Өнөөдрийн миний зочин УИХ-ын гишүүн асан, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир. Удтал дуугүй байсан түүний араас хэвлэлийнхэн бид нэлээдгүй хөөцөлдөж байсан юм.
Байр сууриа бөөрөнхийлж, хэн нэг лидерийн халхавчин дор бэмбэлзэж явдаггүй, шударга шулуун араншин нь түүний нэгэн тод имиж юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.
-Уулзаагүй удсан байна. Таныг олж уулзах нэлээд амаргүй бололтой. Гэхдээ улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж байна. МАН гэдэг энэ том институц нэр дэвшигчээ тодруулахдаа улс төрийн ажиглагчдийн нүдийг жинхэнэ орой дээр нь гаргасан хачирхалтай шийдвэр гаргалаа. Лидерийн хомсдолд орсноо хүлээн зөвшөөрч, арга буюу ийм борог гэмээр шийдвэр гаргав уу даа. Энэ сонголтын хаахна талд нь таны байр суурь байв аа? Таныг Удирдах зөвлөл доторх хамгийн "эсэргүү", хэний ч нөлөөнд ордоггүй гишүүн гэж ажиглагчид үздэг. Үнэхээр гайхаад байна л даа?
-Үнэхээр нэлээд хугацааны турш би сонин хэвлэлийнхнээс дөлж явлаа л даа. Ярилцлага өгөлгүй удсан байна. Яагаад дугарахгүй байгаа юм бэ гэж зарим нь асууж л байдаг юм. Миний байр суурийг нэг их сонирхохгүй байгаа юм болов уу гэхээр бас үгүй юм шиг байгаа юм.
Хэвлэлийнхнээс утасдаад ярилцлага авъя л гээд байдаг. Тэгээд өөрийн тань хэлж байгаа энэ "эсэргүү" гэдэг тодорхойлолтоос болоод л сонирхоод ярилцлага авах гээд байдаг юм болов уу гэж хүртэл боддог байлаа. Өөрөө бол их зальжин асууж байна л даа.
Энэ нь ч миний сонирхлыг бас татаж байна. Би өчигдөр өөрийн чинь хэвлэл, сайтуудад өгсөн ярилцлагыг бас уншлаа. Яг энэ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ч юм байна. Манай нутаг устай холбоотой, улс төртэй ч холбоотой, хүмүүсийн хоорондын харьцаатай ч холбоотой олон чухал зүйлсийг өөрөө хөндсөн байна лээ.
Тэгээд бодлоо. Ер нь яг ийм том олны өмнө гарч өрсөлддөг өрсөлдөөний түүхэн цаг үед өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийн байр суурь тодорхой байх ёстой юм болов уу гэж. Ер нь ч тийм ш дээ. Өөрөө хэлсэн байна лээ. Хүний түүх үнэн байх ёстой. Хүн түүхээ халхавчилж, нууж, түүхээсээ ичиж болдогүй.
Хүний нуусан, далдалсан түүх бол эцэгтээ хаягдсан хүү шиг шазруун зүйл байдаг. Хэзээ ч юм гараад л ирдэг. Тийм учраас хүний түүх тодорхой, үнэн байх ёстой гэж. Энэ үнэн. Мэдээж нууж дарах гэсэн юм гараад л ирдэг. Нууж идсэн хөрөнгө мөнгө ч бай, өөр бусад хувийн амьдралтай холбоотой зүйлс ч бай гараад л ирдэг шүү дээ.
Тэгэхээр хүн энийгээ их бодож байж улс төрд явах ёстой юм шиг байгаа юм. Манай хуучцуул ч хэлдэг. Нэр хугарахаар яс хугар гэж. Тийм болохоор монголчууд нэр төрөө эрхэмлэдэг. Энэ үүднээсээ ард түмний өмнө анх гарч ирэхдээ л хүн маш сайн бодсон байх ёстой.
Тийм учраас энэ нэр дэвшээд явж байгаа зарим нэг хүнийг хараад хуучнаа яагаад орхиод, хуучнаасаа огт өөр, цоо шинэ хүн болох гээд ингээд яваад байдаг юм бол гэж бодох юм. Манай нэр дэвшигчийн талаар нийгэмд олон л асуулт гарч ирсэн. Одоо ч тэр асуултууд лавширч, зарим талаар бүр ээрч байна гэж хэлж болно.
Та асуулаа. МАН гэдэг энэ том улс төрийн хүчин яагаад ийм сонголт хийв ээ гэж. Мэдээж Удирдах зөвлөл болон бусад эрх бүхий бүтцүүд дотор яригдсан. Би бол яг тэр шийдвэрийг гаргасан бага xypaлд оролцоогүй. Яагаад гэвэл хүсч байсан хүн нэр дэвшээгүй.
-Бага хурлын өмнө тодорхой болчихсон байсан учраас оролцоогүй гэсэн үг үү?
-Тийм. Ойлгомжтой болчихсон байсан. Ямар бодлого барих нь тодорхой л болчихсон байсан шүү дээ.
-Улс төрийн намын өөрийнх нь тогтсон жаяг, жам, уламжлал гэж зүйл бий шүү дээ. Тэрийгээ алхаж гарсан шийдвэр л болчихсон. Хэрэв ийм маягаар явах юм бол улс төрийн намд дарга гэж байгаад яах юм бэ?
-Харин тийм. Бага хурлын өмнө л хүмүүсийг хөдөө илгээгээд л, Б.Бат-эрдэнэ аваргыг ингэнэ шүү, тэгнэ шүү гээд л эхлэхээр нь миний дургүй хүрсэн. Зохион байгуулалттай юмны эсрэг л би ер нь байнга явж ирсэн. Миний тэмцэл хайрцагласан, зохион байгуулсан юмыг сөрсөөр л байж ирсэн.
Цаашдаа ч тийм байх болно. Мэдээж намын гишүүний хувьд үүргээ хүлээнэ. Намынхаа төлөө ажиллана гээд гишүүд нь бодоод явж байхад урдаас зарчимгүй, тулгасан, уламжлалд нь, өөрийнх нь соёлд байгаагүй юмыг тавиад эхлэхээр л гишүүдийнх нь сэтгэл хөрөөд эхэлдэг байхгүй юу.
Би ийм л гишүүдийн нэг. Ийм учраас бүх асуудлуудад оролцоогүй. Одоо бол дугарахаас аргагүй болоод ирлээ. Яагаад гэвэл энэ чинь намын асуудал биш болчихоод байна. Яагаад гэвэл угаасаа Ерөнхийлөгч гэдэг хүн чинь гарч ирснийхээ дараа улс төрийн намаасаа түдгэлзээд, улс орныхоо төлөө ажилладаг ёстой.
Тэгэхээр улс оронд, ард түмэнд маань ямар хүн очих ёстой вэ гэдэг дээр нам өөрөө асар хариуцлагатай шийдвэр гаргаж байх ёстой юм. Хэрэв улс төрийн байгууллага мөн л юм бол шүү дээ.
Өнөөдөр л гэнэтхэн өөр хүн болж, өөрөөсөө огт өөр шинэ хүний дүрд тоглож явж байгаад Ерөнхийлөгч болох гээд байгаа ч юм шиг тийм хүмүүс улс орны шаардлагыг хангах юм уу. Энэ тухай л дотроо бодоод суугаад байна л даа. Удирдах зөвлөл дээр би байр сууриа зөндөө л илэрхийлдэг байсан.
Гэнэтхэн л яагаад баахан шинэ хүмүүс дээд доодгүй бүх төвшинд орж ирээд амбицаа тулгадаг болчихов оо? Яагаад бид хуучнаасаа сайн жишиг, сайн соёл, сайн хүмүүсээ авч явахаа больчихов оо?
Яагаад байнга л энэ намыг будлиулж, жонхуу болгож байдаг ийм бүлэглэлүүд нь асуудлыг шийдвэрлээд яваад байдаг юм бэ? Энэ бол байнга л миний асуудаг асуулт. Энийг асуусныхаа төлөө ч тэр "эсэргүү" гэдэг нэрийг зүүгээд явж байгаа байх л даа.
-Танай намыг лидергүйтлийн гэх том зовлонд нэрвэгдчихлээ гэж олон нийт үзэж байгаа. Үнэхээр 200-аад мянган гишүүнтэй, бараг 100 жилийн түүхтэй ийм нам насаараа хувийн амжилтынхаа төлөө явсан нэг бөхөөс өөр дэвшүүлэх хүнгүй болчихлоо гэж үү?
-Манай нам 240 мянган гишүүнтэй л дээ.
-Өө, 240 мянга болчихсон юм уу?
-Бололгүй дээ. Манай гишүүдийн тоог дарах гээд л үзээд байдаг юм, зарим нь.
-Таны аав Л.Энэбиш энэ намын маш том лидер байсан. Та ч хар багаасаа энэ намын амьдралд орсон хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л дэвшээсэй гэж хүсч байсан хүн бий юу?
-Нам өөрөө дотроо ярилцаж, тунгааж, шүүлтүүрээр оруулж шийдвэрээ гаргадаг тэр чадамжаа алдчихсанд л хамаг учир байна. Ерөөсөө дотроо юмаа ярьж чадахгүй байна шүү дээ. Хэнийгээ нэр дэвшүүлэх юм. Хэн бидний итгэлийг дааж чадах юм.
Хэнийгээ энэ ард түмний төлөө зүтгүүлэхээр илгээх юм. Бид энэ сэдвээрээ ерөөсөө ярилцаж чадаагүй. Худлаа л ард түмнээсээ асууж байна гээд яваад байсан. Манай намд улс орондоо танигдсан зөндөө лидер байна.
Тэгж яривал өнөөдөр ард түмэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гуай нарыг аргагүй л төрийн зүтгэлтнүүд юм даа гэж ярьж байгаа шүү. Б.Бат-Эрдэнэ гуай гэж хэн ч ярихгүй байна шүү. Энэ төрийн нуруу нь болон зүтгэж ирсэн улсууд шүү дээ. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн амьдрал нь байна.
Тэр түүхийг зүгээр нэг ийм шийдвэрээр гишгэж болдог юм уу. Би мэдэхгүй байна, үнэндээ. Парламентын гишүүнийхээ хувьд ч Бат-Эрдэнийг яаж энэ улсуудтай жиших юм бэ. Ц.Нямдорж шиг лидертэй жишиж болох уу? Тийм бололцоо байна уу? Та өөрөө улс төрийн сэтгүүлч хүн хэл л дээ. Мэдэж л байгаа шүү дээ.
Манай гишүүд бүгд л ярьж байгаа. Одоо тэгээд яая гэхэв гээд л явцгааж байгаа байх. Би намынхаа даргыг л нэр дэвших ёстой гэж үзэж байсан. Энэ бол тогтсон ёс горим шүү дээ. Тийм учраас Ө.Энхтүвшин дарга дэвших ёстой байсан. Намын даргыг нэр дэвшээгүйд би харамсаж байна.
-Танай нам дотор хариуцлага тооцдог систем хэр ажилладаг вэ?
-2003 оноос хойш хариуцлага тооцохоо байчихсан юм. 2003, 2004 оноос энэ намын дотоод хяналт гэдэг юм байхгүй болсон. Ажлаа дүгнэдэг, тайлангаа тавьдаг тогтолцоо байхгүй болсон.
-Орон нутгийн сонгуульд гэхэд танай нам амжилтгүй оролцсон. Энэ сонгуулийг удирдсан хүмүүстэй яагаад хариуцлага тооцоогүй вэ?
-Байхгүй. Одоо цаашаа ч байхгүй. Хурлаар шийддэг номтой. Хурлаар шийдье гэхээр нөгөө л нэг ирдэг, хайрцаглагддаг хүмүүс нь ирээд хаадаг. Тийм болохоор энийг өөр л аргаар өөрчлөх цаг нь болчихсон юм шиг байгаа юм. Намынхаа хүмүүстэй яриад л байгаа. Юу болох юм бүү мэд.
-Би танд нэг зүйлийн тухай асуулт тавих гэсэн юм. Энэ асуултаараа би нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулах санаа өвөрлөөгүй гэдгийг та ойлгоорой. Би таны аавын хэвлэл мэдээлэл хариуцсан хувийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд нэлээн сайн мэддэг. Б.Бат-Эрдэнэ аваргатай холбоотой олон түүх дурсамж ярьдаг байсан санагдах юм?
-Зөндөө бий.
-Уг нь тийм. Гэхдээ сурталчилгааныхаа сонин дээр аймгуудтай яаж холбогдсон түүхээ бичиж л дээ. Манай нутагтай зөвхөн олимпийн аваргыг хүүхэд байхад ивээлдээ авснаар учирсан гэж өгүүлжээ. Тэгээд жаахан хачин санагдаад болдоггүй.
-Энэ хоёр хүний харилцааны тухай би мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ гэж би бас асуумаар л байна. За, яахав. Лхамсүрэнгийн Энэбиш гэдэг тэр хүнийг мартаж гэхэд самбо гэдэг бөхийн спортоо яах юм бол. Самбо гэдэг спортыг нь энэ хүнээс асуух хэрэгтэй байхгүй юу.
Өнөөдөр наадмын тэдэн удаагийн түрүү л гэж яриад яваа болохоос олон улсын дэвжээ гээд ярих юм бол самбо бөхийн спортыг л яримаар юм. Гэвч яагаад тэр спортыг энэ хүн ярихгүй байгаа юм бол гэдэг л сонин санагдаад байгаа юм.
Би өөрөө яг энэ самбо бөхийн Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний хувьд самбогийн тамирчин байсан гэдэг утгаар нь энэ хүнийг дэмжье гэтэл хөдөлж өгөхгүй байна ш дээ.
-Самбогийнхон нь жаахан харсан бололтой байсан?
-Харин тэднийгээ огт ярихгүй болохоор нөгөөдүүл нь гайхаад байна шүү дээ. Цөмөөрөө яах вэ гээд над руу зөндөө ярьсан, ирсэн. Тэгье, цөмөөрөө Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжих ёстой байлгүй яахав гээд хоёр ч хандлаа. Хариу байхгүй. Энэ материалууд дээр нь харлаа гарч ирэхгүй юм.
Тэгэхээр одоо яах ёстойгоо мэдэхгүй л сууж байна. Бидний дуу хоолой бол хэрэггүй юм байгаа биз дээ. Энэ спортоор яваагүй юм шиг, энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцаж аваачиж наах гээд ч яах юм билээ.
Өнөөдрийг хүртэл энэ бөхийн холбоог ааваас маань хойш С.Төмөр-Очир гуай авч явж байгаад, дараа нь залгуулаад би хүлээж аваад ажиллаж байна. Ордон дотор анх уулзаад би энэ холбоог авах гэж байна гэж нэг ярьсан. "Аа, тийм үү. Чи авсан нь зөв өө" гэж хэлсэн. "Авчихпаа" гээд ахиад нэг ярьсан. "Аан, авчихав уу" гэсэн.
Энэнээс цааш яриа байдаггүй. Цаагуураа дэмждэггүй. Гэтэл Х.Баттулга сайдыг хар. Хичнээн жүдо бөхийн төлөө явж байгаа мөртлөө давхар сургууль дээрээ самбогийн хүүхдүүдийг аваад л явж байна. Энэ бол сэтгэл зүрхний л асуудал. Хэн нь ямар хүн бэ гэдгийн л илрэл,
-Л.Энэбиш дарга маань тэмцээнд авч явж байснаа, залуухан хүүхэдтэй хэрхэн яаж учирч туслаж дэмжиж явснаа их л ярьдаг байсан.
-Тэр Л.Энэбиш гэдэг хүнд хөөрхий Монголынхоо хэдэн сайхан залууг дэмжээд явж байна даа гээд зүтгэж байх өөрт нь сайхан байдаг байсан юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь юу бодож явдаг байсан нь бүү мэд шүү дээ. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй л дээ.
Тэр хүмүүс өөр шиг нь тэр чин сэтгэлээр биш өөр зорилгоор наалдаж явсан юм болов уу даа. Тийм ч болоод тэр түүхээ дурсамж болгож ч ярихгүй, нууж хааж яваа юм болов уу. Хүний чанарын л асуудал шүүдээ. 1997 оны оны цагаан cap байх аа. Нам нь ялагдчихаад л байж байсан юм даг.
Би байж байсан. Аварга ер нь жил болгон ирж золгодог л юм байна л даа. Тэр жил цонхоор харж байснаа "Алив малгай аваад аль. Б.Бат-Эрдэнэ ирж байна" гэсэн. "Аан, тийм үү" гээд малгайг нь аваад өгсөн. Манай байрны цонхоор угаасаа харагдана л даа. Гадаа ирээд л зогссон.
Орж ирдэггүй. Манай хажуу орцонд Д.Бямбасүрэн гуайнх байдаг байсан. Тэр үед чинь АН ялчихсан. Бодвол Бямбасүрэн гуайд л золгосон байх л даа. Хараад байсан орж ирдэггүй. Г.Эрдэнэбат гавъяат, Ц.Түвшинтөгс, Б.Бат-Эрдэнэ гурав гараад л машиндаа суугаад явчихсан, Тэр өдөр аав маань хүнтэй золгоогүй.
Малгайгаа авч тавьчихаад л дуугүй болчихсон. Ийм юмнуудыг хүн мартаж болдоггүй юм аа. Мартах ч ёсгүй. Миний хувьд нам маань юу гэх бол гэх нь сонин биш байна. Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй.
Энэ бол миний л эцгийнхээ дэргэдээс харж, мэдэрч, таньсан түүх байхгүй юу. Тэгэхээр хүмүүс хүнийхээ хувьд ямар хүн төрийн тэргүүн байх ёстой вэ гэдгийг л сайн бодох ёстой юм даа.
-Сүүлд УИХ-ын дарга болсных нь дараа бүгдээрээ л ирдэг болчихсон байсан. Харин оршуулганд аварга ирээгүйг санадаг юм.
-Хүн гэдэг амьтны чанар ямар үед яаж гарч ирдгийг би хар багаасаа мэднэ. Улс төрд зан араншин нь ямар ч байж болно. Гагцхүү энэ зүрхээрээ, дотоод хүнээрээ жинхэнэ "хүн" мөн үү, биш үү гэдгээр л хэмжиж баймаар байгаа юм даа манай ард түмэн.
-Өнөөдөр Булганы хоёр хүн өөд өөдөөсөө хараад ярилцаад сууж байна. Өглөөнөөс хойш сэтгүүлчид утасдлаа. Танай гишүүн Ё.Отгонбаярын нэр холбогдсон дааж давшгүй их мөнгөний асуудал дэгдлээ. Юу бодож байна, ийм хэрэг үнэхээр байгаа юм уу гэсэн асуултууд ээрч байна л даа. Танд энэ талаар авсан мэдээлэл байна уу?
-Би ямар ч мэдээлэл алга. Сайтуудаас л харлаа. Их олон жил л тэгжээ, тийм юманд орооцолдсон байж болзошгүй гээд бичээд байсан шүү дээ. Шалгаад л энийг нэг тийш нь болгочих хэрэгтэй. Сүүлдээ бүр нам дотор "Аан, тэр Мөнх-Очир зохион байгуулаад байгаа юм гэнэ лээ" гэж хүртэл ярьдаг болсон.
Надад ер нь ямар хамаа байх вэ дээ. Хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу надад хамаагүй шүү дээ. Намайг сонгуулийн өмнө Ё.Отгонбаярыг ямар нэг асуудалд холбогдсон мэтээр мэдээлэл тарааж, зохион байгуулж байна гэж нам дотор хэлж ярьж явсан л байсан.
Би үнэхээр гайхдаг. Тийм гүтгэлэгт өртөж байсан хүн болохоор шалгуулаад, хурдхан холбогдолгүйгээ тогтоолгочихоосой гэж бодож байна. Ё.Отгонбаярт өөрт нь ч төвөгтэй байгаа шүү дээ. Байнга л араас нь ийм юм дагаж байх. Намайг бас гольфын талбай гэж нэг юмтай холбоод л баахан явсан.
Бичээд л, яриад л байсан. Олон жил би ингэж сэрдүүлж явсан. АТГ, цагдаа нь хоёр удаа шалгаад үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон. Ийм юманд хардуулж сэрдүүлээд явах хүнд өөрт нь ямар хэцүү байдгийг би биеэрээ амссан учраас л шалгуулаад л ард нь гарах хэрэгтэй гэж хэлж байгаа юм шүү дээ.
Бас мушгиад явчих вий дээ. Манай Булганыхан ч бас будлиулна шүү. Нөгөө Э.Мөнх-Очир чинь Ё.Отгонбаярыг мөнгө авсан гэж гэнээ гээд явчих вий. (инээв) Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэчихээд тэрийгээ өчнөөн жил яриад бичээд л байдаг. Тэгээд холбогдолгүй нь тогтоохоор эргэж нэр хүндийг нь цагаатгаж нэг үг цацдаггүй.
Би үнэхээр биеэрээ амссан учраас л бушуухан нэг тийш нь болгоод, шалгуулаад, нотлуулаад явчих нь өөрт ядаж амар гэдгийг л хэлэх гээд байна. Нотлуулчихаад эргээд сонгогчдодоо нүүр бардам тайлбар хийх хэрэгтэй.
Сэтгүүлч Б.Ганчимэг
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
Сэтгэгдэл0
UHNAAGIIN HURELSUKHEES UHAMSARYN SHANAA AVDAG GEHEER L ..BUR INEED HUREED BAIDAG YUM.BAAHAN GAZAR ZARJ BAYAJSAN ..SHALGUULAACH ! ! ! YUNY LUNDEE ,NYAMKA VE ? TER BAASNUUDYG HEN TOODOG YUM BE ?
Aaviig ni gomdooson hund l yum sanaj yavdag zaluu bainashdee. Oor enend medeh yum alga.
Baterdene bol tsagdaa zodoj bsan hun shuu. Ulaan gerleer garchaad tsagdaa n baterdene gedgiin medeegui zogsoosonos bolood avarga buh baterdeneeer boolgon margaash n halagdaj blaaaa. .... Iim l avarga buh doo.
Ugaasaa Bat-Erdenii ene zang bohiin ertonts medneshdee !? Unen hunshgui zantai hundee zaluu bohoor hoolond daalgahdaa jigteihen tanil suid maid baisnaa tcadah tusmaa duu n tsoorsoor yarch bna hemeen garch yvdag Margaash n hajuugaar n ogthonch tanihgui hun shig shirev tatan ongordog ene bol bohchuudiin Bat-Erdenii tuhai yridaggui mortloo meddeg
ТЭНЭГИЙН ДУУГҮЙ НЬ СҮРТЭЙ, АВАРГА МИНЬ ОЛОН ЮМ ЯРЬЖ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭЛГҮЙГЭЭР НЭР ЦЭВЭР ДЭЭРЭЭ СОНГУУЛЫГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ. БИ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ТИЙМ Ч ДУРТАЙ БИШ. ГЭХДЭЭ АВАРГА ТАНЫ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН МУНХАГЛАЛ, ӨӨРИЙН ӨЧҮҮХЭН БИЕЭ ДЭНДҮҮ ҮНЭЛСЭН ТЭНЭГЛЭЛИЙГ ХАРААД БУХИМДАЖ БАЙГАА БОЛХООР ЭЛБЭГДОРЖИД САНАЛАА ӨГНӨ. ТЭР ЯДАЖ Л АВИЛГТАЙ ТЭМЦЭЖ ТАНАЙ НАМЫН ГОЛДУУ ТӨРД ШУРГАЛСАН ХУВАЛЗНУУДЫГ ОЛОНД ИЛ ГАРГАХ АЖИЛАА ҮРГЭЛЖИЛҮҮЛНЭ. ХАРИН ТА ХАМГИЙН БОХИР ГЭГДДЭГ БӨХИЙН ЕРТӨНЦИЙН НАЙРАА, АВИЛГА, ХОР, ХУТГУУР, БҮЛЭГ РЕКЕТ ДЭЭРЭМЧИД ГЭЭД ЦААШ ҮРГЭЛЖЛЭХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ЗҮЙЛҮҮДИЙН ЭСРЭГ БОДИТОЙ ЮУ ХИЙЖ ЧАДСАН ЮМ БЭ? ГАНЦ Ч ҮГ ДУУГАРААГҮЙ ШҮҮ ДЭЭ. СҮХБАТ АВАРГА Л НАЙРААГ УСТГАХ ТАЛААР ХООЛОЙГОО СӨӨТӨЛ ЯРЬСАН. АВАРГА МИНЬ ӨӨРӨӨСӨӨ ИЧИЖ АМЬДАР. ХЭЛБЭР АГУУЛГА 2 ЧИНЬ ХООРОНДОО ТОХИРОХГҮЙ БАЙНА. МОНГОЛ УЛС ХҮЧНИЙ БИШ УХААНЫ УЛС БАЙХ ЁСТОЙ. БИЕИЙН ХҮЧЭЭР ГАНЦЫГ, БИЛЭГ УХААНААР ОЛНЫГ ГЭДЭГ ДЭЭ. БАС НОЁНЫ БӨХ БАЙДАГ БОЛХООС НОЁН БӨХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ. БАЙХ АВААС ЭНЭ НЬ ТИЙМ Ч САЙНЫ ЁР БИШ. УЛС ОРОН СЭХЭЛ АВАХГҮЙ БҮРЭН ДАМПУУРСАНЫ ШИНЖ ТЭМДЭГ.
МӨНХОЧИР ХYН ЧАНАР САЙТАЙ ДАЖГYЙ ЗАЛУУ БАЙНА ЛЭЭ ЖИНХЭНЭ МУЖИК
Ene zaluugiin chini gaigui mujik gej bodoj baisan chini Baahan Hos Honzon Ovortolson, Ochuuhen setgedeg Uls torchdiin neg gej estoi bodsongui...iimdee mongolchuud bid oodolohgui baigaa um Shuu dee, udam damjisan honzon
Baterdene haramch hun muutai.Uuriig ni uls turd oruulj shahaanii luivar hiih bolomj olgoson Enhbayariig barigdah deeree tulj duudahad ni utsaa taslan alga bolson "tsever Mongol". Enebish guai deer jil bolgon ochij zolgodog baisnaa Ardchilsan nam yalsan 97 onii tsagaan saraar nuuren deer ni il magtan duulhaasaa ichdeggui,zadgai mungiig ni tuucgh nereer Mongolchuudad aldarshsan Erdenebat duuchintaigaa irj gadna ni buugaad hursh ni baisan Byambasuren guyai deer orj zolgochihood garaad yavchihna gedeg ter hunii mun chanar."Hentiin tsever Mongolchuud" busad olon bohir Mongolchuudaas uur dotortoi gedeg ni unen.Neg ni ichihguui magtan duulj nuguu ni ichihgui sonsoj suudag.Doligonoj guij baisnaa yadranguut Arvin shig nuur buruuldag.Munhochiriig "tsever Mongolchuud"us sanasan,hun muulsan gej bichjee.Argagui belegdliin diplomiin goluudiin tarhinii hemjee yum daa.Us sanasandaa bish ene ni hun chanariin ilerhiilel baisan uchraas humuust yarij "Gunduugui hunii" bohiriig ilchlene gedeg harin ch er zorigiin hereg.Huniig gomdooh olon yaz.Adgiin muuhaigaar heniig ch gomdooson hen ch urgelj sanaj yavdag ni ertuntsiin jam.
Ene jinkhen Tugjil tsarailsan nokhor b.a daa.Odoo iim balai gomdloo yarij gonshignokh tsag ni bish l baimaar yum.Chaavaas namiin udardakh alban tushaaltan gej baigaa..Estoi khelwkh ug alga.Yuun Lundaa.Nyamka.ted nariig chini ard tumen khuleej avakhgui 1,5/ sanal ogno..
Б.Ганчимэг ээ Та одоо Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн эсрэг хангалттай "дуугарлаа" , энэ нь ч Таны эрх Одоо шоронгийн хаалга татахдаа тулаад байгаа земляк-нутгийн хүн Ё.Отгонбаяраас нэг ярилцлага аваач Айгаад чадахгүй дээ Та , өнгөтэй мөнгөтэй хүнд л үйлчилдэг үнэн совестгүй хүн дээ ТА
Ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу, том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг тиймэрхүү л хүүхдүүд бөх болдог.
Энэ сонгуулийн сурталчилгаа нь хурдан дуусаасай... Гэрт, гадаа хаа явсан газар ТЭНЭГ, МАНГАР ЦАРАЙ нүдэнд тороод ЭВ ХАВ МУУТАЙ, ПҮЛ ПАЛ яриа чихэнд сонсогдоод дотор муухай оргих юм... Жилдээ ганц удаа наадмаар хальт, мулт хараад өнгөрдөг байсан дүрийг өдөр бүр харах чинь ЖИНХЭНЭ ТАМ юм... Энэ нэг юмнаас болоод зурагтаа асаахаас хүртэл халширдаг болчихлоо
ikhe hyrald ene metiin hyyhed sig nobsnyyd ikhe hyrald baisaar l baih yum daa!neg namiinh baij yamar hyzdag geleg be?ene chini!!!!bitgii ataarhzgaa!!!Nyamdorjiig erenhiilegchid ner debsyyleh gesen hyyr bna l daa!!!tanai Nyamdorjiig altaar byreed togosiin edeer goyoson erenhiilegch hezeech bolj chadahgyi etlej yhne!!!byy gorid!!!!!mal aa!!!!chi ikhe hyrald baigaagaan ikhe yum gej bod!!!chinii derged bitgii hel Mongoloiin ard tymend hyndlegdeed irsen abraga!!!!nyamdorj ta hoyoroos arai l deer baih bolob yy daa!!!!
туул голийн яг голдирого дотор голфийн талбайн зөвшөөрөл хууль бусаар олгосон жинхэн дайсний цэрэг дээ. голфийн талбай монголд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй барьж байгуулж болно гэхдээ энүүншиг уух усаараа тоголдог тэнэг монгол байхгүй дээ.
Hoer taarsan taar shuudai humuusiig itgene gej bodoo yu zailaa
Harin zaluu hun shug l sanah ym arai l bishee aaviinhaa neriig ideed yvaad baigaa ym bish bizdee
Аав нь лут хун байсан юм,хуугий нь сайн мэдэхгуй,УИХ-д байсныг нь харж байсан ,харин ярилцлагыг нь уншвал унэхээр зев юмыг зев ,буруу юмыг буруу гээд л хэлчихдэг хун байна,тэгэхэд зарим баагийнууд шав шалдан аваргыг хувцастай байна гээд л зутгэнэ шуу
Yag tiim ! Odoo tsagt uneniig uneneer n helchihdeg hun bas baidag l yum baina . Aavn ch gesen eronhii noyon nuruu ih saitai hun baisan yum shuu ! Herev zuurdaar ongoroogui baisan bol Enhbayar bolon tuunii toiron hureelegchid MAN-iig ingej avilgachidiin uur uurhai bolgoj chadahgui baih baisan !
munhochir manai nutgiin huuhed engiin gudes yariatai yostoi l heleh gesenee heldeg hovorhon shudraga setgelgee bnadaa ene nam dotor iim hun togtohod hestuu dee neeren deer ued baterdene tuvshintogs erdenebat 3 stagaan saraar hamt hesejyavaa dur zurag hen buhend l haragddag bj bilee os honzon geh yum alga stagaan saraar orj ireegui uneheer baga yum shig bolovch sonsohod dotor evguirch bna ter unen saihan hun bj bilee
orchin uyeiin bohchuud yag l iim humuus shuu dee, ter ursgalig gargaj irsen hun ni ch bat-erdene mon.
Ямарч улстөрч хүний шинжгүй тэнэг бацаан байна даа. Эцгийнхээ нэрийг хэдэн удаа худалдаж идхэвдээ чааваас.
Энэ сонгуулийн сурталчилгаа нь хурдан дуусаасай... Гэрт, гадаа хаа явсан газар ТЭНЭГ, МАНГАР ЦАРАЙ нүдэнд тороод ЭВ ХАВ МУУТАЙ, ПҮЛ ПАЛ яриа чихэнд сонсогдоод дотор муухай оргих юм... Жилдээ ганц удаа наадмаар хальт, мулт хараад өнгөрдөг байсан дүрийг өдөр бүр харах чинь ЖИНХЭНЭ ТАМ юм... Энэ нэг юмнаас болоод зурагтаа асаахаас хүртэл халширдаг болчихлоо
Etseg chini tsever khun baigaagui shuu duu mini.ene kheel khakhuul gedeg chini tanai aaviig khotiin zakhirgaand bair khuviarladag baikh ued delgersen .bid khuuzzuul medelgui dee. Chi ovilogogui, sagsuu, bolovsrol muutai negen bololtoi.
Bitgii demii yri ter ued odoogiinh shig avilaga baigaagui sain sanasan hun gants idesh l ogdog baisan biz
soliorson huuchin hun bna daa ter ued avraga avilgach er n bgaagui ter hun uneheer haramsmaar saihan hun bj bilee dahin dursay daa
Ene zaluugn yariltslaga jinhene Nuuj haasan yumgyi saihan bolj, Hun onoodrn bolj baigaag haraad l bodsonoo unenee l yarisan baina.. Baagii avraga ug n Mongol yosoo bodood Tanij meddeg Hun n baisan yum Bol Orood zolgood yavahgyi dee.. Medeej henii ch huu ingej gomdoh bodoh erhtei bas yostoi baidag bichigdeegyi Mongol yos yum Ldaa.. Gevch yariltslaga n baagii avraga -t durgyidee albaar ingej yarisan gej bodhoorgyi baina shu dee..Ene yariltslaga Bol neg taliin zovhon hunii setgel zutgel baival gesen setgeln bodol davamgailsan yamarch hund baidag l asuudalg engiin saihan yarisan baina.. demjij bainaa taniig.. Ene hunii aaviig Mongol tumen meddeg bilee.. baagii avraga Mongol tumen dee hundlegdsen saihan Mongol er Hun monuu gevel mon. gehdee eronhiilogchn songuulid ner devshhsen baigaa n yostoi l shal oor Hun boloh gesen ev duugyi yaria ntr geed hund shuud noloolj sanal avahd hetsuu l ba lee. Ter talk show orj baihdaa setguul zaluugn zugeer l asuusan ta saihan deveed uzuuleech gehed, tatgalzaj gangnam style ntr gej tenegtej baisan n olon hund taalagdaagyi n ene hunii yariltslaga -n sedevtei tun adilhan Sanagdaj sanal avah setgel zyid noloolj chadaagyi..
Ene bol yridag l yria hench baisan hun aavtain iimerhuu zan gargasan bol heldegl ug ! Ern hun hun chanartai baih heregtei Bat-Erdeniin ene zang bol bohiin hureeniihen bugd mednee !
уянга гишүүн НИЙТЛЭЛ дээрээ энхбаярыг энэбиш гуайг хортой архи өгөөд пад хийсэн гэсэн утга тай юм бичсэн байсан юм ЭНЭ ОРТОЙ БАЙХ мөнхочир энэ талаар ярих хэрэгтэй шүү
ЭНХТҮВИН НЭР ДЭВШСЭН БОЛ ЭНХБАЯР ДЭМЖИХ БАЙСАН ЮМ ЭНИЙГ ЭНЭ БАЦААН НОТОЛЖ БАЙНА АРДЫН НАМ БУЛШ БОЛЖЭЭ
tenegt
"Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй" гэнээ энэ одоо. Энэ үгийг хэлж байгаа хүн Монголын Их Хурлын Гишүүн байсан гэхэд итгэхгүй л байна. Бага насны дурсамжтайгаа зууралдсан жаахан хүүхэд юм биш үү
Chi harin bitgii dongos Monhk-Ochir bol oortei n hun ingej haritcsan bol yrihch ugui hun etseg ehee bol heneesch iluu oilgodog Tegeedch ene hun bas Mongol ulsaa bodson baina !
teneg garaa ikh hurlin gishuun tegeed dursamjgui yavdag yum umangar
Ха ха МАН-ын гарууд үхэхнээ.Махан толгой Бат-Эрдэнийн үнэн төрхийг л хэлсэн байна.
Ха ха МАН-ын гарууд үхэхнээ.Махан толгой Бат-Эрдэнийн үнэн төрхийг л хэлсэн байна.
Ха ха МАН-ын гарууд үхэхнээ.Махан толгой Бат-Эрдэнийн үнэн төрхийг л хэлсэн байна.
Ха ха МАН-ын гарууд үхэхнээ.Махан толгой Бат-Эрдэнийн үнэн төрхийг л хэлсэн байна.
Аа мэдэхгүй Монголын сэхээтнүүдээ бид арай махан тогойтой бөхөөр улсаа удирдуулах болоогүй баймаарсан.
EE huuuuuuuuuureeeee. Chi seheetnee hatdaa. Naad bukhuusuu hed dahin dor baij
Аа мэдэхгүй Монголын сэхээтнүүдээ бид арай махан тогойтой бөхөөр улсаа удирдуулах болоогүй баймаарсан.
yag unen, Mongoluls tegj ch dooshoo orhgui bhaa
МАН-ын хэдэн нөхөд Бат-Эрдэнийг ялчихвал манай монголчууд чинь ийм л тэнэг хүмүүс шүүдээ энийг нь бид хэд мэдээд дэвшүүлсэн юм. Одоо тэр авилга чинь молиго болж таарна. Тэгээдл бид хэд чинь намтайгаа хамт аврагдах нь тэрдээ гээд дэвхцэж алга нижигнүүлж таарна даа.
mangar huligaan batsaa chi boli doo
Chi yu geed bgaa yum be !? Ene hun oortein ingesen tegsen geegui !? Neereel Enebish guain ued Mongoliin sambo delhiid noyolj Orosuudiin zurhiig uhuulj yvsan ym shuu ! Tegeedch hairtai etsegiig n golgui gomdooj yvsan olhiogui huniig huu n yahleeree hudlaa demjeed yvah estoi gej !? Harinch torson etsegtee hairtai bogood unench sain huu bna .
Yun Sambo ve. Teriig chini delkhii meddegui l baihgui yu.
zarim comentiin baingiin heruul hiigchid sheec n dusaj bna daa uhehnee unen ug sonsoj chadahgui tarih stever humuus ...
Аливаа зүйлд сэтгэлийн хөдлөл гаргалгүй бодит байдалд дүгнэлт хийдэг хүмүүсийн хувьд энэ удаагийн сонгуульд Элбэгдорж ялалт байгуулах нь тодорхой шүүдээ. Энэ бол Бат-Эрдэнэд хүмүүс дургүйдээ ч биш. Төрийн тэргүүнээ сонгоход хүмүүс чинь бас сүр сар хөдлөхгүй шүүдээ. Чингис хааны хэлсэн үг гэж нэг ийм үг байдаг юм."Тэрчилэн ноёд, түшмэд, байлдагч, жич, хөтөч, зарц хүртэл тус тусын тушаалыг гүйцэтгэн чадах аваас мөнх тэнгэрийн хүчин дор их үйлс бүтэх ажгуу" гэж. Ер чаддаг чадаг юмаа л дор бүрнээ сайн хийдэг байвал улсын хөгжил зүг чигтээ орох бусуу? Одоодондоо даанч нийт түмэн олныг хойноосоо дагуулж, хувийн ашиг сонирхлыг огоорон мартаж, улс орноо гэж ухаан бодлоо зориулах үндэсний лидер алга.
enebish gyaig alsan alyyrcnin enkhbayar gedgiig jiriin heg mongol emegtei bi cn batalj cnadana.
byydchihmaar nobs yy?Mongold iim ybaigyi hylgaichyyd yasan ikhe boloo be?songyyli bolj dyysaagyi baihad hyniig muulaad baih yum hereb garaad irbel hyzah ni l dee!!!oboo gelegnyyd bna?hol yabj hyzazgaa!!!ta nariin bichsen bichyylsen hogiin sabiig chini hench tooj sinslehgyi ter dyndaa songyylid erseldej byi hyn ch olj sonsohgyi ee!!!yygeer harluulah gebel Mongoliin ard tymen harin ch neg dyrgyizeh baih syy!!!!hedhen hynii ataarhal jeteenees bolj songyyli boldoggyi yum oilgozgoo!!!!soliotyydaa!!!!!Mongold bolj baigaa yum negch ygyi getel neg negnee hemlej amidrah aransintai zabsargyi yesen har nygeldee jibsen bna daa!!!!!ylaan syhainyyd aa!!!!abragaan demjij bna!!!!hol yabj hyzazgaa!!!!
аварга хүн чанарын үзүүлэлтээ энэ амьдралын турш ахиулсан бол гараад ирчих байх, даанч үгүй тул гарахгүй л болов уу даа.
setguulch ene 2 uneniig l yariltssan bna sh dee.byalduuch xuniig aaviig ni gomdooj baisaniig xuu ni xajuud ni malgaig ni avch ogood xarj l baisan bna.ix xurliin darga bolson yed ni irj zolgood l uxexed ni ireegui geed l.... xunii mon chanar ene yed l xaragdana.xen ch baisan yum bodnoo doo.bi ch gesen eejiigee aldsanii daraa tsagaan sar bolohod shuudai buuz shuudai banshaa xiigeed l beleg selt yag xuuchin eejiigee amid baihad avdag zuiliig ni abaad l ... getel irdeg xumuusiin 30 % irj bilee. xun yum boddog l yum bilee.tegeed xavar ni nuusen dee aaviigaa xeden malaa oboljoogoo avaad... xot baraadaj bilee.monkhochiriig bol demjij bna .xunii muutai ni bish xun chanartai tushigtei ax nar bolon naizuudiig songoj exner xuuxdee ax duusee xairlan xamgaalj xundelj yavaarai . zaluu uls bid negniigee demjihgui bol oor xen demjih ve
odoo boliochee
mukh-ochiroo chi hun myy helekh yakh ve. ene hun zolgoogui l yum bgaa biz. harin chi uuruu aaviigaa bayr jargaltai bailgaj neriin buten nud aniylsan uu. uuruu aaviigaa hairlaaguigee yagaad olj harakhgui bnaa.
ene hudlaa medeh hun amid bgaa
Өөд өолсон хүнийг муулах нь хаашаа юм. Гэхдээ газрын наймааг анх бий болгосон хүн нь Энэбиш агсан гэдэг вм билээ.
ydaj demjidgui yumaa gehed amaa tataj yw malaa awragaa demjinee
Ерөнхийлөгч хүний хамгийн чухал чанар юу байх ёстой вэ. Сайн ярих уу. Сайн бодож сэтгэхүү. Бат-Эрдэнэ бодож сэтгэхдээ лав л Элбэгдоржоос дор биш гэдгийг бүх хүин мэднэ.
ЁСТОЙ Л ДАЛАЙД ДУСААЛЫН ТӨДИЙ НЭМЭР ГЭГЧЭЭР МАН-ЫХАН НЭР ДЭВШИГЧЭЭ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР ДООШ ЧАНГААХЫН ТУЛД БУРХАН БОЛООЧ ААВЫНХАА НЭРИЙГ ХҮРТЭЛ ДУУДАЖ ТАЛИЙГААЧИЙН ТОЛГОЙГ ӨНДӨЛЗҮҮЛЭХЭЭСЭЭ БУЦДАГГҮЙ БАЙНА ШҮҮ.ХҮН ГЭДЭГ АМЬТАН МӨНЧ ХАЧИН БОЛОЖ ДЭЭ.
saihan shudarga ugtei zaluu shuu. Zorig zurhtei iim zaluusaa deesh n gargahgui MAN iig gaihdag
Shaa shaa. Tolgoi muutai mangar pazaan turked surguuliasaa Huugduj irsen. Tend baihdaa arhi uuna ohiduudiig Huchinddeg doodohdoo tolgoigoo meduulsen alia Huuhed baisan. Hezee ingeed ih hurald orood soliorood yabaad bainaa. Naadahaa shalgaajee. Tsagdaa tagnuuliihan Shalgahad buruutah yum baihgui naadahaa.
ene hurelsukh pizda bichij dee bodvol
Сайн байна уу, Мөнх-Очироо? Дүү минь, чамайг таньж мэдэхгүй ч, ярилцлагуудыг уншиж дуул байсан. "Хүн төрх" гайгүйтай санагддаг.
"дуул байсан"-дуулж байсан.
ene neg nudend huiten balmad t1 yumiig yah gej tavidag yum ve MAN namiihnii niitleg dur turh idej hanadaggui heden oligarhi ue damjsan erh medel, ene metiin huvalz hulgaichuudaas salj baijl mongol hugjinu shuu Elbegdorjiig demjij bn iimerhuu hulgaichuudaas salahad tuslah gants zam AN bn
sain aaviin neriig 3 hudalj idej baigaa zaluu daa uunees eer heleh ug alga daa
Munkh ochiriig huuhed bhiin medne l dee. tehdee aav ni sain hun um chini huu ni sain blguidee. Harin ene yariltslagiin uchriig er oilgosongui. Nutag usaaraa taltsarhaad huuhed bhdaa tursun gomdloo tailj namaasaa Er d ner devshsen huniig eserguutsej uuriinhuu namiin muu muuhaig olon niited ilchilj bgaamuu. Shudarga bhad uchir bii. Nam dotroo jaal uzeltsehgui yasiim dee. Iim um bol namd yund orsiimdee??? ih hurliin gishuun boloh gej l bh daa.
Ganchimeg gej mungunuus eer yum bodohoo baisan yum bilee Bat-Erdeniig shantaajilj mungu nehehed tsaadah ni uguugui yum gesen tegeed iimerhuu yariltslaga hiigeed baigaa yum
Ene Ganchimeg geech sain hunii neriig barij ner devshigchiig yanz bureer chimheh gej ih charmaij bh shig. Er ni l huviin handlsgaar hiigdsen yariltslaga shig sanagdlaa. yaltai ni bilee ene uls turiig hn
aav ni hor nairuulj horondoo hordson l hun shdee hor nairuulagch ter huntei zolgood heregui gej bodson yum baigaa biz
Сайр шандын усыг шавхаж яахан бархав Сайн хүний үрийг муулж яахан бархав гэдэг үгийг санаж яв Мөнх-очир, Ганчимиг хоёроо.
hen sain hunii ur bolchihvoo baagii yu harin tand ene ugiig erguulen helmeer bna bur zoriulae
Ene zaluu Orhon-Govi gej tusliig Turkuudeer hiilgeh gej huutsulduud buteegui ih buhimddag baisan. Ter tusul ni Orhon golyn usyg hooloigoor Oyu-Tolgoi ruu zuuh tusul. Herlen-Goviig ni Bat-Erdene avarga eserguutseed boliulchihsan. Tegeed avargatai ustei. Ene hun bol uul uurhain kompaniudyn hun. Avarga ted nart ni saadtai. Yadaj urt nertei huuli geed changalsan. Ardyn namyn dotor baidag ter durdaad baigaa Nyamdorj metiin novshnuudyn neg.
Za tiim l bh. neg l sonin huviin us uvurlusun sanaa medregdeed bsiim. tolgoi hagaravch malgai dotroo, gar hugaravch hantsui dotroo bmaar daa minii duu, Uls turuur oroldvol oroldson shig orold. Bitgii iim shal pal umaar zanimaald za huurhun shde.
Яасан цагаа олоогүй ярилцлага вэ? Хэдий өөрт нь таалагдаагүй сонголт байлаа ч намын нарийн бичгийн дарга л юм бол сонгууль дуусаагүй байхад өөрийн намын нэр дэвшигчээ ингэж болж байгаа юм уу? Хүний жудаггүйг гайхаад байх юм. Өөрөө тэгээд жудагтай болж таарч байгаа юм байх даа. Энэ сэтгүүлч эмэгтэй угаасаа он гарснаас хойш Элбэгдоржийг магтах үгээ олж ядан сурталчилж яваа хүн. Зориуд Бат- Эрдэнэ аваргад дүргүй хүмүүсийг дуудаж авчирч ярилцлага хийж байна гэж ойлголоо. Байж байгаад л байр сууриа сольж гүйдэг болоо юу даа "эрхэм элит" сэтгүүлч маань. Уг нь их л хүндэлж, бичсэн нийтлэл болгоныг нь уншдаг юмсан.
end stag oloh olohgui geh yum algaa zuv engiin saihan yarisan bna nariin bichig geed l sain muug nuuj haah yostoi yumuu mash sain bna ene songuul,d hamaagui zolgoson es zolgoson songuulid yunii hamaa bna bitgii aistgaa yaj bodson ch Elbegee garna garah ch yostoi
BATERDENE MONGOLCHUUDAAS ZUVHEN AVDAG,HEZEE CH HEND CH YU CH UGDUGGUI DOTUUR TAMIRTAI TUILIIN HARAMCH HUN.
эрэгтэй хүнд эцэгийг нь доромжилход өөрийг нь доромжилхоос долоон дор санагддаг. Мөнх-очирыг буруу биш байна. Бат-эрдэнэ гуай ёстой л царайгаа харуулсан байна. зүгээр настай хүн гэдэг утгаар нь хүндэтгээд золгож болно ш дээ. энэ Монгол хүн мөн үү
Бат-эрдэнэ гуай ёстой чанараа таниулжээ. зүгээр Монгол хүний ёсоор золгоод гарах нь яадаг байнаа. Энэ хүн цэвэр энэ тэр гээд байдаг, туйлын бохир юм бишүү
Мөнх-очир л хэлсэн болохоос үнэн зүйл ярьж байна. Бат-эрдэнэд ерөнхийлөгч болох сачий ч байхгүй. гадуур олон юм хуцаад яваад байх шиг байна, наад хуцах эрхийг чинь Эбэгийн тусламжтайгаар олсон юм шүү!!!.
ene munhuchur yarih bichih yumaa mun olovoo harin ovoo yum gej bodson shaal durgui hurgechihlee tsaad sanaa ni yu yum oilgomj alga hulduu gar be? gazariinhaa naimaag hiigeed l yavbal baravaa hu
Батэрдэнэ бол жинхэнэ новш шүү дээ... Батэрдэнийг М.Энхболд, Хүрэлсүх, Батболд нар Элбэгдоржийг цаагуураа дэмжих зорилогоор гаргаж ирсэн шүү.