Нийслэлийн цагдаагийн газрын СХД-ийн есдүгээр хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын зургаадугаар хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн XIII хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ.
Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0