sonin.mn

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148,3 /Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/ дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөн ЭБШХ-ийн дагуу шаардлагатай хэмээн үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 17-ны өдөр дуусах ёстой байсан ч, прокуророос саатуулах хугацааг сунгасан юм. Тэгвэл Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрөө саатуулагдсны дараа хэвлэлийнхэн мэдээлэл хийсэн. Тэрээр “Хэрвээ миний нөхрийг 17-нд суллахгүй бол 18-ны өдөр хэвлэлийнхэнд ноцтой баримт дэлгэх болно” гэж мэдэгдэж байсан. Гэвч 18-ны өдөр хэн нэгэн ноцтой баримт дэлгэсэнгүй.

Э.Сүрэн