sonin.mn

Сонгуулийн ерөн­хий хорооноос өчиг­дөр сэт­гүүлч­дэд мэ­дээ­лэл  хийсэн  юм. Уг мэ­дээ­­лэлд Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сон­гуулийн тухай хуульд заас­ны дагуу зургаа­дугаар сарын 14-16-ны хоо­ронд гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авах ажлыг  зохион  байгуулсан тухай дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 6478 иргэн бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгсөн байна.  Гадаад дахь монголчуудын хувьд нийт  39 дипломат тө­лөөлөгчийн газар очиж саналаа өгснөөс нийт сонгогчийн ирц 68.2 хувьд хүрсэн аж.

Харин улсын  хэмжээнд    зургаадугаар сарын 26-нд саналаа    өгөхөөр  энэ  сарын 16-ны  байдлаар  улсын   хэм­жээнд 1.856190 иргэн нэрсийн жагсаалтад  бүртгэгджээ.

Гэхдээ дээрх тооны сон­гогчдоос хэд нь зөөврийн битүүм­жилсэн хайрцгаар саналаа өгөх нь одоогийн байдлаар  хараахан тог­тоогдоогүй  ч энэ долоо хоногт багтаж гарах гэнэ. Хуульд зааснаар зөөврийн хайрцгаар санал хураах ажиллагааг энэ сарын 25-нд зохион байгуулах юм байна.

Мөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулж 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагджээ. Үүнд 15863 тө­рийн албан хаагч ажил­лаж буй юм бай­на.

Хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн сонгууль автоматжуулсан системээр зохион байгуулна. Тий­мээс бэлтгэл ажлыг зо­хион байгуулах хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны дэргэд 136 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг ажиллаж байгаа бол 1896 хэсгийн хороонд мэ­дээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2500 гаруй хүн тус бүр ажиллаж буй юм байна.

Үндсэндээ цагдаа, тагнуул зэрэг байгууллагынхныг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа юм байна.


Эх сурвалж: