Орон сууцтай болохыг хүссэн хүн бүрт хүлээлт болоод байсан ипотекийн зээлийг өчигдрөөс олгож эхэллээ. Энэхүү зээлийг иргэд хэрхэн сонирхож, банкууд ямар үйл ажиллагаа явуулж байгааг сонирхож “Голомт”, “ХААН”, “Хас”, “Хадгаламж”, “Төрийн банк”, “Худалдаа хөгжил” банкуудаар орсон юм.
Дээрх банкууд үйлчлүүлэгчиддээ гарын авлага тарааж өгч байлаа. Иргэд зээлийг ихэд сонирхож байгаа бололтой харилцах цонх жирийн өдрүүдээс илүү дараалалтай байв.
Энэхүү зээлийн талаар “Голомт” банкны дэд захирал, Иргэдийн банкны газрын захирал Б.Энх-туяагаас тодруулга авсан юм.
-Зээлийг хүмүүс хэр их сонирхож байна вэ?
-“Голомт” банкын 91 салбар үйлчлүүлэгчиддээ гарын авлага тарааж, сонирхсон иргэдэд зөвөлгөө өгч байгаа. Зээл өнөөдрөөс эхэлж байгаа гэдэг утгаараа хүмүүс нэлээд их сонирхож ирж байна. Гэхдээ нэг их дараалал үүсгээд үйлчилгээ удаашраад байгаа зүйл одоогоор байхгүй байна.
-Танай банк зээлийг хэр удаан хугацаанд олгох вэ?
-Засгийн Газар, Монгол банк бодолгоор ипотекийн зээлийн төслийг тогтвортой тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Явцын дунд зээлийн хүү нэмэх, хасах гэж өөрчлөгдөх магадлалтай. Зээлийн хугацаа урт байх тусам эх үүсвэр дуусна гэсэн зүйл байхгүй. Энэ тогтолцоо нь зээл хоорондын уялдаа холбоо байх юм.
-2014 оноос инфляци зургаан хувьд хүрнэ гэж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн. Танай банкны тооцоолсноор?
-“Монгол банк”, “Дэлхийн банк” макро эдийн засгийн судалгаа, эдийн засгийн эрсдэлийн мэргэжилтнүүдтэй. Тиймээс бидний тооцоолсонтой нэг их зөрөөд байх зүйлгүй. Инфляцийг буруулах, үнийг тогтворжуулах олон төсөлт ажил хийж байгаа учраас зөрөхгүй байх.
Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Түүнийхээ хээрээр хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг энэхүү зээлийн төсөл мэдрүүлж өгч байна. Хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулахын тулд ипотекийн зээл хэрэгжиж орон сууцтай болох боломж газар авч эхэллээ.
Харин зээл сонирхсон үйлчлүүлэгч нар ийнхүү ярьж байлаа.
Дал дөхөж яваа эмээ “Хоёр хүүгээ орон сууцтай болгоод өгчихвөл сайхан л байна. Тэтгэврийнхээ хэдийг цуглуулвал авч болох уу” гэж асууж байв.
Гэвч ипотекийн зээл хатуу шалгууртай гэж хэлж болно. Олон жилийн бага хүүгээр орон сууцтай болох боломжтой ч нэг өрхийн сарын орлого саяас доошгүй байх ёстой.
Ихэнх банкууд ипотекийн зээлдээ анхаарал хандуулж сайн зөвөлгөө өгч байгаа харагдлаа. Эхнээсээ бичиг баримтаа бүрдүүлж ирж байгаа хүмүүс ч цөөнгүй байна.
Магадгүй 2020 он гэхэд гэр хороолол, агаарын бохирдол гэх асуудалгүй өндөр, өндөр барилга орон сууцтай нийслэл Улаанбаатар сүндэрлэх биз.
Барилгын компаниудын чанар стандартыг давхар хэмжих энэхүү зээлийн төсөл Монголын хууль гурав хоног гэдэг шиг замхаран алга болохгүй гэдэгт найдаж байна.
Хадгаламж банкны үйлчлүүлэгч Л.Бадмаарагийн энэхүү зээлийн талаарх санал сэтгэгдлийг нь хүргэе.
-Танд ипотекийн зээл боломжийн санагдаж байна уу?
-Гайгүй боломжийн санагдаж байна. Одоо бичиг баримтаа бүрдүүлэх гээд явж байна.
-Энэхүү зээл таны амьдралд хэр ашиг тустай вэ?
-Их ашиг тустай. Ялангуяа өнөөгийн нийгэмд шууд бэлэн төлбөрөө хийгээд орон сууц худалдаж авах амархан биш. Тиймээс залуу насан дээрээ өөрийн гэсэн орох оронтой болно. Өөр олон хүнд ч ашиг тустай гэдгийг хожим бодогдуулах байх.
Ипотекийн зээл улс орны инфляци тогтворжиж, эдийн засаг хөгжиж, ард иргэдийн амьдрал дээшилж, банкууд эрсдэлгүй болох биз. Ийнхүү хатуу шаардлагыг тавьсан ч залуу хүмүүсээс их хөдөлмөр шаардсан энэхүү нүдээ олсон төсөл айл гэр бүрийг орон сууцжуулж чадна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж:
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0
saihan yumaa ail bur suustand orvol saihan bna odoo oron suustnii horoololoo hotiin zahad bosgoj ded butstee tolovloh chuhal zaaval horongiin gerchilgee garsan bair gedeg zorchildood bnaa ter chin ih uddag garch ogdoggui bizdee
Улс нь ламборданд байгаа, Иргэдийг нь бас ЛОМБАРДАНД тавиад нэг өдөр орон сууцыг нь хурааж аваад хөөж гаргана гэсэн үг Өртэй хүнээс мөнгөб зээдэг МАНГАР-ууд байдаг аж ээ