sonin.mn

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны дэргэд байсан төмөр сууц (вагончик) өнгөрсөн даваа гаригийн үдэш шатаж, галын улмаас нэг хүн газар дээрээ амиа алджээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалж “Галын шалтгаан нөхцөлийг хараахан тогтоогоогүй байна. Галын улмаас 40 гаруй насны эмэгтэй нас барж, 32-43 насны дөрвөн хүн түлэгдсэн.

Үлдсэн хүмүүсийг ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хүргэсэн, бүгдээрээ Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Шатсан сууц хэнийх болох нь тодорхойгүй. Бид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв. ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эх сурвалж “Нэг эмэгтэй нь бараг 100 хувийн түлэгдэлттэй бие нь маш хүнд байгаа. Бид шаардлагатай эмчилгээ хийж байна. Бусад нь ч ялгаагүй хүнд байгаа” гэлээ.

Э.Сүрэн