Энэ удаа ардчиллын тухай жаахан ярьцгаая.
Барууны улстөрчид “дэлхийн олон нийт” гэж ярьж байхдаа чухамдаа өөрсдийгөө, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хэлж ярьж байдгийг, “ардчиллын үнэт зүйлүүд” гэгчээрээ халхавчилж гагцхүү өөрсдийнхөө л ашиг сонирхлыг зүтгүүлж байгааг дэлхий дахин одоо тов тодорхой харж байна. Тэд гурав дахь ертөнцийн орнуудад өөрсөддөө алсын ашиг хонжоотой төслүүд хэрэгжүүлэх, хүүтэй зээллэгүүд өгөх зэргээр "хамтран ажиллах"-даа "ардчиллын хэм хэмжээнүүдээ" хамгийн гол үндсэн нөхцлөө болгон тулгаж байдгийг бидний олонх одоо эрхбиш мэддэг болсон байх гэж найдаж байна...
Гэсэн ч хэн нэг нь үнэн хэрэг дээрээ бол Барууны эрх баригчид олон тохиолдолд зарим нэг орнуудад ардчиллын хэм хэмжээнүүдийг мөрдөхгүй байгааг нь харсаар байгаа боловч хайхрахгүй нүдээ аниж байдаг шүү дээ гэж надтай санал нийлэхгүй маргаж болох юм. Тийм ээ, Барууны улстөрчид, үндэстэн дамжсан корпорациуд удам дамжсан хаант засаглалуудтай одоо ч хамтран ажиллаж байгаа ба гэвч хаант засаглалаас өөр ардчиллын хэм хэмжээнүүдээс хол нийгмийн байгуулалтыг энэ дэлхий дээрээс хайгаад ч олохгүй ээ. Энэ бол Барууны лидерүүд, хувийн том корпорациуд нь өөрсдөд нь л мөнгө хөрөнгө, цэрэг - геоулстөрийн хувьд ашигтай эсвэл байгалийн нөөц баялагийг нь хямдхан авч байх боломжтой байгаа бол ардчилсан бус улс орнуудтай ч амжилттай хамтран ажилладаг гэсэн үг юм. Ямар улс орнууд вэ, таагаарай :-)...ара....
Сүүлийн жилүүдэд ардчиллын барууны стандартууд, хэм хэмжээг мөрдөхөө больж байгаа зарим нэг "дуулгаваргүй" улс орнуудын ард түмэн гэнэтхэн "цуст дарангуйлагчдын доор" амьдарч байснаа "мэдэж" дотроос нь зэвсэгт бослого тэмцэл өрнөж харин гадна талаасаа Барууны цэргийн эвслийн бөмбөгдөлтөнд өртөж байгаа билээ. Барууны эвслийн орнууд тэндээс газрын тос, байгалийн хийг нь зөөж харин оронд нь тийшээ өөрсдийн "ардчиллаа" экспортлож нутаг дэвсгэр дээр нь "иргэний ардчилсан нийгмээ" байгуулж хөгжүүлэхийг оролдож байгааг бид бүхэн одоо харж сонсож байгаа шүү дээ...
Зарим хүмүүс "энд чинь ардчилал огт хамаа байхгүй ээ, гагцхүү байгалийн баялаг нь, газрын тос нь мөн тэр улс барууныхны цэрэг геоулстөрийн бодлогын хувьд стратегийн чухал байрлалд оршиж байгаа нь л иймэрхүү “хүмүүнлэгийн бөмбөгдөлт”-нд нь өртөх шалтгаан болж байгаа юм" гэж баталцгааж байгаа. Ер нь "ардчиллын талаар асуудалтай” байгаа эдгээр улс орнууд дотроос Баруунд хамгийн их ашиг хонжоо олох боломжтой байгаа тэр орнуудад л юуны түрүүнд тэдний дэмжлэгтэйгээр зэвсэгт бослого, "ардчилсан" хувьсгалууд гарч мөн Барууны цэргийн эвслийн “хүмүүнлэгийн бөмбөгдөлтийг” нь амсаж байгаа нь тодорхой билээ...
Орчин үеийн нэг үлгэр зохиож жишээ аван тайлбарлая. Эртээ дээр үеэс Логном гэдэг нэгэн улс үндэстэн энэ дэлхий дээр бас оршин тогтносоор иржээ. Тэр улсад хэсэг мөрөөдөмтгий гэнэн залуус амьдардаг байж. Тэд голдуу харийн худалдаачны авчирсан гялгар сэтгүүлүүд, уран сайхны киног нь үзэж дуу хөгжмийг нь сонсож өдрийг өнгөрөөдөг байжээ. Харин аав ээжүүд нь чадлынхаа хирээр ажиллаж саахалт хөршүүдийнхээ тусламжтайгаар багагүй зүйл бүтээж босгож ёстой л “хөнжлийнхөө хирээр хөлөө жийж” “өргүй бол баян өвчингүй бол жаргал” гэж бодож амар тайван амьдарч байжээ. Хамгийн гол нь энэ улс үндэстний мэдлэг боловсрол нь нэмэгдэж өөрсдөө улам эрүүлжиж үр хүүхдүүд нь өсч хүн ам нь улам олон болж амьдралынхаа үндсэн гол зүйлүүдийг хийж бүтээхэд суралцаж бас ч туршлага хуримтлуулж байлаа. Харин нөгөө залуус нь харийн гялгар эд баялагт хорхойсож эцэг өвгөдийнх нь, аав ээжүүдийнх нь бүтээсэн бүх л юм хэнд ч хэрэггүй мэт санагдаж харийн худалдаачнаас сонссон нөгөө үлгэрүүдийг ам дамжуулан байнга ярьж сонссоор байгаад түүндээ бүүр итгэж орхижээ. Цаг хугацаа ч өнгөрч тэр залуусын үе улс орноо авч явах цаг иржээ...
Ингээд тэд Баруунаас технологийг нь худалдан авах, барууны банкуудаас нь хүүтэй зээлүүд авч өөрийн улс орны аж үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн ардынхаа амьдралын түвшинг өөд нь татаж хөгжүүлэх цаг ирлээ, ингэж болно гэж боджээ. Тэгээд Баруунтай хамтран ажиллахыг хүссэн байна. Хариуд нь тэд ардчиллын замыг тууштай сонго гэсэн болзол тавьжээ. Залуус эхлээд мэдээж хэрэг үүнд нь жаахан гайхжээ. Яг үнэндээ бол тэднээс хүүтэй зээл авахад, бас хөдөө аж ахуй болон түүхий эдийн зарим нэг бүтээгдэхүүнээ тэдэнд хямд борлуулахад ардчилал энд ямар хамаатай юм бэ тэд бодсон байна. Барууны лидерүүд, үзэл сурталчид нь харин нутгийн “индиануудад” тэд нар дандаа бүх хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг, харин бүх муу зүйлийн эсрэг байгаа гэдгээ "учирлаж" ардчилсан бус оронтай харьцахад нь тэдэнд ардчиллынх нь итгэл үнэмшил нь саад болоод байдаг, ер нь ард түмнийх нь төлөө санаа зовоод бараг л “нойр нь хүрдэггүй” гэсэн шүү юм тайлбарлажээ. Энд барууны улстөрчид, үзэл сурталчид чин үнэнээ бол яг бүтэн хэлэхгүй байгаа гэдгийг нь бид анзаарах ёстой. Харин бид бүхэнд худал хэлэх нь муухай гэж аав ээж нар маань багад маань сургаж ирсэн билээ...
Баруунд уригдан очиж том хотуудынх нь төвөөр алхаж үнэтэй зочид буудалд нь бууж үнэтэй дэлгүүрээр нь хэсээд ирсэн нутгийн улстөрчид “брэндүүдийг нь л аваад өмсчихвөл бас гоё машиныг унаж хаус байшинд нь орчихвол ардчиллаж соёлжиж иргэншчих юм байна” гэж бодож байлаа. Харин барууны ардчиллыг зүтгүүлэх тусгай курсийг нь дүүргэсэн хүмүүс болохоор “ардчиллын замаар тууштай алхаад л хамгийн гол нь тууштай алхаад л байвал хэзээ нэгэн цагт хөгжил цэцэглэлтэнд хүрнэ” гэж манай багш нар сургасан гэж байхад зарим нэг агуу ихийн хэнээтэй хөлсний суртал ухуулагч бүүр “дахиад 20 жил болчих юм бол хөгжилд хүрнэ” гэж тархины эргээгээ бусдад тараах гэж зүтгэж байгаа.
Тэд худлаа ярьж байгаа юм биш ээ, харин үнэний хагасыг нь ярьж байгаа нь тэр юм. Харин бид насанд хүрч ухаан суухын хирээр “хагас үнэн гэдэг бол шал худлаагаас ч долоон дор муу уршигтай” юм байна гэдгийг бага багаар ойлгож ухаарч байдаг билээ...
За ингээд Баруун ардчиллын ямар “заавал нөхцлүүдээ” шаарддаг билээ?
Нэмүү өртөг бүтээх чадвартай нийгмийн бүх баялагийг хувьчлахыг
Хараат бус, чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй болохыг
Засгийн газрын бус олон нийтийн олон байгууллагуудтай болохыг
Иргэний нийгмийг хөгжүүлэхийг
Улс орны бүх эрх мэдэл, засаглалаа 4 хэсэгт хуваахыг
Чөлөөт сонгууль 4 жил тутам явуулж засгаа сольж байхыг ...
Энэ бүхэн бол анх сонсоход, маш энгийн ухамсарын түвшинд бол сайхан бүүр гайхамшигтай юм шиг байгаа! Гэвч энэ бүхэн нь ер нь Баруунд чухам ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байдаг билээ.
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад хувьчлал явуулах хэрэгтэй байдаг юм бэ?
Хувьчлал гэж чухам юу юм бэ?
Хэдэн үеэрээ босгож бүтээж ирсэн, нийгэм олон нийтийн төлөө ажилладаг, хүмүүсийг ажлын байруудаар хангаж тэдний амь амьдралын бодит баталгааг нь хангадаг, хийж бүтээх мэдлэг чадвар ур туршлагаа үе дамжуулан баяжуулж эзэмшүүлж байдаг гол хэрэгслүүд болох, нэмүү өртөг бүтээх чадвартай бүх зүйлүүдийг нэг үгээр хэлбэл нийгмийн баялаг бүтээх бодит чадавхитай нөөц, боломжуудыг нь бодит үнийнх нь өчүүхэн бага хэсгээр гэхдээ ихэнх тохиолдолд зээлээр “хэрэгтэй” хувь хүмүүсийн гарт шилжүүлнэ гэсэн үг юм. Ингэж байж л өмч үр дүнтэй ажилладаг, хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг гэдэг "хүүхдийн" үлгэрээр хуурах гэж оролддог...
За тийм байж гэж бодьё, гэвч энэ бүхэн нь Баруунд чухам юунд хэрэгтэй юм бэ?
Ажлын байргүй хоцорсон хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж нийгэмд эмх замбараа алдагдан ёс суртахуун унаж авилга цэцэглэж боловсрол мэдлэг хэнд ч хэрэггүй мэт болж эрүүл мэнд ч олон талаасаа баталгаагүй болж ирдэг. Ийм байдалд орсон улс нийгэм гаднын дарангуйлал, мөлжлөгт улам эмзэг, хялбархаан болж хувирдаг. Хэсэг хугацааны дараа нэг мэдэхэд гаднын том компаниуд улс орны бүх өнгөтэй өөдтэй нийгмийн баялагийг нь ил далд хямдхаан худалдан авч өөрсдийнх болгосон байдаг. Чухам үүний тулд л хувьчлал явуулах нь Баруунд хэрэгтэй байдаг байна.
Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд “хараат бус ОНМХ”-үүдтэй байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?
“Хараат бус ОНМХ” гэж чухам юу юм бэ?
Энэ бол төрт харьяалагддаггүй, төрийн зүгээс ямар нэг үр дүнтэй бодит хяналт тавьж байх боломжгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэсэн үг юм. Хэрэв улс оронд төрт хянагддаггүй чөлөөт ОНМХ-үүдтэй байгаа бол дор хаяж төрийн хэвлэл мэдээллээс дутуугүй олон тооны тэгээд бас илүү хүчтэй л байхгүй бол Баруун үүнийг ардчиллын хэм хэмжээндээ хүрэхгүй байна гээд хүлээн зөвшөөрдөггүй. Чөлөөтэй үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахын тулд гэж ухуулдаг. Гэвч бодит байдал яг эсрэгээрээ байдаг нь, төр олон нийтийн хяналтанд байснаасаа илүү хор уршигтай болдог нь ганцхан манайд бус хаа сайгүй нэгэнт батлагдсан бодит байдал юм...
За тийм байж гэж бодьё, гэвч Баруунд энэ бүхэн чухам юунд хэрэгтэй юм бэ?
Учир нь, хэрэв ОНМХ төрд харьяалагддаггүй, түүнд хянагддаггүй юм бол тэд хэн нэгний өмчид харьяалагдах нь үүнээсээ үүдээд хэн нэгний шууд хяналтанд байх нь гарцаагүй шүү дээ. ОНМХ хэрэв төрд харьяалагддаггүй юм бол чухам хэнд харьяалагдах юм бэ? Том бизнест, хувь баян хүмүүст. Тэгвэл ямар том бизнест харьяалагддаг юм бол? ОНМХ-ийг далдаас эзэмшиж шууд хянаж байхыг хүсч байгаа, мөн үүнд хамгийн том мөнгө гаргаж байх чадвартай тэр бүлэг хүмүүст. Тэгвэл хэн чухамдаа гурав дахь ертөнцийн орнуудын ОНМХ-ийг хянаж байхыг хүсч байдаг, тэгээд үүнд хамгийн том мөнгийг гаргах чадвартай байдаг вэ? Барууны том корпорациуд, сангууд шүү дээ, өөр хэн байх билээ дээ... Тэд үүнийгээ элдэв хачин ойлгомжгүй нэртэй олон янзын байгууллагуудаараа дамжуулан далдаас хийж байдаг. Мөн ОНМХ-ийг “хянаж” байгаа нутгийн том бизнесүүдийг далдуур худалдан эрхшээлдээ оруулж зээлүүд мөн бусад олон аргуудаар хүчтэй “хөшүүрэгдэн” хянаж байдаг.
Гурав дахь ертөнцийн орнуудад хараат бус чөлөөт ОНМХ-үүд байх нь тэднийг үндэстэн дамжсан корпорациудад далдуур худалдан авах, үүгээрээ дамжуулан энэ улс орнууд дахь олон нийтийн бодол санааг бүрдүүлж (тархийг байнга угааж) далдаас хянаж чиглүүлж барьж байх боломжийг олгодог. Чухам үүний тулд л Баруунд энэ бүхэн хэрэгтэй, шаардлагатай байдаг байна.
Харин хараат бус чөлөөт ОНМХ-гүй байх, үүний оронд сонгогчдын сонгож байгуулсан төрийн хяналтанд болон орон нутгийн ба олон нийтийн өмчийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байх нь ийм боломжийг олгодоггүй байна.
Юуны тулд гурав дахь ертөнцийн орнууд засгийн газрын бус байгууллагуудтай байх нь Баруунд хэрэгтэй байдаг юм бэ?
“Засгийн газрын бус=ашгийн бус=олон нийтийн байгууллагууд” гэж юу вэ? Энэ бол өөрийн эх орны дотоод аж амьдрал ба нийгэм-улстөрд нөлөөлж байх зорилгыг өмнөө тавьсан байгууллага юм. Гэхдээ уламжлалт арга хэрэгслүүдийг тойрон гарч!
Гэвч ямар ч үйл ажиллагаа явуулдаг байгууллагад санхүүжилт ус агаар шиг хэрэгтэй байдаг шүү дээ. Засгийн газрын бус байгууллагууд өөрийн улсын засгийн газраасаа мөнгө хөрөнгө авдаггүй байхаар хуульчилсан байдаг. Харин тэгвэл тэд хэнээс санхүүжилтээ авч байдаг юм бэ? Онолын хувьд бол хэнээс ч авч болноо. Гэхдээ та болон таны таньдаг хүмүүс ийм байгууллагуудын гишүүний татвар төлдөг гэж сонссон уу?
За тийм байж, юуны тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг вэ?
Бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь, ялангуяа нийгэм-улстөрийн чиглэлийн олон нийтийн байгууллагууд яг үүнд зориулсан гаднын сангуудаас санхүүжилтээ грантуудаар дамжуулан авч тэндээс баталж өгсөн тодорхой хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж тэдэнд ажлаа тайлагнаж байдаг. Харин тэгвэл хэн эдгээр сангуудыг санхүүжүүлж байдаг юм бэ гэж үү? Мэдээжийн хэрэг, Барууны засгийн газрууд, том корпорациуд нь л санхүүжүүлдэг.
Харин ийм юм бол “хэн мөнгийг нь төлж байна, тэр хөгжмөө захиалдаг” гэдэг амьдралын энгийн бодит үнэнийг эрхбиш хүмүүс мэддэг шүү дээ. Чухам үүний тулд л энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад иргэний нийгмийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм бэ?
Иргэний нийгмийг хөгжүүлэх гэдэг чинь чухам яг юу гэсэн үг вэ? Энэ бол гэр бүл, хамт олон, найз нөхөд, сонирхол үзэл бодлын нэгдлүүд гэх мэт нийгмийн уламжлалт эв нягтралыг нь зориуд хагалан бутаргаж нийгмийг бүхэлд нь задлаж тус тусдаа хувийн ашиг сонирхолтой хувь иргэдийн бөөгнөрөл болгоно гэсэн үг юм. Хувиараа ганц нэг хүн болтлоо хуваагдсан, ийм учраас хоорондоо байнга хагаралдан хэмлэлдэж байдаг, нэгдмэл том эрх ашиг сонирхлын мэдрэмжээ улам бүр гээж байгаа сүрэг бөөн ийм хүмүүсийн санаа, үзэл бодлыг нь нөгөө “хараат бус чөлөөт” олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээрээ өдөр шөнөгүй "бүрдүүлж" бас л нөгөө “засгийн газрын бус байгууллагуудаараа” төлөөлүүлж толгойлуулсан байдаг. Ийм бөөгнөрсөн тус тусдаа хувь хүмүүсээр нь төр улсынх нь аливаа нэг чухал асуудлаарх байр суурьт нь шахалт дарамт үзүүлж байх түүнийг эргэн авч үзэхийг шаардах, өөрчлүүлэхийн тулд бусад улс орнуудад хэдийнэ туршигдсан механизмуудыг бас холбогдох эрхүүдийг нь тэр улсын зохих хуульд нь суулгаж өгсөн байдаг.
За тийм байж, харин энэ бүхэн Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Энэ иргэний нийгмийн үзэл бодлыг нөгөө хараат бус чөлөөт ОНМХ-үүд нь бүрдүүлж мөн нөгөө засгийн газрын бус байгууллагууд нь чиглүүлж байхын тулд л. Улс орны дотоодын хэрэгт нь тэднээр дамжуулан байнга хяналт тавьж хөндлөнгөөс оролцож байхын тулд тэднийг грантуудаар санхүүжүүлж байнга тайлан, илтгэх хуудас бичүүлэн авч байдаг байна. Ийм үйл ажиллагаа явуулж байдаг хүмүүсийг юу гэж нэрлэдэгийг мэдэх үү?
Юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад засаглалын хуваагдал хэрэгтэй байдаг юм бэ?
“Засаглалыг хуваах” гэж юу вэ?
Энэ бол улс орны бүх засаглал эрх мэдэл өөр хоорондоо хараат бус хэд хэдэн мөчирүүдэд хуваагдсан, тэдгээрийн бүрэн эрхүүд нь хоорондоо тэнцвэртэй байдаг төрийн байгуулалтын нэг хэлбэр юм. Үүнийг тэд бие биенээ хянаж тэнцвэржүүлж байх ёстой гэдэг энгийн тайлбараар зөвтгөдөг. Яагаад заавал хуваагдмал, иймээс биесээ хянаж байх ёстой гэж?!
За тийм байж, харин тэгвэл энэ бүхэн нь Баруунд ямар хэрэгтэй юм бэ?
Хэрэв энэ төрийн байгуулалтын систем тэнцвэртэй байдаг юм бол хараат бус чөлөөт ОНМХ, засгийн газрын бус байгууллагууд, иргэний нийгэм зэрэг гаднын нэг нөлөөлөл нь энэ тэнцвэрийг засаглалын аль нэг талд нь ашигтайгаар өөрчилж чадна гэсэн үг юм. “Хагалан бутарга тэгээд захир” гэдэг арга зарчмыг лав л бид бодож олоогүй билээ. Чухамдаа яг үүний тулд энэ бүхэн Баруунд хэрэгтэй байдаг.
За тэгвэл, юуны тулд Баруунд гурав дахь ертөнцийн орнуудад чөлөөт сонгууль=засаглал солигдож байх нь хэрэгтэй байдаг юм бэ?
Дээр дурьдсан бүх арга механизмууд бол үнэндээ туслах чанарын аргууд нь юм. Хамгийн гол зорилго нь засаглал нь солигдож байх явдал юм. Гадныханд тохиромжгүй засаглалыг нь– тэвчиж болохоор засаглалаар. Тэвчиж болох засаглалыг нь – дуулгавартай засаглалаар. Дуулгавартай засаглалыг нь – үг дуугүй үнэнч засаглалаар. Үг дуугүй үнэнч засаглалыг нь – тоглоомын засаглалаар солих байх боломжтой байх явдал юм. Тоглоомын засаглалыг нь хэсэг хугацаанд ашиглаж байгаад гарган хаяж өөр нэг тоглоомын засаглалаар сольж байхын тулд ийм чөлөөт бүх нийтийн сонгууль Баруунд хэрэгтэй байдаг байна.
Чухам иймээс Барууны хувьд ардчилал бол газрын тосноос ч чухал байдаг. Учир нь ардчилал бол алгуурхан боловч баталгаатай ажилладаг үнэмлэхүй бүрэн далд хяналт юм. Аль улс ардчилалтай, харин аль нь ардчилалгүй гэдгийг шийдэж байдаг “бурханы” эрхтэй тэр хүмүүсийн гарт мөнгө хөрөнгө, байгалийн нөөц баялаг, газрын тос, цэргийн баазууд, тээвэрлэлтийн замууд аяндаа өөрсдөө ороод ирдэг.
Хамгийн гол нь дээрхи бүх ардчиллын “заавал нөхцлүүд” нь ядуу буурай орнуудын хүмүүсийн амьдралыг сайн сайхан болгодоггүй, харин ч улам хүнд хэцүү болгож байдаг нь, тэр "барууны" хөгжил гэгч нь угаасаа бидэнд зориулагдаагүй гэдэг нь харамсалтай.
Гэхдээ мэдээжийн хэрэг бүх ард түмний засаглалыг шинээр нэвтрүүлэх хөгжүүлэх ёстой – гэхдээ заавал улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, ард түмнийхээ аж амьдрал, ирээдүй хойч үеийнхээ төлөө, уламжлалт өвөрмөц байдалдаа нийцүүлж зохих хязгаарлалттайгээр! Хэрэв барууны “ардчиллын нөхцлүүд” нь манай улс орныг гаднынхны өмнө ямар ч арчаагүй, хамгаалалтгүй болгож байгаа бол ард түмний засаглал байхгүй гэсэн үг гэдгийг хүн бүр маш сайн ойлгож ухамсарлах ёстой юм.
Одоо бид бүхэн “ардчилсан улс орнууд ардчилалтай улс орнуудтай дайн хийдэггүй” гэсэн өргөн тархсан байдаг нэг ойлголт төсөөлөл, хэллэгийг ердийн хүнд ойлгомжтой тайлбарлах боломжтой болж байна. Барууны том гүрнүүд ардчилсан улс орнууд уруу дайрч довтлоод бөмбөгдөөд байдаггүй, учир нь тэднийг аль эрт зэвсгийн хүчээр бус ардчиллынхаа хүчээр бүрэн эрхшээлдээ хэдийнэ хийж авсан байдаг. Ингээд л гүйцээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.
Би засаглал солигддоггүй байдлыг муу, хор уршигтай гэж үздэг. Би олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд төрийн монополь байхыг муу урхагтай гэж үздэг. Би төрийн салаа мөчрүүд хоорондоо аажмаар нийлж үгсэхийг бас жирийн хүмүүс ямар ч эрхгүй байхыг муу муухай хэрэг, алсын хор уршигтай гэж боддог.
Би бас хуйвалдаан хээл хахуулийг дээр нь ядуурлыг мөн чанартай эрүүл мэндийн тогтолцоо байхгүй байгааг, бүх хүмүүст хүрээмжтэй чанартай мэдлэг боловсролын тогтолцоо байхгүй байгааг муу муухай, хор уршигтай гэж үздэг, боддог...судалдаг.
Гэвч орчин үеийн барууны улстөрийн шинэ ойлголтонд ардчилал гэдэг бол хяналтан доор байх гэсэн утгатай болсон байдгийг бид бүхэн анзаарах цаг хэдийнэ болжээ.
Ер нь Та бүхэн хүүхдүүд гуйлга гуйж өлсөж ядарч байна, тэд хүнд хөдөлмөрт багаасаа нухлуулж байна, бас боолын хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эхтэйгээ хамт урц, траншейнд амьдарч байна гэсэн үндэслэлээр Барууны орнууд аль нэг улс орон уруу дайрч бөмбөгдөж байсан ядаж цорын ганц жишээг нэрлэж чадах уу? Авилгал хээл хахууль хавтгайрсан гэж аль нэг улсын эсрэг Баруун хэзээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан юм бэ? Ажилгүйдэл маш өндөр байна гэж тэд ямар улсад шударга хувьсгал гарахыг дэмжиж байсан юм бэ? Боловсролын түвшин нь шалдаа унасан гэдэг үндэслэлээр аль улсын улстөрч сайдад нь виз гаргахгүй байсан юм бэ? Гудамжинд гэмт хэрэг ихсэж янхандалт, архидалт газар авч байгааг арилгахад бодиттой үр дүнд хүргэсэн тусламж үзүүлж байсан ядаж ганцхан жишээг та мэдэх үү?
Мэдээж хэрэг, ядаж төстэй ч зүйл болж байгаагүй шүү дээ. Тэгвэл Баруунд энэ бүхнийг муу муухай, хор уршигтай зүйл гэж тооцдоггүй юм уу? Үгүй дээ, тооцохоор барах уу даа ... олон олон төсөл, хурал зөвлөгөөн бол хийдээг. Гэвч энэ нөхцөл байдлыг засахын тулд бодиттой бол юу ч хийдэггүй шүү дээ!?
Яагаад гэж үү? Энэ бүхэн бол зөвхөн “нутгийн индиануудын” асуудал юм, энэ байдал нь тэднийг Барууны лидерүүд, үндэстэн дамжсан корпорациуд хатуу хяналтан доороо барьж байхад нь саад болдоггүй, ер нь Барууны ашиг сонирхлыг хөнддөггүй юм аа.
Харин тэр улс орнуудад барууны ардчиллын “заавал нөхцлүүд” нь байхгүй байх нь харин тэдэнд их саад болдог, ашиг сонирхлыг нь хөнддөг. Ийм учраас аль ч орон барууны стандартын ардчиллыг нэвтрүүлсэн байх ёстой болдог ба ард түмнээсээ барууны ардчиллыг нь хамгаалж байх ёстой байдаг байна, тэдний нөгөө л стандартаар нь! Үгүй бол тэднийг хүчээр ардчилжуулах ажлыг дотоодын "мангаруудыг" нь ашиглан эхлэх ба мэдээжийн хэрэг өөрсдөөс нь энэ бүхнийхээ зардлуудыг хожим гаргуулж авах болно!
Ийнхүү Барууны удирдагчид ардчиллыг хөгжүүлэхийг чухалчлан ярьж байхдаа өчүүхэн ч залдаггүйг нь бид одоо харж байна. Энэ бол тэдний цэвэр, жинхэнэ үнэн нь юм. Учир нь Барууны корпорациуд дэлхийд ноёрхож байх үндсэн зэвсэг бол сайн дурын эсвэл албадлагын ардчилал, барууны ардчиллын нөгөө “заавал нөхцлүүд” нь эсвэл цэргийн түрэмгийлэл үйлдэх явдал юм.
Харин бидэнд ардчиллаас гадна ажлын байрууд, хангалуун аж амьдрал, нийгмийн хөгжил дэвшил, хийж бүтээх чадавхи эцэст нь энгийн шударга байдал ус агаар шиг хэрэгтэй байгаа билээ. Гэвч энэ бүхэн нь харийн ардчиллын стандартад нь тохирохгүй байгаа нь харамсалтай... учир нь энэ бол зарим хүмүүсийн ярьдаг, бичдэг хийсвэр тунхаглал - сэтгэл хөдлөл биш харин жинхэнэ бодит тусгаар тогтнолын өөрөөр хэлбэл өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэдэн шийдэх эрхийн тухай асуудал юм... ийм эрх бодит боломж бол одоо байхгүй байгаа билээ
Судлаач Х.Болорболд
Эх сурвалж: "Ubman.mn"
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
RIO TINTO-GIIN ZAHIALGAT BICHLEG BICHDEG BAOBAR BNA SH DEE..
Одоогийн нөхцөлд барууны ертөнц капитлистууд томоохон донсолгоон бутрал мөхлийн үедээ орж байна. Өнгөрсөн зууны эхээр бас л ийм донсолгоонд орсон боловч тэд бусдын цусыг сорж амьдардаг махчин лугаа адил учраас өрөөлийн зовлон зүдгүүрээр амьд явах эрхээ уртасгахаар Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг хүчээр өдөөж капитлистуудын далд мөрөөдлийг Гитлер илээр хэрэгжүүлэн олон олон орны ард түмнийг тарчлаан зовоож цусан далайд живүүлэн байж тэд эдийн засаг, нийгмийн хямралаа зогсоож чадсан бол , 1990 ээд онд социалист системийн задрал ЗХУ ын уналтаас бий болсон нөхцөлд бусдын баялгийг сорон бас л мөхлийн хугацаагаа хойшлуулж чадсан . Одоо барууны капитлистууд шинэ дайн үүсгэн , шинэ зовлонд дэлхийг оруулж байж үүсээд байгаа хямралаас гарах боломжтой учраас шинэ тогтворгүй байдлыг хүчээр бий болгох , мөн АРДЧИЛАЛ нэрийн дор улс төр, эдийн засгийн хараат орнуудынхаа эгнээг өргөсгөж тэдгээр орны ард олныг тагнуулын байгууллага , өөрсдийн хүчирхэг мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан худал хуурамч мэдээ түгээн өөр хооронд нь яс хаяж дайтуулан баялгийг нь өөрсдийн гар хөл болсон урвагч ардчилсан улс төрийн хүрээнийхний хүчээр цөлмөн дээрэмдэж , хортой хүнсний бүтээгдхүүнээр хангах, элдэв вакцин нэрээр хүн амыг нь хомроглон устгах ажиллагааг идэвхтэй гүйцэтгэж байна. Дэлхийн аль ч оронд ардчилал нэрийн дор дарангуйлагч болсон ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгууд , тархи угаагч хужаа муур багш Бао баабарууд байдаг Тэдний үүрэг бол өнгөн дээрээ үргэлж сайн сайхан зүйл ярих боловч, ачир дээрээ үргэлж хорон мууг хийж улс орныг бузарлаж байдаг. 1990 ээд оноос хойш эдгээр ардчилсан гэх эрхмүүд өөрсдийнхээ гар хөл болсон луйварчидтайгаа цуг улс орон, газар нутгийг цөлбөн хоосолж , монголчууд хэрүүл тэмцэл, өвчин зовлон, ядуурал, архидалтаас салахаа больсон . Тэд энэ бохир муу ажлаа тун дуртайяа гүйцэтгэдэг . Учир тэд хятад цустай хужаа нар учраас Монголчуудыг хорлож, алж устгах нь тэдний түүхэн үүрэг, зорилго нь болж байдаг . Барууны харийн дээрэмчид , хятад угшилтай хужаа нартай тун хурдан хэл амаа ололцож байгаа нь хэн хэнийх нь Монголчуудын тусгаар тогтнолыг устгаж , хүн ардыг нь хоморголон устгах ашиг сонирхолд нийцэж байгаа гэсэн үг . Өнөөдөр Хятадад өрнөдийн томоохон үйлдвэрүүд ажиллаж тэдний ашиглах түүхий эдийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Барууны ардчилалыг түгээгч хөрөнгөтнүүд болон хятадуудын амин хэрэгцээ болсон түүхий эдийг хамгийн хямд үнээр нийлүүлж болох газар бол Монгол орон. Тиймээс өнгөрсөн УИХ ын сонгуулиар өөрсдийн утсан хүүхэлдэй Ц Элбэгдорж тэргүүтэй АН тэдэнтэй эвсэгчидтэй хамтран сонгуулийн санал тоолох машинаар ард олны сонголтыг хувирган өөрчилж хууран мэхлэх замаар төрийн эрх мэдлийг тэд гартаа авсан . Өнөөдөр амташсан хэрээ арван гурав дахина гэдэг шиг нөгөө л бохир аргаа хэрэглэхээр зэхэж байна . Хэрвээ сонгуулийн ирц заасан хэмжээндээ хүрэхгүй бол бүтээхэд ихээхэн цаг хугацаа шаардагдсан олон сая доллараар захиалж хийлгэсэн ардчилсан хужаа Ц Элбэгдоржийг ялуулах хар машины программ нь үр дүнгүй болох аюултай . Эцэст нь тэд төрийн бүх эрх мэдлийг хууран мэхлэх замаар авч , Монгол төрийн төлөө зүтгэдэг хэнийг ч гэсэн элдэв гэмт хэрэг хүчээр тулган хүлээлгэж, устган дангаар ноёрхохыг хүсэж байна. Тиймээ барууны луйварчид , хар хятадын дээрэмчидтэйгээ хамтран ардчилсан утсан хүүхэлдэйнүүд тэдэнтэй эвссэн урвагчидтай нийлэн Монголын тусгаар тогтнолыг устгахаар заналхийлж байна… Гэвч тэд нэг зүйлийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй. Монгол бол Мөнх Тэнгэрийн өв болсон газар нутаг . Монголын ард түмнийг хамгийн хүнд хэцүү үед нь Мөнх Тэнгэр Өөрийн хүчээр авардаг гэдэг түүхэн үнэн. Энэ газар нутаг руу довтолсон, өнгөлзсөн хэн боловч асар хүнд гашуун зовлонд унаж эцэстээ мөхдөг … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Судлаач Болорболдод их баярлалаа. Ийм үнэнийг ганц нэг хүнч гэсэн ард түмэндээ мэдээлж байдаг нь юутай их завшаан бэ? Очноос гал асдаг гэдэг биздээ.Би нэмж зүйл хэлэе.1.Ийм байгууллагуудыг улс орнуудын төрийн дээрхи үндэстэн дамжсан корпорацууд гэдэг.Ийм том ЭЗ, санхүүгийн бүлэглэл 4 байдаг бөгөөд үүнд 350 орчим гэр бүл багтдаг. 2.Хэвлэл мэдээлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг сэтгүүлчид биш харин энгийн иргэд эдэлж байх ёстой эрх чөлөө,үүнийг бас манайхан хэлэхгүй ярихгүй байна.Хэрэв ХМХэрэгсэл сэтгүүлчид энэ эрхийг ард иргэдэд олгохгүй өөрсдийн үзэл бодол эрх ашгийг хамгаалаад байвал хамгийн аюултай дарангуйлал үүсдэг
<<<Харин барууны ардчиллыг зүтгүүлэх тусгай курсийг нь дүүргэсэн хүмүүс болохоор “ардчиллын замаар тууштай алхаад л хамгийн гол нь тууштай алхаад л байвал хэзээ нэгэн цагт хөгжил цэцэглэлтэнд хүрнэ” гэж манай багш нар сургасан гэж байхад зарим нэг агуу ихийн хэнээтэй хөлсний суртал ухуулагч бүүр “дахиад 20 жил болчих юм бол хөгжилд хүрнэ” гэж тархины эргээгээ бусдад тараах гэж зүтгэж байгаа.>>> End heniig helee ve????? Manaid edgeer humuus baigaa shuu dee!!! Mongol bol mohoj yavaa uls!! Yu UNEN TER UNEN!
Ta odoo uuniig yarij bgaa n daanch haramsaltai. ene bol oilgomjtoi zuil shuu dee. herev tanias oor hun ene sedviig hondson bol ulaan kommunist bolson. undesnii erh ashig, baharhal gedeg oilgolt alga bolj hoorondoo hereldej bie bienee uguisgej bval tedend taalagddag. odoo uzel bodliin uzen yadalt, uls torjilt ger bul, hamaatan sadan, ah duus, sum, aimag, ulsiin hemjeend deed tsegtee irsen bn. odoo l zasaj zalruulj undesnii negdsen oilgoltond hurehgui bol hojimdoh vii gej bodoh yum. yamarch bsan zov sedev. Mongold baruunii colonchloliin songodog oilgoltuud negees busad n bugd heregsen bn daa. uneheer haramsaltai. Ta ch gesen uund mash idevhtei oroltson hunii neg. aldaagaa oilgoj bgaa bol zasah uldlee. Mongoliig maani buurliin byan tushih boltugai.
Ардчилалыг бөөцийлж өсгөөд 23 нас хүргэжээ.Юу гэдэг мангас болж томорсныг эргэн хараач Ардчилагчидаа! Ардчилалыг эхлүүлсэн өсгөсөн гэж бие биедээ баатар, төрийн шагнал өгч байхаар юу өсгөж бий болгосныг дүгнээд үнэнд нийцэх ялыг өгөх нь зүйтэй мэт.Ажил хийвэл дуустал гэдэгсэн.Анхнаас оролцоод одоог хүртэл хамт төр барьж яваа хошгируулагчид энэ бүх балиар зүйлүүдийнхээ хараалыг хүртээсэй. Авилгал Алуурчид,хулгайчид Авилгалчин,авилгал авагч Hiirhsen ARDCHILAL-r ard tumnii tolgoi-g ugaaj, ard irgediig uimeen samuun, heruul temtseld-d urialan duudsan ANARHIZM Эх орноо худалдагчид Эх орныхоо эрдэнэс баялгыг зөөгчид Хулхи шүүх, хүч хэрэглэгч цагдаа Монгол үндэстнийг доромжлогчид, сэтгүүлч,нийтлэлч Монголын эх орончдыг алсан алуурчин Анархист хошгируулагч ерөнхийлөгч Ард түмнийг үзэн ядах үзэл буюу ад-чилал Ард түмнээ турхирагч,хошгоруулагч ерөнхийлөгч Ард түмний баялгийг нефтийг хужаад тал засан өгсөн ерөнхийлөгч Ард түмнээ хулхидан хуурагч худал амлагч намууд Ард түмнээ хулхидан, авилгалаар цатгалдсан төрийн түшээд Хужаагийн эрлийз төрийн түшээд Хужаагийн боол төрийн бөөс Хортой хүнс, худалдагдсан гааль Хороор дүүрсэн газар шороо Гадныхны эрхийг хамгаалсан хууль Газар шорооноосоо хордон үхсэн ард түмэн Согтуу нийгэм Архин далай Бөөнөөр нь утаанд хордуулах хот Бүхэл эрдэнэсээ гадныханд бэлэглэх бичиг цаас Өвөг дээдсээ нулимсан БАлайБАРын түүх(нүүдэл суудал) Өвөр зуураа алалдан тэмцэлдэх жалга довны үзэл Монгол туургатнаа ад үзсэн Модон турга-тан Монгол хэлээ ад үзсэн яажгий хэлтэн Монгол соёлоо, мартагнуулсан модон соёл Хариуцлагагүй төр, худалдагдсан гишүүд,сайд Хариуцах төрөө боомилсон алуурчин хууль Монгол түмнээ шахаанд оруулсан ядуурал гуйлгачилал Монголоор дүүрэн актанд гарсан ямбий машинууд Урвагч, шарвагч, янхан, янхдалт Ухаанаа алдсан хөөрөлгөн залуус Эх орноосоо дайжсан Монголчуудын цуваа Эмгэг өвчнөөр дүүрэн дампуурсан эмнэлэг Хортой ,хогтой хужаа солонгос хоолны газар Хордож суудаг баар цэнгээний газар Эмх замбараагүй чанаргүй олон барилга Эрх мэдэлд дурласан хоосон толгойтой дарганцарууд Ширгэсэн гол ,шатсан ой,хордсон байгаль… Дурдаад дуусахгүй муу муухай бүхнийг Монголд бий болох үндэс суурийг тавьж өгсөн, тавилцсан ардчилагч нэртэй авилгалч нараа…хэлэх юм байна.Та бүхний зүүдэндээ үзсэн ардчилалыг Америкууд биш аугуу их өвөг дээдэс минь жинхэнэ утгаар нь хийсэн юм. Айлаас эрэхээр авдараа уудал.Америкийг дууриахаас түүхээ судал малнуудаа. Та бүхний Монгол түмнийг хулхидсан 23 жил үүгээр дуусах болтугай. Үнэнг мэдтүгэй ард түмэн минь Монголчууд минь..!!! Ардчилал Монголд жинхэнэ утгаараа биелээгүй.Монголд ардчилал байхгүй.Бид хошгорчээ.Бид ийм ардчилалыг 23 жилийн өмнө сонгосон гэж үү? Үгүй ээ ! Жинхэнэ ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах адгийн луйварчид, хулгайчид, хошгируулагчдыг тэнгэр гэсгээнээ цаг нь болохоор!
Mongolchuud uls torjson hiirhelee odoo l zogsoohgui bol busdiin olz bolohod gants huruu dutuu bn. bodoj bdag zuilsiig ta bugdiig n helsen bn. bas tosoolj bgaagui muu zuilch tsaana bgaa yum biluu sonor seremjtei, huleetstei bgaasai gej Mongolchuuddaa helehsen. odoo l uhaarahgui bol tuuh davtagddag gedgiig tuuh ooroo heleed bn.
Deereesee 2 dahi bichleg tugs boljee bidnii bodit baidal yag iim bgaa. uuniig hardaggui harhiig husdeggui haruulahig husdeggui nugeltnuud bii tenger tedniig gisgeeh bolno
ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРЧ ХАЯНА,УС ХИЙСЭН Ч СЭСЭРЧ ХАЯНА ГЭДЭГДЭЭ. ТИЙМ БОЛ ҮХРИЙН ЧИХЭНД ҮНЭН ҮГ ХЭЛСЭН Ч ОЙЛГОХГҮЙ,ҮНЭС ШОРОО ЧИХСЭН Ч СОНСОХГҮЙ ШҮҮДЭЭ.
odoo tegeed duursen geed orhih u. ugaasaa iljignii chihend alt ch, us ch hiij bolohgui ter talaasaa huleej avahgui. amand n hool, hondloid n tashuurdahad hiih zuilee oilgood hiigeed bgaa haragddag. tiimees hiirhehee boliod arga zam haival garts bish u.
Одоогийн нөхцөлд барууны ертөнц капитлистууд томоохон донсолгоон бутрал мөхлийн үедээ орж байна. Өнгөрсөн зууны эхээр бас л ийм донсолгоонд орсон боловч тэд бусдын цусыг сорж амьдардаг махчин лугаа адил учраас өрөөлийн зовлон зүдгүүрээр амьд явах эрхээ уртасгахаар Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг хүчээр өдөөж капитлистуудын далд мөрөөдлийг Гитлер илээр хэрэгжүүлэн олон олон орны ард түмнийг тарчлаан зовоож цусан далайд живүүлэн байж тэд эдийн засаг, нийгмийн хямралаа зогсоож чадсан бол , 1990 ээд онд социалист системийн задрал ЗХУ ын уналтаас бий болсон нөхцөлд бусдын баялгийг сорон бас л мөхлийн хугацаагаа хойшлуулж чадсан . Одоо барууны капитлистууд шинэ дайн үүсгэн , шинэ зовлонд дэлхийг оруулж байж үүсээд байгаа хямралаас гарах боломжтой учраас шинэ тогтворгүй байдлыг хүчээр бий болгох , мөн АРДЧИЛАЛ нэрийн дор улс төр, эдийн засгийн хараат орнуудынхаа эгнээг өргөсгөж тэдгээр орны ард олныг тагнуулын байгууллага , өөрсдийн хүчирхэг мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан худал хуурамч мэдээ түгээн өөр хооронд нь яс хаяж дайтуулан баялгийг нь өөрсдийн гар хөл болсон урвагч ардчилсан улс төрийн хүрээнийхний хүчээр цөлмөн дээрэмдэж , хортой хүнсний бүтээгдхүүнээр хангах, элдэв вакцин нэрээр хүн амыг нь хомроглон устгах ажиллагааг идэвхтэй гүйцэтгэж байна. Дэлхийн аль ч оронд ардчилал нэрийн дор дарангуйлагч болсон ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгууд , тархи угаагч хужаа муур багш Бао баабарууд байдаг Тэдний үүрэг бол өнгөн дээрээ үргэлж сайн сайхан зүйл ярих боловч, ачир дээрээ үргэлж хорон мууг хийж улс орныг бузарлаж байдаг. 1990 ээд оноос хойш эдгээр ардчилсан гэх эрхмүүд өөрсдийнхээ гар хөл болсон луйварчидтайгаа цуг улс орон, газар нутгийг цөлбөн хоосолж , монголчууд хэрүүл тэмцэл, өвчин зовлон, ядуурал, архидалтаас салахаа больсон . Тэд энэ бохир муу ажлаа тун дуртайяа гүйцэтгэдэг . Учир тэд хятад цустай хужаа нар учраас Монголчуудыг хорлож, алж устгах нь тэдний түүхэн үүрэг, зорилго нь болж байдаг . Барууны харийн дээрэмчид , хятад угшилтай хужаа нартай тун хурдан хэл амаа ололцож байгаа нь хэн хэнийх нь Монголчуудын тусгаар тогтнолыг устгаж , хүн ардыг нь хоморголон устгах ашиг сонирхолд нийцэж байгаа гэсэн үг . Өнөөдөр Хятадад өрнөдийн томоохон үйлдвэрүүд ажиллаж тэдний ашиглах түүхий эдийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Барууны ардчилалыг түгээгч хөрөнгөтнүүд болон хятадуудын амин хэрэгцээ болсон түүхий эдийг хамгийн хямд үнээр нийлүүлж болох газар бол Монгол орон. Тиймээс өнгөрсөн УИХ ын сонгуулиар өөрсдийн утсан хүүхэлдэй Ц Элбэгдорж тэргүүтэй АН тэдэнтэй эвсэгчидтэй хамтран сонгуулийн санал тоолох машинаар ард олны сонголтыг хувирган өөрчилж хууран мэхлэх замаар төрийн эрх мэдлийг тэд гартаа авсан . Өнөөдөр амташсан хэрээ арван гурав дахина гэдэг шиг нөгөө л бохир аргаа хэрэглэхээр зэхэж байна . Хэрвээ сонгуулийн ирц заасан хэмжээндээ хүрэхгүй бол бүтээхэд ихээхэн цаг хугацаа шаардагдсан олон сая доллараар захиалж хийлгэсэн ардчилсан хужаа Ц Элбэгдоржийг ялуулах хар машины программ нь үр дүнгүй болох аюултай . Эцэст нь тэд төрийн бүх эрх мэдлийг хууран мэхлэх замаар авч , Монгол төрийн төлөө зүтгэдэг хэнийг ч гэсэн элдэв гэмт хэрэг хүчээр тулган хүлээлгэж, устган дангаар ноёрхохыг хүсэж байна. Тиймээ барууны луйварчид , хар хятадын дээрэмчидтэйгээ хамтран ардчилсан утсан хүүхэлдэйнүүд тэдэнтэй эвссэн урвагчидтай нийлэн Монголын тусгаар тогтнолыг устгахаар заналхийлж байна… Гэвч тэд нэг зүйлийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй. Монгол бол Мөнх Тэнгэрийн өв болсон газар нутаг . Монголын ард түмнийг хамгийн хүнд хэцүү үед нь Мөнх Тэнгэр Өөрийн хүчээр авардаг гэдэг түүхэн үнэн. Энэ газар нутаг руу довтолсон, өнгөлзсөн хэн боловч асар хүнд гашуун зовлонд унаж эцэстээ мөхдөг … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ардчилсан монгол ч гэх шиг . хошгирсон монгол
Бороо гоулдтай тогтвортой байдлын гэрээ байгуулж байсан экс Сангийн сайд Баабар мөн үү?Яасан юм?
Baabar bol hamgiin aimaar aluurchin Mongoliin ard tymend ene hyn ih myy yildlyydiig bainga hiigeed baihad tor zasag ni eniig ynseedl shagnaad baidag ym.Hyn torlohton erh choloog yrgelj hysdeg gehdee argaa olohgyi baina Baruunii ardchilalaas avah ymch baina hayah ymch baina Hytad uls ih zovoor yvj baigaa
mangaraa buu sangsuur. ter baruunii geed baigaa ornuud chini bugd socialist, statist ornuud bolchixson baina. nom sain unsh, baruun zuun gej angilaxaa bolison.
Chamaig manarch baih hoorond chine buh ym oorchlogdood baina aan baruunii oronuud baisaar l baigaa ene mash chuhal uneniig bichsen baina dahiad sain unsh oilgotloo sain bod bur oilgohgui bol bitgii olon ym yri sonsoj bodoj sur
Амьдралаа гэж их сонин юм даа. Саяхан нь л энэ Баабар төрийн шагнал чинь Яргачин Чойбалсангийн нэр зүүсэн шагнал байсан юм. Хулгайч, луйварчин, яргачинд олгодог шагнал, түүнийг устгах хэрэгтэй л гээд байсан гэтэл өнөөх шагналаа өөрөө авчих юм. Элбэгдорж ч яахав. Энхбаярыг будаа болгож өгсөн гээд л өгсөн юм байгаа биз. Харин өөрөө ямар ярга, луйвар, хулгай хийсэн юм болдоо Ээ Их Эс, Дэд Эсийн минь хүнс өршөөх болтугай. Оюу-толгойг үнэгүйгээр гадны хөрөнгө оруулагчид өгөхөд том гавьяа байгууллсан, Бидний хувьд маш том луйвар зуучилсан гэсэн. Ингээд бодохоор түүнийг үг луйварчинп олгодог гэдэг утгаараа зөв байнаа. Уг нь бол ямар чсэтгэлгээ байхгүй, юм хуулдаг хөгийн амьтан шүү дээ. Түүнийг сайн мэддэг хүн үүнийг хэлэв.
Баабар бол яг л цусан гартай бууны нохой шуу дээ.Олон ч хунийг захиалгаар нухсан даа.Ж нь:М.Зэнээ,О.Дашбалбар.............................
Эрлэг, Баабаг хоёр олон жил ард түмний тархийг сайн угаасны үр дүнд монголыг харийнханд үндсэндээ бэлэглэх зам нь шулуудаад, хүссэн зорилго нь биелсэн тул өөр хоорондоо шагнал урамшуулал гээчийг харамгүй өгч авдаг болж дээ. Үхэр монголчуудын толгой сэхээ авч сэртэл дахиад 30 жил орно биз.
1m50 ni 1m40-d shagnal garduulj baina.
Zuun Europiin ornuud manaih shig Ardchilagchid gesen neriig umchilj byaluu udegchideesee ali erd saltsgaasan baidag Manaihan l gej uduu 25 jil huurtaj hulhiduulj shutej yavah yum daa Mongolchuudiin bolovsroliin tuvshing iltgej baina gehees uur yu geh ve Nuguuduul ni DOMOG yariad l bolimoor yum daa
Баабарыг ямар их үзэн ядаж байна вэ?Соц-нийгэмийн үед Үнэн сонин дээр Лоохууз гэх мэтийн 3-н хүнийг иймэрхүү хэв загвараар алж хаядаг байсан үе дахин эргээд ирсэн юм шиг л сэтэгдэлээ бичих юм даа.Хүний тархийг угааж болдог үе өнгөрсөн гэдгийг мэдэхгүй л .Бууны нохойнуудаа гэж....
ha ha ha BAABARAA taivshiraa ho yasan ich buhimdaj baih ym ve ??????chinii vneniig l bichij harin chi 1 ymiig l ogt oilgoogvi baih ym !!!!!! MONGOLCHUUD 2,8 say tsoohon ard tvmen chi zov helj tarhia ugaalgadag ve ongorson!!!!!!!!! harin chi l nvgelee edleh tsag ireed baigaa bololtoi !!!!!!!!!!harin ho odoo hvnii IR-r shalgahaa bolij vz !!!!!!!!!! medrel setgehvi ,zvrh sudsand chin muu mon chi germanii FRANK FURT -AM MAIN -in olon ulsin nomiin vzesgelen hudaldaan deerees busdiin sedev hulgaildag chin heveeree yu???????????
Лоохууз гэчихжээ.Юу мэдээд Лоохуузын нэрийг оруулав.Лоохууз тухайн үедээ ЗХУ-г түшсэнээр улс ардын аж ахуй хөгжихгүй байна гэж маш зөв шүүмжилсэн юм.Энэ шүүмжлэл хэдийгээр хэсэг хүний ялагдлаар төгссөн мэт боловч улс орны хувьд асар том ялалт авчирсан.Лоохууз санасандаа хүрсэн гээд хэлчихэд буруутахгүй.Социалист орнуудын хөгжлийн түвшин их ялгаатай байгааг дэлхийн коммунистууд анзаараад хөгжлийн түвшинг ойртуулах бодлого барьж, ЭЗХТЗ/эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл/ гэдэг байгууллага байгуулсны үр дүнд Монгол улс хөдөө аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулах болон барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр социалист орнуудын тусламжтайгаар олон үйлдвэр бариулж авсан.Тийм шүү,бариулж авсан.Лоохуузын хувьд нэг зүйлийг дутуу ойлгосон байсан нь тухайн үеийн монгол улс хэрвээ ЗХУ-с зайгаа барьсан бол БНХАУ-г түшихээс өөр ямар ч гарцгүй байгаагаа олж хараагүй юм.Тээр сүүлд хятадын суут хүн Дэн Сяо Пин коммунист намаар удирдуулсан зах зээлийн нийгмийг байгуулах санааг ажил болгосон.Хэрвээ Лоохууз ялсан бол тэр МАХН-н Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болж болох хожоо байсан байх.Түүнээс биш тухайн цаг үе,олон улсын нөхцөл байдлыг харахад манай улс ЗХУ-с зайгаа барилаа гээд БНХАУ-н хавсарга л болохоос АНУ-н "хөрш" болох боломж байгаагүй шүү дээ.Лоохууз ялсан бол өдийд бид эх хэлээрээ бус харин хятад хэлээр харилцах хэмжээнд оччихсон байх байсан.Мао тэргүүлэгчийг тахин шүтэх байсан ч биз.Манай өвөрмонгол ах дүүс маань хөгжлөөрөө биднээс хол тасарсан ч яагаад бидэнд атаархаж суудгийг мэдэхгүй хүн бараг л үгүй болов уу.Тусгаар тогтнол гэж үнэлж болшгүй зүйл байдаг гэдгийг одоо бид мартаж эхэлж байна.Тусгаар тогтнолын оронд даяарчлал эрхэм болжээ.Монголчуудын тархийг угаасан энэ "гавьяа"-ныхаа төлөө зарим хүн төрийн соёрхол авч ч байх шиг. Тэр бодлогыг нь дэмждэг хүн түүнийг шагнаж ч байх шиг.Монголчууд тархиа угаалгахгүйн тулд боловсрол эрхэм чухал гэдгийг ойлгох ёстой.Дээр нь уншсандаа шууд итгэх бус,эргэцүүлж,өөр байр суурийг ч орхилгүй уншиж, харьцуулж чаддаг, дүгнэлт хийчих хэмжээний болох нь бүүр чухал.Өөрөөр хэлвэл шинжлэх ухааны байр сууринаас ханддаг болох шаардлагатай юм.Нам гэсэн нэртэй хэсэгхэн гэмт хэрэгтний бүлэглэлд харьяалагдахгүй байх нь бие даасан үзэл баримтлалтай байхад нэн чухал.Аль нэг намыг талархаад эхэлвэл чи эрх чөлөөгөө сайн дураар гавлуулж байна гэж ойлгох хэрэгтэй.Монгол улсад Монголын язгуур эрх ашиг гэж байхаас бус аль нэг "нам"-ын эрх ашгийг улсынхаас дээр тавьсан "нам"-ууд бол ялт хэрэг өдүүлж байгаа гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл төдий юм.Тэднийг татан буулгаж толгойлогчдыг улс орныг хагалан бутаргасан үндэслэлээр шоронд хорих ёстой.Яагаад хэсэгхэн хулгайч бүхэл бүтэн ард түмэнд эрх ашгаа тулган хүлээлгэх ёстой гэж.Сингапур ямар ч улс төрийн намгүй байсан нь тэдний хөгжлийн үндэс болсон гэдгийг сана.Монголын ард түмнийг хагалан бутаргаж,намаар талцуулан хувааж байгаа МАН,АН хоёрыг тарааж устгах ёстой.
Mash zov
Тарваган хүмүүс бие биеэ шагнаад хөөрхөн юмаа
Elbegdorj songuuliar songogdoh gej odon medaliar hun bolgoniig shagnaad orovdoltei yumaa. mongoliin odon medaluud uneguideh tsagaar gej....
Сайн байцгаана уу? Хүмүүсийн нүд нээгдэж аливаа юмны учигийнх нь зүйг сэтгэлгээндээ/brain буусан хийсвэр/биегүй/дүрсэлгээнээсээ холдож жинхэнэ мэдрэхүйдээ/feeling хүрцгээж бодит оюудаа/intelligence хандах нь олширч биет ухаанаа/smartness тулж түшин бүхий л үзэгдэл юмсыг зүйгээр нь биет жамаар нь, ёстой л зүйгий нь дагуулаад, эмхэлж, цэгцэлж, цэгнэж, жигнэж, дүгнэж, цэцэлж, мөн голыг нь олж сэцэлж хөдөлж явахыг эрхэм болгож бий байх нь илүүтэй болж. Ийн юм эдийн биет цэнг зүйгээр нь нарийн гярхай олж хараж буй хүмүүс бидний хэлж яриад байдаг сургууль дүүргэсэн, тэнхимд сууж ном үзэж дүүргэгсэд дундч , бас л зарим нэгэн хүмүүсийн хэлж ярьдаг "боловсролгүй", "хар ажилчин", "архичин", "орон гэргүйчүүл", "хүний адаг", "новш" дунд ч бий байх. Сүүлд хэлж буй хүмүүст жамаараа заяагдсан ухаан/smartness бий байх ч явдал байх. Эдгээрээс гадна, байгаль, эх дэлхийтэйгээ ойр аж төрөн амьдран сууж, амин зуулга аяга хоолоо өөрийн хоёр гараараа бүтээж бий болгон ая тааваараа/freedom/ явж хөдөлж/энэ тохиолд, Хүн Таны Толгой, Тархи, Оюу, Ухаан маань жам, ёс,зүйгээ дагаад/бид байгалийн нэгэн бодгаль, тэр тусмаа мэдрэхүй, сэтгэхүй,ухаан заяагдсан, бусад бодьгалуудаасаа тавилан илүүтэй/ "усыг нь ууж ёсыг нь дагах албаны журам дүрмийн нь ч" мөн голын зүй нь хэрхэн бий байх нь улс түмэндээ өгөөж бий болж гүйцэлдэхийг ч гярхай олж хардаг юм байна. Энэ бүхнийг хэлж өгүүлэхдээ хүн амьтны толгой тархийг эргүүлэх, ухаантай цэцлэх гэсэндээ ийн бичвэрлэсэнгүй ээ. Үзсэн ном, дүүргсэн сургууль, олж авсан мэрэгжил минь "мэрэгшихийн" цагт аливааг биетээр нь жам ёсоор нь гүйцэлдүүлэхийн учиг утгыг олж харахгүй юм бол хүн бид чинь бусдын хомхойрлын заль мэхний өгөөж болоод дуусахыг, нэмээд энэ бүхнийг амь амьдралаараа туулаад өнгөрүүлсэн өвөг дээдсийн минь хэлж сургасан бүхэн нь ул минь болж хэлж яриад, өгүүлж хэлээд байх. Ухааныг минь улдуулалгүй төдийгөөс өдий болтол амьд мэнд байлгаж буй өвөг дээдэстээ баярлахаас өөр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Тасалдсан туувраа/Broken Trial/ жам, ёс, зүйгий нь дагуулаад үргэлжлүүлээд хөтлөөд явах өсөж дэгжиж, дэвжиж, Монгол минь Өнө тогтох болно, гэдэгт итгэл бий байдаг юм шүү, харин ч. Болорболдоо, биет зүйлийн зах сэжүүрээс хэлж ярьсан чинь сайхан байна.
"хараж буй"-харж буй, "дундч"-дунд ч, дүүргсэн"-дүүргэсэн, "болно, гэдэгт"-болно гэдэгт.
дундаж
Gar bolimoor yum yamar ch Hun oil goliin argagui hachin comment bichih yum, yum-yuz ch gej shig, unuudur baabariig tooj unshih Hun bhgui tarhi ugaagch capitalistuud sunutugei!
<<<Харин барууны ардчиллыг зүтгүүлэх тусгай курсийг нь дүүргэсэн хүмүүс болохоор “ардчиллын замаар тууштай алхаад л хамгийн гол нь тууштай алхаад л байвал хэзээ нэгэн цагт хөгжил цэцэглэлтэнд хүрнэ” гэж манай багш нар сургасан гэж байхад зарим нэг агуу ихийн хэнээтэй хөлсний суртал ухуулагч бүүр “дахиад 20 жил болчих юм бол хөгжилд хүрнэ” гэж тархины эргээгээ бусдад тараах гэж зүтгэж байгаа.>>> YAG UNEN HELJEE End heniig helee ve????? Manaid edgeer humuus baigaa shuu dee!!! Mongol bol mohoj yavaa uls!! Yu UNEN TER UNEN!
sudlaach bolorguai tanii uzen ydaad baigaa amerikad irsen man iin luivarchidiinhaa tuhai bicheech yagaad hulgai hiisen yagaad uzen ydah bolson yagaad uzen yddag baruunii orond irchiheed baigaa tuhai
Хөөе. Коммунизм, ардчилал хоёр аль аль нь дампуурсан. Шинэ Нийхмийн тогтолцоо мана й Их Эсүүдийн бүтээсэн 10-тын тогтолцооноос урган гарах болно. Харж байгаарай. Коммунист нь коммунизмдаа итгэчихсэн, ардчилагч нь ардчилализмдаа итгэчихсэн. Та хоёр таарсан таар шуудайнууд. Та нараас ард иргүний амьдрал цогцлохгүй гэдгийг амьдрал нэгэнт нотолсон. Одоо яаж ч хашгираад нэмэргүй. Харин өөр хоорондоо л алалцаж бай.
http://in.news.yahoo.com/ahead-polls-mongolian-president-accused-mining-license-fraud-073613716.html
Boroogouldiin geree baiguulaad ur dun
сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн ихэнхи дийлэнхи нь таны бичсэнийг ойлгосонгүй, аяа ямар харамсалтай юм бэ, бидний ингэж хоорондоо дайсагналдахыг цаадуул чинь хүлээж байгааг ядаж ойлгож болноо доо монголчууд минь дээ
Kommunizmiig Ardchilagchid muulna hamgiin muuhai zuil bolgoh gej oroldono. Uneheer ch kommunizm amidral deer olon muu muuhai hargis zuiliig hiisen bolohoor bugded adlagdana. Tiim bolohoor kommunizmd buh buruug ogood shavraas tseverhen garah argiig ardchilagchid amjilttai heregjuulne. Ongorsnii har baraan onoodriin bolohgui butehgui zuil buhniig kommunizmiin buruu geed l bid l ene uls orniig chin hogjuuleh gej yas maxaa merj baina gej ardchilagchid oorsdiigoo doviilgono. Unendee kommunizm aldaatai bas zarimdaa onootoi gedgiig bas zarim ni oilgoh heregtei. Ardchilal bas hamgiin deed unen uu, hamgiin sain saihan uu gedgiig tungaana biz. Kommuniz 100 000 000 huniig horvoogoos haliulsan gej ardchilagchid bichij baina. Harin Ardchilliin on jiluuded heden hunii altan ami uregdsen bol Afrikiin olsgolon, Aziin yaduural, Latin Amerikiin gemt hereg, Irak Afganistanii dain, haldvart ovchin geed l ene toog bas neg gargaval zugeer baih. Xamgiin gol ni Mongolchuud bidend Mongol huniig deedelsen tor l heregtei. Xarin neg ni nogoogiinhoo deer garah gesen hooson jujig unendee hotsrogdson shuu humuusee.
Ардчиллыг дэмжих нэрийн дор америкийн эрх ашиг байнга явдаг нь илэрхий төрийн бус байгууллагаар дамжуулж шашны ухуулга бас явуулдаг шүү дээ. Мэдээж ямар ч даргаа модон хүүхэлдэйтэй байхыг хүсдэг шиг тэд ч гэсэн барууныг шүтсэн удирдагчтай байхыг хүсч ьаарна. Америкийн бүх зүйлийг хэт хуулбарлаад байх шиг. Монгол хүний бие сэтгэл амэрик хүн шиг биш шүз дээ. Яагаад эхлээд монгол хүн газар нутгаа судалдаггүй шууд хуулдаг юм бол. Яг зохихгүй хувцас өмссөн хүн шиг зүйл дандаа хийх юм даа. Үндсэрхэг үзэлтэй төв шугам барьдаг улс төрчид яагаад дандаа нас бардаг юм бэ. Хачин шүү. Дотроо хөлөө жийлцээд байхаар гадагшаа нэг хармаар юм даа.
Kan Sang Sun( ADRF gesen mungu ugaah baiguulgiin zahiral) gegch Moonii hargis shashinii solongos Mongol dahi gishuud demjigchidee Elbegeeg yavuulahiin tuld turiin erhiig huuli busaar bulaaj avhiig gishuuddee urialaad baih yumaa. Soyol Urlagiin deediin urd tald baih 7 davhar Peace Building gesen baishind mungu taraagaad baigaag boliulaachee. Mongol ohidiig hugshin solongos, yaponchuudtai suulgaj hunii naimaanaas bayajsan gesen. Bayartsogt, Tseveenjav geed ali luivarchin bolgontoi dotno naiz. Bat-Erdene guiag gutsesen videog Mooniihen hiij tavisan.