөөс ангижруулж байна.
 
 
Мөн тэрбээр дэлхийн хамгийн аюултай орноор Англи улсыг нэрлэсэн. Учир нь энд үнэн, эрх чөлөө гэж байхгүй. Мөн дараагийн аюултай олон улсын эрхийг зөрчигч улс бол Английн гар хөл бологч Швед юм гэж зарлав.
 
 
Швед улсад байх үед нь биеэ үнэлэгч хоёр эмэгтэйг Жулан Ассанж руу илгээж, түүнийг урхидаж хэрэг үүсгэсэн билээ. Элчингийн хашаанаас гарвал барьж авахаар Английн цагдаа нар жижүүрлэж байгаа бөгөөд барьж авангуут Шведэд хүлээлгэж өгөх бөгөөд Швед түүнийг АНУ-д хүлээлгэж улмаар улсын нууц задалж Аюулгүй байдалд занал учруулсан хэмээн цаазаар авах юм уу, бүх насаар нь хорих ял хүлээж байгаа юм.
 
 
Тэрбээр АНУ-ын Аюулгүй байдалд занал хийлээгүй бөгөөд Англи, Америк, Канад, Австрали мэт улсын булхайг илчилсэн юм. Нэн ялангуяа АНУ дан тагнуул хийж, хов жив хутгаж, үймээн самуун дэгдээж байдаг.
 
 
Дэлхийн усан хутгуур улс болохыг дэлхий нийтэд илчилсэн. Итгэл найдвар, эрх чөлөө Англи, Америк миний эх орон гэгдэх Австралид байхгүй гэж тэрээр өмнө нь мэдэгдсэн билээ.
 
 
Одоо дэлхийн цорын ганц итгэл найдвар бол Тусгаар тогтносон, эрх чөлөөнийхөө төлөө тууштай бөгөөд цогтой тэмцэгч Латин Америк байна гэж хүн төрөлхтөнд хандан хэлсэн.
 
 
Тэрээр энэ удаа ярилцлага өгөхдөө нийтийн сүлжээнд холбогдож Тагнуулын төв газрын сайн дурын ажилтан болж, Тагнуулын төв газарт сайн дураар элсэн, Тагнуулын төв газарт сайн дураар ажиллахгүй байхыг уриалсан.
 
 
Учир нь АНУ бүх гар утас, бүх сүлжээг шалгаж, тагнаж, бичиж байдгийг, мөн Facebook, Twitter-ийг ашиглаж дэлхийн нууц тагнуулын төв газрууд, дэлхийн нууц цагдаагийн газрууд хүмүүсийг баривчилж байдгийг мэдэгдлээ.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин