УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж эхэлснээр эхнэрийнх нь дансан дахь их хэмжээний мөнгө хуулийнханы анхаарлыг татаж эхэлсэн.
Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Цогнойжамцыг Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр хэсэг залуусыг явуулсан хүн нь сайд асан Ё.Отгонбаярын багын найз А.Чинбат гэдэг залуу бөгөөд түүнийг УБЕГ-аас саатуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр Мөрдөн байцаалтын явцад “230 сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн” гэдгээ хүлээн мэдүүлэг өгснөөр түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Эх сурвалж:
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0
Цогнойжамц ч гэсэн аавын хаалга татах болж дээ.
naad luivarchidaa bugdiig ni horoid buh hurungiig hauraagaad yalla. unen yalna gedegt itgej bna
nuguu ta nar icheerei geed baisan yasan. uuruu ichih bolj dee. bagiin tsaadah unennuur tsarai garah shiv dee.
Бидний үгэнд орсон бол хайран сайхан залуус энэ тайгад амиа алдахгүй байсан даа- Нар мандах болоогүй дөнгөж үүрийн цэгээн туяа тусч байхад "Хөвчийн хар" сэрсэн юм. Бид хоёрын унтсан газраас холгүйхэн аргамжсан морьд тургилаад төө ургасан нялх ногоон өвсийг шир шир хийн зулгаан идээшлэх аж. Уулсын цээжээр битүү бүгээн манан буугаад хоножээ. Үүр хаяарч байгаа болоод ч тэр үү уулын шувууд эцэж цуцахаа мэдэхгүй жиргэн шулганана. Хаашаа л харна гүн ногоон өнгө тунарсан модот уулс дүнхийгээд, тэртээ манан татсан өндөр уулнаас хөхөө шувууны "гүүг гүүг" хэмээн донгодох дуу сонсогдоно. Өнөөдөр уулын хэцээр явсаар Шарлангийн эх рүү очоод эргэх юм. Шарлангийн эх гэх газар амьтдын диваажин нутаг гэсэн. Тэнд буга, бор гөрөөс харайлдаж, уулын энгэрээр нь баавгай маажиганан гүйлдээд дэлхийд тоо толгой нь нэн ховордоод байгаа хөх шаазгай шагширсан тийм нугад очихоор зорьсон юм. Нарны битүүд газар дөхөхөөр өглөөнийхөө цайг уучихаад мордлоо. Мийгаа ах бид хоёр ар араасаа цувран уулын хэц өөд мацаж яваа. Хангай газрын морь унаад гарсан бол өдийд хөх мах нь чичрээд нэг ч даваа давалгүй зогсчих байсан биз. Харин уулын морь өөр юм. Хавар эрт ногоо идээд махалчихсан морь ямар ч амьсгаадалгүй явж байгаа нь энэ ууланд үрээ байхаасаа "зүтгэсэн" болохыг илтгэх мэт. Д.Мягмарсүрэн ахаас таныг яагаад "Хөвчийн хар" гэж дууддаг болсон талаар асуулаа. Тэрбээр уулыг цуурайттал инээснээ "Би энэ уулын хүн шүү дээ" гэв. Тэгснээ төд удалгүй "Хулгайн анчид л өгсөн нэр шиг байгаа юм. Хотоос ирсэн хийгээд нутгийн зарим хүн тэгж дуудахад эхэндээ эвгүй, дургүй хүрдэг байсан. Сүүлдээ ойр хавийн хүмүүс мэддэг болчихсон. Одоо Мягмарсүрэн гэвэл таних хүн бараг байхгүй. Хөвчийн хар гэвэл энэ хавийнхан андахгүй" гэв. Бид хоёрт ярилгүй үлдээсэн зүйл бий. Тэр нь 2008 оны зургаан сард ууланд гарсан түймрийг унтраахаар явж байгаад онгоцтойгоо осолдсон Онцгой байдлын гал сөнөөгчдийн тухай. "Ми-8" онгоцны ослыг хүний цусны үнэрээр олсон гэнэ "Хөвчийн хар" энэ талаар ингэж ярив. "2008 оны зургаан сард миний хариуцаж байсан ойд битүү түймэр ассан. Тэр зун бороо ороогүй хуурайшилт ихтэй байсан болохоор ууланд явж байсан хэн нэгний тавьсан галаас болж хайран сайхан залуус амиа алдсан юм. Би гал тавьсан хүмүүсийг хууль бус анчид гэж боддог. Тэд бугын цусан эвэр, засаа, чивэнд явж байсан хүмүүс гэдэг нь гарцаагүй. Тэд л ууланд гарч, асаасан галаа унтраалгүй явсан нь тодорхой. Нэг өглөө сэрсэн чинь түймэр битүү дэгдсэн байсан. Сумын Онцгой байдлын алба хаагчидтай ууланд газарчилж явлаа. Хоёр өдөр гал унтраах гэж ноцолдоод барахгүй бүгд ядарсан амьтад. Түймрийн өөдөөс сөргүүлж гал тавиад арай гэж намдаагаад сөргүүлсэн галаа цааш алдахгүйн тулд унтрааж байгаа юм. Түймэр дүрэлзэж байгаа ойгоос далавч зэрэг нь шатаж байгаа шувууд нисэж, шатаагүй газарт гал тавиад хүндхэн байсан. Ингээд ойд гарсан түймрийг цучилд оруулаад энэ талаараа Онцгой байдлын ерөнхий газарт станцаар мэдэгдсэн. Тэгтэл өөдөөс онгоц нисгэх гэж байгаа гэсэн. Бид онгоц нисгэх шаардлагагүй галаа бүрэн унтраасан гэсэн боловч гал сөнөөгчдийг нисгэчихсэн байсан. Онцгой байдлын ерөнхий газартай холбогдчихоод Ерөөгийн халуун рашаан орох гэж байтал тэнгэр муухайраад битүү манан татчихсан. Тэгээд намирсан зөөлөн бороо шивэрч эхэлсэн. Тэр шөнөдөө ойд гарсан түймрийг унтраагаад хоносон. Тэгтэл маргааш өглөө нь Онцгой байдлын ерөнхий газраас станцаар холбогдоод онцгоц очсон уу гэж асуудаг юм байна. Бид ч ирээгүй гэдгийг хэлээд холбоо тасарсан. Төд удалгүй дахин холбогдоод уулнаас бууж, Зүүнхараа дээр хүрээд ир гэж үүрэгдэж байгаа юм. Зүүнхараа дээр маргааш орой нь яваад очтол бөөн хэрэг мандчихсан Онцгой байдлын аврагчдын яваа онгоц ор сураггүй алга болчихсон байсан. Эрлийн багийн дарга нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Минжийн хангай руу онгоц нисгээд байгаа юм. Тэгэхээр нь яасан гэж тийшээ шувт явдаг юм бэ, наагуур хай. Гал гарсан тэр хавиар хай гэхээр эрлийн багыг удирдаж байсан дарга Ерөө суманд аргал түүж явсан эмгэний дээгүүр ниссэн байна гэсэн мэдээлэл ирсэн гээд тэр хавиар хайгаад байгаа. Үүнээс болж цаг алдсан байхгүй юу. Бид маргааш нь орой нь Хонин нуга гарч замдаа хоноод нөгөөдөр нь ууландаа очсон. Өөрийнхөө арав гаруй морийг унуулаад газраар хайж эхэлсэн. Нөгөө хүмүүс ууланд явж чадахгүй болохоор нь чи бид хоёрын хонодог уулын баруун хэцийг бариад явж байтал нэг сонин үнэр үнэртэх шиг болсон. Ойд хөвчид явж байхдаа тийм үнэр огт үнэртэж байгаагүй содон үнэр байхаар нь тэр зүг рүү явсан. Тэгсэн осол болсон газар дээр яваад орж байгаа юм. Хүний цус тэгж эвгүй содон үнэр гаргадаг юм билээ. Ойртож очоод дурандлаа. Амьд хүмүүс байгаа харагдсан. Мөн шүхэр дэлгэчихээд шүхэр доороо ослоос болж амиа алдсан гал сөнөөгчдийг эгнүүлээд тавьчихсан байсан. Нэг тэдэн дээр яваад очдог юм билүү гэж бодогдсноо газраар явж байгаа хүмүүс осолдсон онгоцыг олбол түрүүлж очиж болохгүй. Нисдэг тэрэг дуудах хэрэгтэй гэж хэлснийг санаад эргээд морио унаад чавхадчихсан. Сандарсан амьтан хурдан л хэл дуулгах юм сан гэж бодогдоод морио эцтэл нь давхисан байна лээ. Тэгээд анх би ослын газрыг олж, хэл дуулгасан. Нисдэг тэрэгтэй хамт ослын газар очиж байгаа юм. Хүн харах аргагүйгээр гал сөнөөгчид нар амиа алдсан байсан, хайран залуус. Битүү өтгөн мананд төөрөөд онгоцныхоо элгээр хад мөргөчихсөн байсан. Онгоцын сэнс их бөх байдаг юм билээ. Бүдүүн модыг унахдаа хяргачихсан байсан. Бидний үгэнд орж тэднийг нааш нь нисгээгүй бол осол болохгүй байсан" хэмээн ярьж явтал унаж яваа морь гэнэтхэн давхийн үргээд бусгадаг байгаа. Золтой л уначихсангүй. Морь юунаас болж үргэв гэсэн бидний хажуугаар зургаан торой дагуулсан бүл зэрлэг гахай өнгөрсөн байжээ. Ар араасаа цуварчихаад дуугаран шогших аж. Бодон нь жигтэйхэн том биетэй голийсон амьтан сүргийн сүүлд явахыг олж харлаа. Намар болж өвсний сөл тасраад ирэхийн цагт чихчихсэн гахай шиг л биеэ дааж чадахгүй болтлоо таргалаад бөндийсөн өөх болох нь тодорхой. "Онцгой байдлын ерөнхий газрынхан 30 мянган төгрөгөөр шагнасан" Ингээд "Ми-8" нисдэг тэрэгний ослын талаар яриагаа өрнүүллээ. Таныг анх очиход ямаршуухан байдалтай байсан бэ. "Би анх ослын газрыг олоод дараа нь эрлийн багийнханд мэдэгдээд явган явж байсан эмч нарын эм тариаг морин дээрээ ганзагалсан. Бусад мориндоо Онцгой байдлын ерөнхий газрын багаж хэрэгсэл бүгдийг нь ачиж явсан. Нэг моринд зуу гаруй килограмм ачаа ачсан байсан. Тэгээд хэсэг хүнтэй морио унаад ослын газар руу явлаа. Биднийг очиход нүд хальтрам дүр зураг угтсан. Ослоос амьд үлдсэн Цогоо гээд залуу баруун гар нь онгоцны сэгэнд даруулчихсан амиа алдсан хүмүүс дунд хэвтэж байгаа юм. Хажууд нь амьд үлдсэн хүмүүс гаргаж авах гээд ноцолдсон бололтой модоор хөшсөн байсан. Бас Сүхбаатар, Ганжигүүр, Гавъяат нисгэгч Сугар, Бадамжунай нарын нүүр ам бүхэлдээ цус болоод хатчихсан. Хөдөлж ч чадахгүй бидний бараанаар хашгираад л байсан. Эр хүний нулимс хатуу гэдэг дээ. Үхлээс аврагдсан тэд биднийг хараад бүгд уйлцгаасан. Эрлийн багийн бид хэд ч уйлаад л. Нэг талийгаач залуугийн бөгс цээж дундуураа хуваагдчихсан, түрүүлгээ хараад өвс зулгаасан чигтээ өөд болсон байсан. Түүнийг хараад үнэхээр өр эмтэрсэн, одоо ч нүдэнд харагдаад байдаг юм. Амьд үлдсэн залуус ам нь цангаад хэцүүхэн байдалтай байсан. Шар шөвгөр уулын тэр хавиар ус байхгүй ян сарьдаг уултай. Таван цаг гаруй усанд явж байж халуун рашаан дээр очно. Эмч нарын авч явсан өвчтөнд хийдэг дуслыг уулгасан. Бас өвдөлт намдаах байх гээд тэр дор нь спирт өгөөд онгоцонд суулгасан даа. Монгол хүний тэр тусмаа эр хүний тэсвэр тэвчээрийг тэр ослоос харсан. Бөгсөн бие нь мэдээгүй болоод босч чадахгүй мөртлөө өвс зулгаан явсаар байгаад осол болсон газраас зуу гаруй метр яваад хоол хийж идсэн байгаа юм. Бүр цээжин дээрээ махны мод тавьж байгаад хэвтээгээрээ хөшиглөөд хоол хийж идсэн байсан. Үнэхээр нуруу нугас тархиндаа хүнд гэмтэл авсан байсан. Аргагүй шүү дээ. Онгоц тэгж осолдсон байгаа юм чинь дотор нь сууж явсан хүмүүс яаж тэсэх юм бэ. Тэрбээр "Ах нь иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэхдээ энэ хөвч тайгыг мэддэг тулдаа осол гарснаас дөрөв хоногийн дараа орой болж байхад ослын газар очсон юм. Хийж бүтээсэн гавъяа байхгүй ч гэсэн иргэн Д.Мягмарсүрэн анх ослын газрыг олж бидэнд тус боллоо гэх үг тухайн үеийн дарга нарын нэгнийх нь ч амнаас унаагүй. Өөрсдөө олсон юм шиг л ярьж байсан. Түүнд гомдолтой явдаг. Миний энэ зүтгэлийг Хил хамгаалах ерөнхий газраас үнэлж "Хилийн төлөө" медаль өгсөн шүү. Ослын дараа Онцгой байдлынхан 30 мянган төгрөгөөр шагнасан даа" хэмээн ярьж явсаар зорьж очсон Шарлангийн нуруундаа хүрэв. Их үдийн алдад очиход халиун бугын сүрэг модны чөлөөнд идээшилж байгаа харагдана. Бугын зоо сортоод, дэрийсэн эвэртэй буга, нарийхан шилбэтэй шөмбөгөр хошуутай согоо амар тайван. Сүргийн захад залуухан, богино эвэртэй хоёр буга мөргөлдөж, холгүйхэн бор туулай дээр дээр үсрэн хаашаа ч юм бэ дэгдэх. Энд зөвхөн уулын амьтад л оршин байдаг газар аж. Туулай, шилүүс, үнэг, чоно, баавгай, хандгай, бор гөрөөс гээд хөвчийн ойд байдаг амьтан болгон энд бий. Шарлангийн өндөр хэц дээрээс ан амьтдыг дурандахад алган дээр тавьсан юм шиг л тодхон. Тэрүүхэн дор уул сугаас булга урсан байгаа нь нарны гэрэлд мөнгөн утас гялтганан байгаа шиг үзэгдэнэ. Байгалийн диваажин гэдэг энэ буюу. Үргэлжлэл бий Э.ХҮРЭЛБААТАР